Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2024/00248

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* ******* гудамж ******* тоотод байрлах, “О******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 3 дугаар () багт оршин суух, Б овогт Мын Бд холбогдох,

"Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөг, алданги 936,869 төгрөг, нийт 2,810,607 (хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун долоо) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О******* *******” ХХК-нийн гүйцэтгэх захирал Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМанай "О******* *******" ХХК нь иргэн М.Бтай 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № тоот "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээг байгуулан хамтарч ажиллаж байсан.

Уг гэрээний дагуу гэрээт харилцагч М.Б нь бараа бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр тооцож татан авч борлуулах, татан авсан барааны төлбөрийг тухайн сар дотроо багтаан тогтсон хэмжээгээр төлөх, нөгөө талаас манай компани бараа бүтээгдэхүүнээр хангах, борлуулалтын урамшуулал олгохоор талууд харилцан тохиролцсон.

Гэвч хариуцагч М.Б нь тухай бүрт тооцоо төлбөрийг төлөөгүй бөгөөд барааны төлбөрийн үлдэгдэл болох 1,873,738 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээнд заагдсан үүргээ биелүүлж өр төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй. "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний 4.2-т заасны дагуу "Гэрээт харилцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг компанид төлөх үүрэгтэй" гэж тохиролцсон. Одоо гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,873,738 төгрөгийн 50 хувийн алданги 936,869 төгрөгийг мөн манайд төлөх ёстой юм.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "262.1.Зээлээр худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу М.Б нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөлт хийгээгүй, үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагчаас "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөг, алданги 936,869 төгрөг, нийт 2,810,607 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгожнэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Монгол Улсын хуулийн этгээдийн тоот регистрийн дугаартай "О******* *******" ХХК, тус компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Б /цаашид "А" тал гэнэ/ нөгөө талаас хариуцагч Монгол Улсын иргэн М.Б /цаашид "Б" тал гэнэ/, бид Монгол Улсын Иргэний хууль, ИХШХШТХ-ийн холбогдох заалтыг үндэслэн энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байгаа болно.

НЭГ. ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО

1.1 Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг дээр талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулах үүднээс гэрээнд заасан нөхцлөөр эвлэрэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН нөхцөл

 

2.1. Нэхэмжлэгч "О******* *******" ХХК нь хариуцагч иргэн М.Бд холбогдуулан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөг, алданги 936,869 төгрөг, нийт 2,810,607 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд нь ИХШХШТХ-ийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж талууд эвлэрэв.

2.2. Нэхэмжлэгч "А" тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа "алданги 936,869 төгрөг гаргуулах" шаардлагаас татгалзаж байгаа болно.

2.3. Хариуцагч "Б" тал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөгийг гаргуулах шаадлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор "А" талд төлж барагдуулж, тооцоог дуусгахаар тохиролцов.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Нэхэмжлэгч буюу "А" талын эрх, үүрэг

3.1.1. Гэрээнд заасны дагуу "Б" талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

3.1.2. "Б" талаас гэрээний 2.3-д заасан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахыг шаардах эрхтэй.

3.1.3. "Б" тал энэ гэрээний 2.3-д заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөр барагдуулах арга хэмжээ авах эрхтэй.

3.1.4. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

3.2. Хариуцагч буюу "Б" талын эрх, үүрэг

3.2.1. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

3.2.2. Гэрээний 2.3-д заасан төлбөрийг хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.

Дөрөв. Хариуцлага

4.1. Гэрээний талууд гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлэх үүрэгтэй.

Тав. Бусад зүйл

5.1. Энэ гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, шүүхээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

5.2. Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэж, МУ-ын шүүхэд нэг хувийг, гэрээний талууд тус бүр нэг нэг хувийг хадгална гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч “О******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, М.Бд холбогдох, "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөг, алданги 936,869 төгрөг, нийт 2,810,607 (хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун долоо) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б, хариуцагч М.Б нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 936,869 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 төгрөгөөс тал хувь болох 30,000 төгрөгийг улсын орлогоос, 30,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “О******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, М.Бд холбогдох, "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах" гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 төгрөг, алданги 936,869 төгрөг, нийт 2,810,607 (хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун долоо) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 936,869 (есөн зуун гучин зургаан мянга найман зуун жаран есөн) төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 1,873,738 (нэг сая найман зуун далан гурван мянга долоон зуун гучин найман) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,000 (жаран мянган) төгрөгөөс тал хувь болох 30,000 (гучин мянган) төгрөгийг улсын орлогоос, 30,000 (гучин мянган) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН