| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03799/И |
| Дугаар | 184/ШШ2024/04859 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/04859
2024 09 30 184/ШШ2024/04859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******-ийн,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ******,
Хариуцагч: ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 74,379,186.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******, *******, ******* нар нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “******* *******” ХХК-тай тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээний хамт байгуулж, 40.000.000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар бизнесийн бараа материал нэмж авах болон оёдлын тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар авсан. Тус зээлийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгчийн “******* *******” ХХК-ийн ******* тоот харилцах данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээний баталгаа болгож 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тоот барьцаат зээлийн гэрээгээр ******* нь ******* дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврын зам 03 дугаар гудамж, 11 тоот хаягт оршин байх 77 м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн сууцны зориулалттай өөрийн өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт оршин байх 458 м.кв талбайтай нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 000565220 гэрчилгээний дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өөрийн өмчлөлийн газар болон бизнесийн бараа материал, тоног төхөөрөмжийг барьцаалан зээл авсан. Гэвч хариуцагч нар зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн графикт заасны дагуу сар бүрийн 20-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлт хийх ёстой байсан ч зээлийн эргэн төлөлт хийгээгүй зөрчлийг зээл авсны дараа сараас гаргасан байна. “******* *******” ХХК-иас хариуцагч нартай уулзаж, удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч байгаа талаар мэдэгдэж, цар тахалтай холбоотой эдийн засгийн уналтыг тооцож бага дүнгээр урт хугацаатайгаар эргэн төлөлт хийх талаар тохиролцсон боловч уг тохиролцоо амжилтгүй болж хариуцагч нар зээлийн гэрээнд заагдсан заалт, Иргэний хуульд заагдсан үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Тус зээл нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 1,429 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд “******* *******” ХХК, зээлдэгч *******, хамтран зээлдэгч *******, ******* нарын хооронд байгуулсан тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 39,405,200 төгрөг, хүү 31,669,527.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,304,458.71 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 74,379,186.41 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцаа хөрөнгөд Маньбадар овогтой Гансүхийн өмчлөлийн ******* дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврын зам 03 дугаар гудамж, 11 тоот хаягт байрлах 77 м.кв талбайтай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 458 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, 44,115,000 төгрөгийн үнэлгээ бүхий бизнесийн бараа материал, 34,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий оёдлын тоног төхөөрөмж зэрэг болно. Хариуцагч нар зээл авсан үеэсээ зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Би 2022 оны 08 дугаар сараас эхлэн тус зээлийн маргааныг хүлээж авсан бөгөөд хариуцагч нарт хандаж маш их хүсэлт тавьж, яаж энэ асуудлаас гарах талаар зөвлөмж, боломж бололцоог нь хангалттай гаргаж өгсөн. “Тэр хүмүүстэйгээ намайг уулзуулаад өг” гэж удаа дараа мэдэгдсэн ч нэг удаа 100.000 төгрөг “Байгаа нь энэ байна” гээд өгсөн. Барьцаанд байгаа хөрөнгийн өмчлөгчийг өөрөө олж утсаар ярихад “Миний хөрөнгийг барьцаанд авахгүй шүү” гэж надад хэлсэн. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн тул мэдэгдэх хуудас үлдээгээд явсан. Хариуцагч нар огт зээлээ эргэн төлөхөд санаа зовж, араас нь хөөцөлдөхгүй байгаа гэж үзэж байна. Би өөрөө үйлдвэр дээр нь очиж уулзъя гэхэд огт уулзуулдаггүй бөгөөд нэг, хоёр удаа ирж тайлбар бичиж өгөөд утсаа авахгүй алга болдог. Би өөрөө хариуцагч нартай нэг ч удаа уулзаагүй байж байгаад нэхэмжлэл гаргах үеэр уулзсан. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч *******, *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие тухайн үед аав маань хэлсэн учраас юуг ч ойлгоогүйгээр очиж гарын үсэг зурсан. Сүүлд манай гэр бүл бидний амьдралд ямар ч хэрэггүй бүр хамаг асуудалд хар толбо миний амьдралд ялангуяа бүр ч дарамт болсон асуудалд орооцолдсоноо мэдсэн. Миний бие төрийн байгууллагад ажилладаг, эхнэр хүүгийн хамт амьдардаг, энэ нэг талын хариуцлагагүй, өөрийн зүгээс хайхрамжгүй үйлдээс болоод өнөөдөр миний бие ******* санхүүгийн ямар ч үйлчилгээнд хамрагдах боломжгүй, улмаар гадаадад зорчиж, ажиллаж амьдрах байдал хаагдмал, орон сууцны зээл бусад бүх үйлчилгээ байхгүй болоод байна. Залуу хүний хувьд өөрийн амьдралаа цааш аваад явах хэвийн дарамтгүй амьдрах санхүүгийн болоод бусад асуудлаа зохицуулах боломжгүй болсон. Хар жагсаалтад орсон байна. Энэ асуудлаа нэг тийш болгооч гэдэг асуудлаар сүүлийн 2 жил биднийг ийм байдалд хүргэсэн авга ах , энэ зээлийн мөнгийг авсан гэх нарт удаа дараа хэлсэн боловч арга хэмжээ авч өгсөнгүй. Энэ байдлыг үнэн зөвөөр нь шийдэж ******* намайг энэ байдлаас гаргаж өгнө үү гэжээ. ******* миний бие өөрийн төрсөн ах гийн гуйснаар ыг огт танихгүй. Ахын ярьж байснаар ажил төрлийн холбоотой гэж ойлгож байсан. 2018 оны сард төрийн *******наас ын хамаарал бүхий хөрөнгө гэх барьцааг тавьж 40,000,000 төгрөгийн зээлийг эдгээр хүмүүст авч өгсөн нь үнэн болж, миний бие өмнө нь ямар нэг зээл, санхүүгийн асуудал хийж байгаагүй, анх удаа туслах, мөн энэ хүмүүсийн ярьснаар гэр бүлийн хүнээ жижиг оёдлын үйлдвэртэй болгоод ажлаар хангах юм байна гэсэн ойлголт ятгалгаар энэ зээлийн 2-3 сарын хугацаанд шийднэ гэсэн ойлголтоор авч өгсөн болно. Тухайн үед ажил төрлийн шаардлага байна, удахгүй өгнө дахин дахин гуйсаар байгаад энэ үйлдлийг надаар хийлгүүлсэн. Төлбөр тооцоон дээр ямар ч асуудалд гаргахгүй гэж ойлголт авч энэ зээлийг авхуулсан. Гэвч өдийг хүртэл ямар ч төлөлт хийсэнгүй, манай гэр бүлийг бүгдийг нь маш хүндрэлтэй байдалд орууллаа. Энэ хугацаанд надтай нэг л удаа уулзсан. д байнга хэлж сануулахад одоо төлөх гэж байна. Ажил болж байна, ярилцаж байна, *******тай уулзсан гэх мэт тайлбар хийж өдийг хүргэлээ. Миний бие төрсөн ахынхаа гуйснаар энэхүү үйлдлийг хийсэн нь үнэн. Тухайн үед ахдаа болон т итгэн хариуцлагагүй алхам хийсэн нь миний үнэхээр буруу. Иймд энэхүү байдлаас үүдэн миний хүү түүний гэр бүл цаашдын санхүүгийн байдал, мөн манай гэр бүлийн хувьд ч таагүй хүндрэлтэй байдал үүсээд байна. Асуудлыг зохих ёсоор шийдэж өгнө үү гэжээ. ******* миний бие нөхрийн төрсөн ах болох нөхрөөс маань гуйж зээл авахаар болсон, дотны 2 хүн нь батлан даагчаар гарын үсэг зурж, батлан даагч болох ёстой. ******* *******наас зээл гаргахад хэрэгтэй байна гээд ажил дээрээс машинтай ирж авч явж гарын үсэг зуруулсан. Тухайн үед нөхрийн төрсөн ах гуйсан болохоор итгэсэн. Тухай үед ахдаа болон түүний ажлын хамтрагч болох нарын ярьснаар 2-3 сарын дотор бүх ажлаа амжуулаад дуусгана гэж хэлсэн. Нөхөр хүүхэд гэр бүлээр маань хар дансанд оруулж, байнга хэлж ярьсан ч короно гараад ачуулсан оёдлын машинууд саатаж байна, *******тай ярьж байгаа, ажил уг нь гайгүй урагшилж байна. Ажил удаашраад байгаа нь бага зэрэг мөнгөний асуудал байна гэдэг байсан. Энэхүү байдлыг минь ойлгож гэдэг хүнээс тайлбар авч асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хамгийн гол шалтгаан нь гэдэг хүн зээл авхуулснаа хүлээн зөвшөөрч, өөрөө төлж барагдуулна гэдгийг удаа дараа “******* *******” ХХК-ид мэдэгдэж байсан. Хариуцагч нар зээлийг аваад огт ашиглаагүй бөгөөд т шууд шилжүүлсэн байдаг. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр зээлийн үнийн дүнгээс багасгамаар байна. Тийм үйл явдал болсон нь үнэн. Би өөрөө гэдэг хүнд туслах гээд дүү нараа уулзуулсан учраас өөрөө энэ асуудлыг хөөцөлдөж, ыг хайгаад олдохгүй байгаа. Миний дүү ******* нэг л удаа зээл авч үзсэн нь ийм асуудал үүсгэсэн. Би эхний 2.000.000 төгрөгийн төлөлтийг өөрөөсөө төлсөн. Бид тус зээлээс нэг ч төгрөг аваагүй. Долоо хоногийн өмнө тай холбогдон нөхцөл байдлын талаар тайлбарлахад “Одоо удахгүй төлнө” гэж надад хэлсэн ч утсаа авахгүй алга болсон. Би өөртөө байсан бүх хөрөнгө, бизнесээ алдсан. Дүү нар маань өөрсдөө ажил, амьдрал нь тааруухан байгаа учраас энэ зээлийг төлөх чадваргүй болсон. Би өдөр шөнөгүй хөөцөлдөхгүй биш хөөцөлдөж байгаа гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас” нэхэмжлэлийн шаардлага/хавтаст хэргийн 01-02 дугаар тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтаст хэргийн 03-04 дүгээр тал/, нотариатын үйлчилгээний зардал төлсөн баримт/хавтаст хэргийн 05 дугаар тал/, “******* *******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон 19/284 дугаар итгэмжлэл/хавтаст хэргийн 06 дугаар тал/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/131 дугаар “******* *******” ХХК-иас олгосон итгэмжлэлийн хуулбар/хавтаст хэргийн 07 дугаар тал/, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн *******д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 99 дүгээр тал/, “******* *******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 08 дугаар тал/, хариуцагч нарт олгосон зээлийн шилжүүлгийн баримтын хуулбар/хавтаст хэргийн 09 дүгээр тал/, хүү тооцооллын хүснэгт/хавтаст хэргийн 11 дүгээр тал/, зээлийн дансны харилцагчийн хуулга/хавтаст хэргийн 12-13, 15 дугаар тал/, зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа/хавтаст хэргийн 14 дүгээр тал/, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар зээлийн гэрээний хуулбар/хавтаст хэргийн 16-18 дугаар тал/, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугаар барьцаат зээлийн гэрээний хуулбар/хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, хариуцагч нарын иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар/хавтаст хэргийн 21-22 дугаар тал/, 11-1629411 дугаар барьцаалбар/хавтаст хэргийн 23 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, хариуцагч *******ийн гаргасан өргөдлийн хуулбар/хавтаст хэргийн 26 дугаар тал/, зээлийн санхүүжилтээр худалдан авах тоног төхөөрөмж, бараа материалын жагсаалтын хуулбар/хавтаст хэргийн 27 дугаар тал/, бараа материалын үлдэгдлийн жагсаалт/хавтаст хэргийн 28 дугаар тал/, зээлдэгч нарын анкет, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар/хавтаст хэргийн 29-36 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн хуулбар/хавтаст хэргийн 37 дугаар тал/, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийн хуулбар/хавтаст хэргийн 38 дугаар тал/, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийн хуулбар/хавтаст хэргийн 39 дүгээр тал/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар/хавтаст хэргийн 40 дүгээр тал/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/01 дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар/хавтаст хэргийн 41 дүгээр тал/, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн хуулбар/хавтаст хэргийн 44 дүгээр тал/, гийн “******* *******” ХХК-ид гаргасан тайлбар, хүсэлтүүдийн хуулбар/хавтаст хэргийн 45-50, 57-59 дүгээр тал/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл/хавтаст хэргийн 51-52 дугаар тал/, ын “******* *******” ХХК-ид гаргасан тайлбар, хүсэлтүүдийн хуулбар/хавтаст хэргийн 53-56 дугаар тал/, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар/хавтаст хэргийн 60 дугаар тал/, зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагааны хуулбар/хавтаст хэргийн 61 дүгээр тал/, зээлийн барьцаа шалгасан акт/хавтаст хэргийн 62 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас: 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хариуцагч нарын *******д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 71 дүгээр тал/, хариуцагч нарын хариу тайлбар/хавтаст хэргийн 73-77 дугаар тал/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар/хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/, хариуцагч нарын д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 94, 97 дугаар тал/,
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан *******наас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээлд 39,405,200 төгрөг, хүү 31,669,527.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,304,458.71 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 74,379,186.41 төгрөгийг гаргуулах болон барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч “******* *******” ХК болон хариуцагч *******, *******, ******* нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дугаар зээлийн гэрээ, мөн өдөр мөн дугаартай барьцааны гэрээний хамт байгуулж, 40.000.000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар бизнесийн бараа материал нэмж авах болон оёдлын тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар *******ийн өмчлөлийн ******* дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврын зам 03 дугаар гудамж, 11 тоот хаягт байршилтай 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 458 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000565220 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 44,115,000 төгрөгийн үнэлгээ бүхий бизнесийн бараа материал, 34,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий оёдлын тоног төхөөрөмж зэргийг барьцаалан зээлдэж, зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж, хариуцагч нар шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн тооцоолол үндэслэлтэй эсэх, гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй боловч 3 хариуцагч нар хэн аль өөрсдөө зээлийг авч ашиглаагүй, ах гийн гуйснаар т уг зээлийг авч өгсөн тул хариуцах үндэслэлгүй, аас гаргуулах үндэслэлтэй хамтран болон дангаар хариуцахгүй гэж маргаж байна.
Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн сацуу хариуцагч нар зээлээ хүүгийн хамт эргэн төлөх үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацааг 1,429 хоногоор хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар *******наас зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээхийн сацуу ...******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан байдаг.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар зээлээ буцаан төлөөгүй хугацаа буюу 1,429 хоногийн хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс зээлдэгч нар чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нар нь уг хугацаанд үндсэн зээл болон үндсэн хүүгийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар маргаагүй.
Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ашигласан 1,429 хоногоор тооцсон хүү болон нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь ханган гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, хуулийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэсэн заалтын дагуу хариуцагч *******, *******, ******* нараас үүргийн гүйцэтгэлийг хариуцуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд үндсэн зээлд 39,405,200 төгрөг, хүү 31,669,527.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,304,458.71 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 74,379,186.41 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.
Хариуцагч талын зээлийн гэрээний үүргийг хариуцна, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хамтран ажиллаж бизнес хийхээр тохирсон ыг гуравдагч этгээд болон хариуцагчаар татан оролцуулж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлтэй гэх тайлбар татгалзал үндэслэлгүй, хариуцагч *******, *******, ******* хэн аль нь зээлийн гэрээнд үндсэн болон хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, үүрэг хариуцлагаа хэн аль нь ухамсарлаж мэдсэн байх тул хэн алиныг нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч тал барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангадсан үүргийг хууль буу гэрээний заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дах хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.
Иймд хариуцагч хариуцагч *******, *******, ******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй болохыг, мөн хариуцагч зээлийг бүхэлд нь төлөх үндэслэлтэй гэх татгалзлууд үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 435.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч хариуцагч *******, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох *******ийн өмчлөлийн ******* дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврын зам 03 дугаар гудамж, 11 тоот хаягт байршилтай 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 458 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000565220 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 44,115,000 төгрөгийн үнэлгээ бүхий бизнесийн бараа материал, 34,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий оёдлын тоног төхөөрөмж зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрч шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 600,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгох нь зүйтэй.
Харин хариуцагч *******, *******, ******* нар нь зээлийг ашигласан гэх , нарт холбогдуулан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, ******* нараас *******наас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 74,379,186.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгож, хариуцагч *******, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох *******ийн өмчлөлийн ******* дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврын зам 03 дугаар гудамж, 11 тоот хаягт байршилтай 77 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 458 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000565220 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 44,115,000 төгрөгийн үнэлгээ бүхий бизнесийн бараа материал, 34,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий оёдлын тоног төхөөрөмж зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, ******* нараас 600,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ******