| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00429/и |
| Дугаар | 153/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 153/ШШ2024/00402
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын 5 дугаар (*******) багт үйл ажиллагаа явуулдаг, “А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* суманд байрлах, “Д*******” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “А******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А******* ******* ******* ХХК нь барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Д******* ХХК- тай 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төмөр бетон хийц нийлүүлэх №01 дугаартай гэрээг байгуулсан. Улмаар Д******* ХХК-д 310 ширхэг хавтан 400.000 төгрөгөөр бодож нийт 124.000.000 төгрөгийн хавтан нийлүүлсэн. Нэхэмжлэгч А******* ******* ******* ХХК нь ча******* стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин хариуцагч Д******* ХХК нь Төмөр бетон хийц нийлүүлэх гэрээний дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 05 сард 16.940.000 төгрөг төлж барагдуулж байсан. 2019 оны үлдэгдэл 38.000.000 төгрөг үлдсэн байснаас 2020 оны 09 сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 09 сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 31.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Д******* ХХК-иас удаа дараа гэрээний дагуу хавтангийг үлдэгдэл мөнгө 31.000.000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардсан боловч удахгүй өгнө гэх мэтчилэн олон удаа шалтаг тоочин өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “Д******* ” ХХК-д холбогдох, Гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.
1.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
2.Нэхэмжлэлийн шаардлага болох 31,000,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцлоо.
-2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг,
-2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл 16,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна.
3.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцож, эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.“А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “Д*******” ХХК-д холбогдох, “Гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Б ******* эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: хариуцагч нь 31,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч *******ын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “А******* *******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийн тал хувь болох 156,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Д*******” ХХК-ас 156,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “А******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, “Д*******” ХХК-д холбогдох, “Гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч нь 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөгөөс 15,000,000 (арван таван сая) төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор, үлдэгдэл 16,000,000 (арван зургаан сая) төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 (гурван зуун арван хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийн тал хувь болох 156,475 (нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан таван) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “Д*******” ХХК-ас 156,475 (нэг зуун тавин зургаан мянга дөрвөн зуун далан таван) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН