Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2024/00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 5 дугаар (*******) багт оршин суух, Ж******* овогт А*******гийн А*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч А.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А*******гийн А******* миний бие ******* оны 5 дугаар сарын 25-ны өдөр ******* суманд А*******гийн 6 дахь хүү болж төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1977 онд 1-р ангид орж, 2 дугаар ангиасаа сургууль завсардаж гарсан. Аав маань мориноос унаж хүнд гэмтсэний улмаас хурга ишиг хариулах ажил хийсэн. оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэрэгт татагдаж, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан. 1989 оны жилийн эцсээр ******* сумын ******* багт шилжсэн. 1990 оны 01 дүгээр 01-ний өдрөөс тус нэгдлийн ******* багт малчнаар орж, 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т*******ы Атэй гэр бүл болж, мал маллаж амьдарсан. Тус нэгдэлд 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Би одоо хүртэл мал маллаж амьдардаг.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1990 оноос Тариа бригадад ногоочноор ажиллаж байсан ба тухайн жилүүдэд ажилд орсон, гарсан тушаал, цалингийн материалууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын архив нь 1998 онд шатсан болохыг тодорхойлсон лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд А.А******* намайг тус сумын Тариа бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мал тооллогын жилийн эцсээр малчин болон ногоочноор ажиллаж байсан. Гэхдээ ногоочноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байгаа гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, 1991-1994 оны мал тооллогын баримтуудын хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн А.А*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/156 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай албан бичиг, А.А*******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Л.Р, А.К нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлсэний бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс гэрч У.Бын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, ******* аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймаг, хот, районоос онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, дугаар ангиас 1989 онд хугацаа дуусган ******* аймагт халагдагсдын бүртгэлийн хуулбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б), ХААТР-21 (Б), ХААТР-15 (А) маягтууд, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 842 дугаартай албан бичиг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулсан ба А.А*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар А.А*******ын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/156 дугаартай албан бичигт “Тус сумын ******* багийн иргэн А.А******* нь 1990 оноос “Тариа” бригадад ногоочноор ажиллаж байсан...” гэжээ.

3.2.******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймаг, хот, районоос онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетад “цэргийн албанд татагдахын өмнө ямар албан тушаал хашиж байсан” гэх хэсэгт “1985 оноос нэгдэлд ногоочин” гэж тусгагджээ.

3.3.******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын “ажилд орсон он” хэсэгт “тариа бригад” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “ногоочин” гэж,

 ХААТР-15 (А) маягтын “14.эрхэлдэг ажил” хэсэгт “ногоочин” гэж тус тус дурджээ.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар А.А******* нь 1995-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдсан байна.

5.Хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, 1991-1994 оны мал тооллогын баримтуудын хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн А.А*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаартай албан бичиг, А.А*******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Л.Р, А.К нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, гэрлсэний бүртгэлийн лавлагаа, гэрч У.Бын мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, ******* аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаартай албан бичгээр ирүүлсэн дугаар ангиас 1989 онд хугацаа дуусган ******* аймагт халагдагсдын бүртгэлийн хуулбар, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б), ХААТР-21 (Б), ХААТР-15 (А) маягтууд, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 842 дугаартай албан бичиг зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн А.А*******ыг ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл, ******* аймгийн ******* сумын “Ургац” ББХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж******* овогт А*******гийн А*******ын ******* аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Тариа бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл, ******* аймгийн ******* сумын “Ургац” ББХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН