Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2024/00227

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 07 дугаар (*******) багийн ******* ******* 12 айлын орон сууцны ******* тоотод оршин суух, Х******* ******* овогт Т*******ийн Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт төрсөн. 59 настай. Ам бүл 4. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 1973-1981 онуудад сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 8-р ангиа төгсөөд сумын Социализм нэгдэлд Эвлэлийн илгээлтээр гарч 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мал маллан ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан. оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн *******5-р ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд суманд 1986 оны 7 дугаар сараас 1992 оныг хүртэл Сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд ажиллаж байгаад 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс сумын Хаан банкны салбарт манаачаар ажилд орж ажиллаж байгаад 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус салбар нь Ардын банкны харьяанд шилжин улмаар манаачаар үргэлжлүүлэн он дуустал ажилласан. Иймд Т.Б******* намайг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн Хар ус бригадад малчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сумын ИТХуралд ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сумын Хаан банканд манаачаар, 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сумын Ардын банкны тооцооны төвийн манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....хүсэлт гаргагч Т.Б******* нь хүсэлтийнхээ шаардлагыг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банканд манаачаар, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн сумын Ардын банканд манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай Т.Б*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн Т.Б*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 8 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Н.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэргээн босголтын банкны захирлын 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын хуулбар, иргэн Б.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн банкны захирлын 1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай тушаалын хуулбар, Ардын банкны харьяа Ховд банкны захирлын 1994 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбар, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн банкны захирлын 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 391 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн даргын 1982 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 443 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б), ХААТР-15 (Б), ХААТР-21 (Б) маягтууд, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд, гэрч Н.Оын мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгаас онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Т.Б*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Т.Б*******г 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банканд манаачаар, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн сумын Ардын банканд манаачаар тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1. дугаартай 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээж, Т.Б*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн “Ажлын тухай мэдээ” бичилтийн Тэмдэглэлийн № хэсэгт “01” гэж, Он хэсэгт “1992” гэж, Сар хэсэгт “02” гэж, Өдөр хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “ сумын банкны салбарт манаачаар авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн хэсэгт “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “ХАА-н банкны захирлын 1992 оны 02-р сарын 17-ны өдрийн 03 тоот тушаал” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “02” гэж, Он хэсэгт “1994” гэж, Сар хэсэгт “01” гэж, Өдөр хэсэгт “27” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Тус салбар нь ардын банкны харъяанд шилжсэн тул шилжүүлэв” гэж, Юуг баримтлан бичсэн хэсэгт “Ховд ХАА-н банкны салбарын захирлын 01-р сарын 27-ны өдрийн 03 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “02” гэж, Он хэсэгт “1994” гэж, Сар хэсэгт “02” гэж, Өдөр хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “ сумын тооцооны төвийн манаачаар авч ажиллуулав” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “04” гэж, Он хэсэгт “1994” гэж, Сар хэсэгт “12” гэж, Өдөр хэсэгт “31” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “НД-ын багц хуулийн дагуу 280821 тоот дэвтэр олгож, хөдөлмөрийн дэвтрийг 2 жил 10 сар 26 өдөр тооцож хаав” гэж, Юуг баримтлан бичсэн хэсэгт “НД-ын улсын байцаагч” гэж бичжээ.

3.2.1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээж, Т.Б*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1981 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 7-12 сар, 1982 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-5 сар, онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-6 сар, 1986 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 7-12 сар, 1987 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-12 сар, 1988 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-12 сар, 1989 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-12 сар, 1990 онд ажилласан хоног, авсан хөлс хэсэг 1-12 сар хэсгүүдэд тус тус бичилт хийгджээ.

3.3.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 391 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт  “Мал төллөлтөөр ажиллаж байсан худгийн моторчин ...Т.Б******* нарыг 1982-4-30-наас эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй” гэж,

Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн даргын 1982 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралт хэсгийн 4.Хөх балбархай Т.Б*******” гэж,

Ховд аймгийн Хөдөө аж ахуйн банкны захирлын 1994 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай тушаалын ТУШААХ нь: хэсгийн “2....харуул ...Б*******...нарыг 1994 оны I  сарын 31-ны өдрөөр тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлж Ардын банкны мэдэлд шилжүүлсүгэй...” гэж,

Ардын банкны харьяа Ховд банкны захирлын 1994 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай тушаалын хавсралтын “5.Тийн Б******* манаачаар” гэж,

Ховд аймгийн Хөдөө аж ахуйн банкны захирлын 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаартай тушаалын ТУШААХ нь: хэсгийн “2....харуул Г, Б******* нарт төсөвт цалин олгохыг сумын банкны салбарын эрхлэгч Н.Од зөвшөөрсүгэй” гэж тус тус бичигджээ.

3.4.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 443 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын Байгууллага хэсэгт “Социализм нэгдэл” гэж, Ажилд орсон он хэсэгт “1986” гэж, Цех, тасаг, бригад хэсэгт “тариа бригад” гэж, Эрхэлдэг ажил хэсэгт “ногоочин” гэж,

 ХААТР-15 (Б) маягтын 1.Бүртгэсэн он, сар, өдөр хэсэгт “1988-12-8” гэж, 13.ажилладаг байгууллага хэсэгт “Социализм нэгдэл” гэж, 14.эрхэлдэг ажил хэсэгт “нормчин” гэж, бичигджээ.

3.5.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгаас онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбарын “Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан” хэсэгт “1981-02 онд сумын Социализм нэгдлийн үйлдвэрлэл дээр ажиллаж байсан” гэж тус тус бичигджээ. Дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

3.6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Н.Оын шүүхэд гэрчээр өгсөн “...Хөдөө аж ахуйн хоршооллын банк байгуулагдаж эхлэхэд харуул авч эхэлсэн ба тэр үед Т.Б******* харуулаар ажиллаж эхэлсэн ба мөн Ардын банкны харьяанд шилжихэд мөн л харуулаар ажиллаж байсан. Т.Б******* 1990-1994 оныг дуустал ажилласан. 1995 оноос хойших баримтууд нь нийгмийн даатгалын дэвтрээр тодорхой харагдах байх. Т.Б******* 1999 он хүртэл банкны салбарт ажилласан ба Сэргээн босголтын банк татан буугдахад бид хоёр ажлаасаа гарсан” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4.Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаагаар Тийн Б******* нь оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Т.Б******* нь 1996 оны 12 сар, 1997-1998, 2000 онуудад ажилласан жилээ тооцуулж нөхөн авсан байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан 8 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Н.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэргээн босголтын банкны захирлын 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын хуулбар, иргэн Б.Цийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, ХААТР-21 (Б) маягт, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцу******* үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Т.Б*******г 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банканд манаачаар, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн сумын Ардын банканд манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т.Б*******г 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хөдөө аж ахуйн хоршоолол банканд манаачаар, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн сумын Ардын банканд манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН