Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 153/ШШ2024/00426

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр (*******) багийн ******* тоотод оршин суух, Л******* ******* овогт Д*******ийн Г*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Г*******, гэрч Ш.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Г******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д*******ийн Г******* миний бие ******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хотын Д*******ийн 2 дахь хүү болж төрсөн. 1970 оноос 1980 онд Ховд аймгийн 1-р 10 жилийн ангийг дүүргэж, 1980-1983 онд цэргийн алба хааж, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс холбоонд цахилгаан бичээчээр ажилласан. 1983 оны 12 дугаар сард өөр ажилд шилжиж, Ховд хотын ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргаанд зааварлагчаар ажиллав. 1984 оны 02 дугаар сараас 1986 оны 02 дугаар сарын 27-ны хооронд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт КИП-А-ын засварчингаар, 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Ахуйн үйлчилгээний комбинатад мужаанаар ажилд *******, 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллав. Гэр бүлээрээ хот руу шилжиж, 1992 оны 11 дүгээр сараас 1993 оны 01 дүгээр сард Худалдаа хоолны ерөнхий компани болж байгууллагын нэр солигдож, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сар хүртэл мужаанаар ажиллав. 1999 онд Нанзадд*******ийн Цтэй гэр бүл болж, нэг охинтой амьдарч байгаад 2002 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2002 оноос хотоос шилжиж Ховд аймагт суурьшив. Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул ажилласан хугацааны зарим тушаалуудын он сар зөрчилтэйг хуулиар тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай лавлагаа, хотын худалдаа, хоолны ерөнхий компанийн ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 дугаартай Ажилд томилох, мөнгөн тусламж олгох тухай тушаалын хуулбар, Нийслэлийн худалдаа, нийтийн хоолны “импэкс” компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 384 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга, Цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай Хүмүүсийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай Дулааны станцын ажиллагчдыг ажиллуулах цалин тогтоох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай Л.Б, Д.Г, Д.Г*******, Д.Л нарын тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн төвлөрсөн дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны даргын 1986 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаартай Д.Л, Л.Б, Д.Г*******, Д.Б, Г.Б нарын тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай  Түр ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаартай Аппаратдаа хүн авч ажиллуулах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Барилга, Цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажилчин авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 161 дугаартай тодорхойлолт, лавлагаа, иргэн Д.Ц, Ш.М******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтын хамт, Д.Г*******ын хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А), ХААТР-15 (А), ХААТР-21 (А), ИУБ11(А), хаягийн хуудас №7, ХААТР-15 (А) маягтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Д.Г*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Д.Г*******ын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. хотын худалдаа, хоолны ерөнхий компанийн ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 дугаартай Ажилд томилох, мөнгөн тусламж олгох тухай тушаалд “...Д*******ийн Г*******ыг 11-р сарын 01-ны өдрөөс мужаанаар...томилсугай” гэж,

Нийслэлийн худалдаа, нийтийн хоолны “импэкс” компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...2.Өөрийн хүсэлтийг үндэслэн мужаан Д.Г*******ыг 1994.06.16-ны өдрөөр,...үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэжээ.

3.2.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 384 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Барилга, Цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаартай Ажилчин авах тухай тушаалд “...Д******* овогтой Г*******ыг 1984 оны 4-р сарын 16-аас эхлэн сантехникийн слесрээр тус тус авч ажиллуулсугай...” гэж,

Ховд аймгийн Барилга, Цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд “Тус байгууллагад сантехникийн слесерээр ажиллаж байсан Д******* овогтой Г******* нь өөр газар шилжин ажиллах болсон тул 1986 оны 2-р сарын 25-наас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэжээ.

3.3.Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай Хүмүүсийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд “...5.Г******* цахилгааны засварчин...” гэж,

Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай Дулааны станцын ажиллагчдыг ажиллуулах цалин тогтоох тухай тушаалд “...дулааны нарийн хэмжүүрийн засварчингаар Г*******...” гэж,

Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалд “1.Орон сууц Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт шилжсэн Ц, Г*******, Э нарын 1988 оны ээлжийн амралтыг олгосугай...” гэжээ.

3.4.Ховд аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай Ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалд  “...цахилгааны бичээчээр Г*******ыг 15/VII-наас ...тус тус түр томилсугай...” гэж,

Ховд аймгийн Холбооны газрын даргын 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...1.Цахилгааны бичээч н.Г*******ыг өргөдөл хүсэлтийн дагуу 12-р сарын 15-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэжээ.

3.5.Ховд аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаартай Түр ажилд авах тухай тушаалд “...АҮУГ-ын мужаанаар Д.Г*******ыг ...ажилчнаар авч ажиллуулсугай” гэжээ.

3.6.Ховд хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаартай Аппаратдаа хүн авч ажиллуулах тухай тогтоолд “...Д******* овогтой Г*******ыг 1984 оны 1 дүгээр сарын 14-нөөс 4-р сарын 14-ний өдрийг хүртэл түр авч ажиллуулсугай...” гэжээ.

3.7.Д.Г*******ын нэртэй 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээ хэсгийн Тэмдэглэлийн № хэсэгт “2” гэж, Хугацаа “он” хэсэгт “1983” гэж, “сар” хэсэгт “07” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ховд холбооны газарт цахилгааны бичээчээр ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд холбооны газрын даргын 1983 оны 07-р сарын 20-ны 81-р тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “3” гэж, Хугацаа “он” хэсэгт “1983” гэж, “сар” хэсэгт “12” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Өөр ажилд шилжих болсон учраас үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд холбооны газрын даргын 1983 оны 12-р сарын 14-ны 159-р тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “4” гэж, Хугацаа “он” хэсэгт “1983” гэж, “сар” хэсэгт “12” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны зааварлагчаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 12-р сарын 10-ны өдрийн 13-р тогтоолоор” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “4” гэж, Хугацаа “он” хэсэгт “1984” гэж, “сар” хэсэгт “4” гэж, “өдөр” хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Өөр ажилд шилжих болсон учраас үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1984 оны 4-р сарын 10-ны өдрийн 06-р тогтоолоор” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “5” гэж, Хугацаа “он” хэсэгт “1984” гэж, “сар” хэсэгт “04” гэж, “өдөр” хэсэгт “16” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “барилга цахилгаан сантехникийн засварын ангид сантехникийн слесерээр авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1984 оны 04-р сарын 18-ний өдрийн 31 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “7” гэж, Хугацаа “он” хэсэгт “1986” гэж, “сар” хэсэгт “02” гэж, “өдөр” хэсэгт “25” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Өөр ажилд шилжин ажиллах болсон учир үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн Барилга, цахилгаан сантехникийн засварын ангийн даргын 1986 оны 02-р сарын 24-ний өдрийн 10 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “8” гэж, Хугацаа “он” хэсэгт “1986” гэж, “сар” хэсэгт “02” гэж, “өдөр” хэсэгт “27” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт КИП-А-ын засварчингаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986 оны 02-р сарын 27-ны өдрийн 64 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “9” гэж, Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “09” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Өөр ажилд шилжин ажиллах болсон учир үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1988 оны 09 сарын 01-ний өдрийн 84 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “10” гэж, Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “09” гэж, “өдөр” хэсэгт “03” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ахуйн үйлчилгээний комбинатад мужаанчингаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ховд аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1988 оны 09 сарын 03-ний өдрийн 78 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “11” гэж, Хугацаа “он” хэсэгт “1992” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “03” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ахуйн үйлчилгээний удирдах газрын мужааны үүрэгт ажлаас УБ хотод шилжих болсон тул чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1993 оны 11 сарын 03-ний өдрийн 80 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “12” гэж, Хугацаа “он” хэсэгт “1992” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “05” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “ хотод Худалдаа, хоолны ерөнхий компанид мужаанчингаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Худалдаа, хоолны ерөнхий компаны захирлын 1992 оны 11 сарын 05-ний 112 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “13” гэж, Хугацаа “он” хэсэгт “1993” гэж, “сар” хэсэгт “01” гэж, “өдөр” хэсэгт “31” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Нийслэлийн засаг даргын 1992 оны А/83 тоот захирамжаар импекс компани болгон өөрчилсөн тул үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Х.Х.ЕКомпанийн ерөнхий захирлын 1993.01.30-ны 06 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “14” гэж, Хугацаа “он” хэсэгт “1993” гэж, “сар” хэсэгт “02” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “ импекс компанид мужаанаар түр томилон ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Нийслэлийн НХНХ-ын импекс компанийн ерөнхий захирлын 1993 оны 02 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар” гэж,

Тэмдэглэлийн № хэсэгт “15” гэж, Хугацаа “он” хэсэгт “1994” гэж, “сар” хэсэгт “06” гэж, “өдөр” хэсэгт “16” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “өөрийн хүсэлтийг үндэслэн мужааны үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Нийслэлийн НХНХ-ын импекс компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 сарын 14-ны өдрийн 62 тоот тушаалаар” гэж тус тус бичжээ.

3.8.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 732 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтад “...14.Ажилладаг байгууллага Нийтийн Ахуй Үйлчилгээний газар” гэж, “ажилд орсон он 1988” гэж, “эрхэлдэг ажил мужаан” гэж,

ХААТР-15 (А) маягтад “1.Бүртгэсэн он, сар, өдөр 1991.07.26” гэж, “13.ажилладаг байгууллага НАХУГ” гэж, “эрхэлдэг ажил мужаан” гэж тус тус бичигдсэн баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

3.9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Ш.М*******ийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “...Би 1986-2021 он хүртэл “Бадамлах Дөл” компанид инженерээр ажилласан. 1986 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн зуухан цех гэдэг нэртэй байсан. 1986 онд намайг сургуулиа төгсөөд Ховд аймгийн “Бадамлах Дөл” компанид ажилд ороход тухайн үед Д.Г******* засварчнаар хамт ажилд орсон...” гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай лавлагаанд “Д*******ийн Г******* нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0165 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэжээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Д.Г*******ыг Ховд аймгийн Холбооны газарт 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахилгааны бичээчээр, Ховд хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зааварлагчаар, Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангид 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сантехникийн слесерээр, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ховд аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл мужаанаар, хотын Худалдаа, хоолны ерөнхий компанид 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар, “импэкс” компанид 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л******* ******* овогт Д*******ийн Г*******ыг Ховд аймгийн Холбооны газарт 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахилгааны бичээчээр, Ховд хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зааварлагчаар, Ховд аймгийн Барилга, Цахилгаан сантехникийн засварын ангид 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сантехникийн слесерээр, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ховд аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл мужаанаар, хотын Худалдаа, хоолны ерөнхий компанид 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл мужаанаар, “импэкс” компанид 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН