Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2024/00228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* ******* ******* байр, 1 тоотод оршин суух, Б******* овогт Ө*******н М*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө.М******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр Ц.Б*******ийн хамт өөрийн төрсөн дүү А.Б түүний нөхөр Н.Т нараас охин Т.Дг оны 03 дугаар сарын 31-ний өдөр үрчлэн авсан. Би 2022 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд охин Б.Дгийн төрөөс олгох хүүхдийн мөнгийг дансаар авдаг байсан. Гэтэл 2022 оны 03 дугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөний данс нь миний харилцах данстай холбоогүй болж би хүүхдийн мөнгөний орлого, зарлагад хяналт тавих боломжгүй болсон. Миний бие 2024 оны 03 дугаар сард Хаан банкинд хандаж дээрхи асуудлыг тодруулахад хүүхдийн мөнгөний данс нь Н.Ты данстай холбогдож эхэлсэн байна гэсэн тайлбарыг өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.Ты эзэмшлийн тоот дансруу 1,500,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, мөн өдөр 50,000 төгрөг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 70,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 30,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 80,000 төгрөгийг тус тус өөрийн данс руу шилжүүлж авсан байна. Миний бие охин Б.Дгийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой 2,280,000 төгрөгийг Н.Таас буцаан гаргуулах шаардлагатай байна. Одоогоор Н.Ты оршин суугаа газар тодорхойгүй байгаа тул Н.Тыг эрэн сурвалжилж өгнө үү. Н.Т нь одоогоор аймагт ажил хийж байгаа гэх мэдээллийг сонссон бөгөөд холбогдох боломжтой дугаар нь , болно гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Дгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд үрчилсний гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ө.М*******ын хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Хүсэлт гаргагч Ө.М*******, Ц.Б******* нар нь оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Дг Н.Т, Ө.Б нараас оны 3 дугаар сарын 31-ний өдөр үрчилж авсан үрчилсний бүртгэлийн лавлагаа болон хүүхэд үрчилсний гэрчилгээ зэргийг хэрэгт хавсарган ирүүлжээ.

3.Хүсэлт гаргагч нь “миний бие охин Б.Дгийн хэрэгцээнд зарцуулагдах ёстой 2,280,000 төгрөгийг Н.Таас буцаан гаргуулах шаардлагатай байна” гэж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж шүүхэд хүсэлт гаргасан байдлаас үзэхэд Н.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүсжээ.

4.Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Т нь хаана оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэжээ.

Иймд Н овогтой Т нь оршин суух хаяг нь тодорхойгүй, түүнтэй хүсэлт гаргагч Ө.М*******ын зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

6.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н овогтой Ты талаарх мэдээлэл: Ц овогт Нн Т, регистрийн дугаартай, эрэгтэй, утасны дугаар , дүү Н.Мын дугаар , одоогоор аймагт ажиллаж байж магадгүй

Хүсэлт гаргагч Ө.М*******тай холбогдох утас .

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  регистрийн дугаартай, Ц овогт Нн Тыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  регистрийн дугаартай, Ц овогт Нн Тыг эрэн сурвалжилж, түүний оршин суух хаяг, байршлыг олж тогтоохыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. регистрийн дугаартай, Ц овогт Нн Ттай холбоотой баримтыг шүүхийн шийдвэрийн хамт Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Уранцэцэгт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЮУН