| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00456/и |
| Дугаар | 153/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 153/ШШ2024/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, энхтайваны гудамж ******* тоотод оршин суух, Б******* овогт Б*******ийн А*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.А******* (цахимаар), гэрч Д.Т*******, Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иймд Б.А******* намайг Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Буянт сумын 8 жилийн сургуульд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Б.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлтийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 490 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох, ажил хүлээлцүүлэх, комисс байгуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дугаартай Ажилд томилж, ажил хүлээлцүүлэх тухай тушаалын хуулбар, Б.А*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн Д.Т*******, Г.О*******, Т.Ш, Д.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 820 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зарим багш, ажилчдыг шагнах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил өөрчлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай Тэтгэмжтэй чөлөө сунгах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай Тэтгэмжтэй чөлөө сунгах тухай тушаалын хуулбар, Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/24 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09/24 дугаартай Түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15/29 дугаартай Цайны газар нээж ажиллуулах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 822 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай тушаалын хуулбар, түүний 1 хавсралт, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай Цалин нэмж, шагнах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дугаартай Багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хуулбар, түүний 1 хавсралт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Б.А*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Б.А*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Б.А*******гийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээ хэсгийн Тэмдэглэлийн № хэсэгт “01” гэж, Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “09” гэж, “өдөр” хэсэгт “16” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “ХБ-ийн ангид тооцооны ня-бо-гоор авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянт сумын ХБ-ийн ангийн даргын 1989 оны 09-р сарын 16-ны өдрийн 12 тоот тушаалаар” гэж,
Тэмдэглэлийн № хэсэгт “02” гэж, Хугацаа “он” хэсэгт “1990” гэж, “сар” хэсэгт “09” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Өөр ажилд шилжих болсон тул тооцооны ня-бо-ийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянт сумын даргын 1990 оны 9-р сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар” гэж,
Тэмдэглэлийн № хэсэгт “03” гэж, Хугацаа “он” хэсэгт “1989” гэж, “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Буянт сумын 10 жилийн дунд сургуулийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянт сумын 10 жилийн сургуулийн захирлын 1990 оны 10-р сарын 0 1өдрийн 24-р тушаалаар” гэж,
Тэмдэглэлийн № хэсэгт “04” гэж, Хугацаа “он” хэсэгт “1995” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “24” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ховд аймгийн төвд шилжин суурьших болсон учир нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянт сумын 10 жилийн сургуулийн захирлын 1995 оны 11-р сарын 24-ний өдрийн 10 тоот тушаалаар” гэж дурджээ.
3.2.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 490 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох, ажил хүлээлцүүлэх, комисс байгуулах тухай тушаалд “...3...Б******* овогтой А*******г мөн өдрөөс эхлэн авч ажиллуулсугай...” гэж,
Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалд “...ня-бо Б.А*******д үүрэг болгож,...” гэж,
Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 4 дугаартай Ажилд томилж, ажил хүлээлцүүлэх тухай тушаалд “Ня-бо Б.А*******д 1993 оны I-р сарын 10-ны өдрөөс эхлэн жирэмсний эхний 45 хоногийн амралт олгосугай...” гэж,
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 820 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зарим багш, ажилчдыг шагнах тухай тушаалд “...ня-бо Б.А*******, аж ахуйн эрхлэгч М нарт зөвшөөрсүгэй” гэж,
Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил өөрчлөх тухай тушаалд “...ня-бо Б.А*******, аж ахуйн эрхлэгч А.М нарт үүрэг болгосугай” гэж,
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 822 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 54 дугаартай тушаалд “...ня-бо Б.А*******д зөвшөөрсүгэй” гэж,
Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай тушаалд “...3.Багш ажилчдын цалингийн энэ тарифаар 1992 оны 03-р сарын...эхлэн бодож олгохыг ня-бо Б.А*******д зөвшөөрсүгэй...” гэж тус тус бичигдсэн баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Г.О*******ийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “Би 1982 оны 09 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 32 жил Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуульд ажилласан. ...Б.А*******тай 1990-1995 оны хооронд хамт ажилласан…” гэж, гэрч Д.Т*******гийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн “Би 1982 оноос багшийн сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуульд 1982-2015 он бага ангийн багшаар 33 жил тасралтгүй ажилласан. Түүнээс 1990-1995 он хүртэл Б.А******* тус байгууллагад нягтлангаар ажилласан” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
4.Хавтаст хэрэгт авагдсан иргэн Д.Т*******, Г.О*******, Т.Ш, Д.Ч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.А*******г Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Б*******ийн А*******гийн Ховд аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тооцооны нягтлан бодогчоор, Ховд аймгийн Буянт сумын найман жилийн дунд сургуульд 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН