| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03448/И |
| Дугаар | 184/ШШ2024/04894 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/04894
2024 10 01 184/ШШ2024/04894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,
Хариуцагч: ******** нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 32,908,268.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, ******* нар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-тай 404202481 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13.300.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатайгаар сарын 2,9 хувийн хүүтэйгээр Nissan caravan/Ниссан Караван/ маркийн ******* арлын дугаартай, ******* УАЕ улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл авсан. Барьцаа хөрөнгийн үнэлгээ зээл хаах үнийн дүндээ хүрэх боломжгүй буюу автомашин эвдрэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах боломжгүйд хүрээд байна. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 432,841.72 төгрөг, үндсэн хүүд 3,205,158.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 0 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийхгүйгээр 1369 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 12,867,158.28 төгрөг, үндсэн хүү 15,333,997.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,707,112.2 төгрөг нийт 32,908,268.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* би Nissan caravan/Ниссан Караван/ маркийн ******* УАЕ улсын дугаартай машиныг худалдаж авахдаа: “Нэт капитал лизинг” ХХК-ид машинаа барьцаалаад тус компаниас 13.300.000 төгрөг зээлж авсан юм. Би зээлээ хуваарийн дагуу төлж байсан боловч Ковид өвчин гарсны улмаас болж зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн юм. “Нэт лизинг”ХХК-нь намайг зээлээ төл, хэрэв зээлээ төлж чадахгүй бол машиныг бид хурааж авна. гээд утсаар яриад шаардаад байсан юм. Тухайн үед манай гэр бүл нялх хүүхэдтэй байсан, мөн эмнэлэгт эмчлүүлж байгаад гараад Сэлэнгэ аймагт очсон байсан юм. Бид машинаа дүүгийнхээ гэрт хашаанд нь үлдээгээд явсан байсан тул манай дүү Ч.Чимэд-очир нь “Нэт лизинг” компанийн ажилтнуудад бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай машиныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед “Нэт лизинг”ХХК-ийн эдийн засагч нь над руу утсаар яриад “манай компани машиныг хүлээж авлаа, одоо манай мэдэлд ирсэн, манай компани машиныг өмчлөх эрхтэй тул худалдан борлуулаад таны зээлийг хааж өр ширгүй болгоно гэж хэлсэн юм. Иймд миний хувьд үнэтэй машинаа өгч байгаа нь алдагдалтай байсан боловч тус компаниас зээл авсан байсан, Ковид өвчний улмаас шалтгаалан зээлээ төлж чадахгүй болсон байсан, тус машин нь “Нэт лизинг” ХХК-ийн нэр дээр байсан учир аргагүйн эрхэнд машиныг өгсөн юм. Ингээд би зээл хаагдсан гэж ойлгосон юм. Гэтэл үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2023 онд “Нэт лизинг” ХХК-иас над руу утсаар ярьж та зээлээ төл, таны машин зарагдаагүй байгаа гэж хэлсэн юм. Тус компани нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ машиныг хурааж аваад өөрийнхөө компани дээрээ байлгасан 3 жилийн хугацааг иргэн намайг зээлийн хугацаа хэтрүүлсэн гэж үзээд зээлийн үндсэн хүү 15,333,997.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,707,112.20 төгрөг гэж тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь манай гэр бүлийг их хохироож байгаа шударга бус зүйл гэж үзэж байна, их гомдолтой байна. Хэрвээ тус машин 3 жилийн хугацаанд иргэн надад байсан бол би машинаараа ачаа бараа зөөгөөд ажил орлоготой байж зээлийг төлөх байсан билээ. Мөн би банкнаас зээл авч ажил төрөл хийе гэж зээл хүсэхэд та “Нэт лизинг” ХХК-ид өртэй байна гээд зээл өгдөггүй болохоор миний ажил хийх нөхцөл боломжийг минь “Нэт лизинг” ХХК нь хааж хохироож байгаа юм. “Нэт лизинг” ХХК нь нэхэмжлэлдээ бичихдээ барьцаа хөрөнгийн үнэлгээ нь зээл хаагдах дүндээ хүрэхгүй, эвдрэлтэй, асдаггүй байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж байгаа тул 32,908,268.28 төгрөгийг нэхэмжилж байна гэж бичсэн нь огт үндэслэлгүй зүйл юм. Учир нь манай машин ямар ч эвдрэлгүй, чанартай, хэвийн ажиллагаатай машин байсныг тус компанид хүлээлгэж өгсөн юм. Эвдрэлгүй машин болоод л тус компани өөрөө хүлээж аваад 3 жилийн хугацаа болсон гэж үзэж байна. Хэрвээ машин эвдрэлтэй, асдаггүй байсан бол тус компани нь эвдрэлтэй асахгүй машин байна гээд тухайн үед нь л будаагаад өгөх байсан шүү дээ. Машин бол зээл хаагдах дүнд хангалттай хүрэх бөгөөд илүү үнэд хүрэх машин юм. “Нэт лизинг” ХХК нь тус машиныг 3 жилийн хугацаанд хэрхэн ашигласан, хаана хадгалсан зэргийг иргэн би мэдэхгүй юм. Иргэн би “Нэт лизинг” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Nissan caravan/Ниссан Караван/ маркийн автомашиныг “*******” ХХК-иас зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үед манай эхнэр төрж, хүүхдийн маань бие муу байсан. Сүүлийн нэг сарын зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй учраас “*******” ХХК-ийн зээлийн эдийн засагч залгаад “Машинаа буцааж зээлийнхээ эргэн төлөлтөд өг” гэж хэлсэн. Цар тахалтай байсан тул дүүгийнхээ хашаанд автомашинаа үлдээгээд Сэлэнгэ аймаг руу явсан. Миний бие үндсэн зээлийн төлбөрийг төлөх боломжтой гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл/хх 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3-5 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 6 тал/, “*******” ХХК-иас олгосон итгэмжлэл/хх 7-8, 39 тал/, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 404202481 дугаар зээлийн гэрээ/хх 9-10 тал/, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 404202481 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ/хх 11-12 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/хх 13 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн дансны хуулга/хх 14-16 тал/ зэргийг,
Хариуцагч *******оос талаас хариу тайлбар, нэмэлт тайлбар/хх 30, 49-50 тал/, нэмэлт тайлбар/хх 49-50 тал/ зэргийг,
Хариуцагч *******гаас нотлох баримт, хариу тайлбар бичгээр гарган өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 12,867,158.28 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 1369 хоногийн ашигласан хугацааны зээлийн үндсэн хүүнд 15,333,997.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,707,112.20 төгрөг, нийт 32,908,268.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Дараах үйл баримтууд тогтоогдов.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлдэгч *******, ******* нартай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн 404202481 дугаартай гэрээ, мөн өдөр мөн дугаартай Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг Автомашин худалдан авах зориулалтаар байгуулж, тус гэрээний дагуу 13,300,000 төгрөгийг 30 хоногийн 2,9 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, фидуцийн гэрээгээр 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, Nissan caravan/Ниссан Караван/ маркийн VW6E26-007252 арлын дугаартай, ******* УАЕ улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг өмчлөлдөө шилжүүлж, түргэн борлогдох үнэ 15,600,000 төгрөг байхаар, хариуцагч нар ашиглах нөхцөлтэйгөөр тохиролцсон, энэхүү зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 432,841.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,205,158.28 төгрөг, нийт 3,638,000 төгрөгийг төлөгдсөн боловч зээлийн эргэн төлөлтийг хийлгүй, 1,369 хоногоор үүргийн зөрчил үүссэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэлд 12,867,158.28 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 15,333,997.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 4,707,112.2 төгрөг, нийт 32,908,268.28 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч *******ын зүгээс нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч үндсэн зээлийн төлбөр 12,867,158.28 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх төлбөрийг фидуцийн гэрээний дагуу барьцаалсан автомашиныг “*******” ХХК-ийн ажилтнуудад 2021 оны 05 дугаар сарын 10-20-ны өдрийн хугацаанд хүлээлгэн өгснөөр үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн татгалзалд дурдсан 2021 оны 05 дугаар сарын 10-аас 20-ны өдрийн хооронд фидуцийн гэрээний зүйлийг хүлээн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй төдийгүй уг автомашин “*******” ХХК-ийн өмчлөлийн зогсоолд байгаа гэх тайлбар гаргадаг.
Гэвч нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний зүйлийн үнэлгээ нь зээл хаагдах дүндээ хүрэхгүй, эвдрэлтэй, асдаггүй гэх тайлбар гаргаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
Зохигчдын хооронд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр №404202481 дугаартай хүчин төгөлдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна./ хх 9-10 тал/
Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/фидуцийн/ гэрээнүүд байгуулагдсан, тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна./хх 11-12 тал/
Талуудын хооронд зээлийн гэрээнээс гадна байгуулагдсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч “*******” ХХК-ийн өмчлөлд “Ниссан Караван” маркийн ******* УАЕ улсын дугаартай 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн автомашиныг 15,600,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээний үүргээ үүрэг хүлээгч *******, ******* нар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, худалдан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тохиролцсон болох нь тогтоогддог.
Өөрөөр хэлбэл мөнгөн төлбөрийн үүргийг хангуулахаар хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч *******, ******* нар мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээхээр фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна, мөн зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах хуулийн заалтыг хангасан байна.
Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болон бусад үүрэг хүү, нэмэгдүүлсэн хүү болох зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй ч зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний зүйл ******* УАЕ улсын дугаартай автомашиныг 2021 оны 05 дугаар сард “*******” ХХК-ийн эзэмшилдээ авсан талаар зохигч талууд маргаагүй, одоо уг автомашин “*******” ХХК-ийн өмчлөлийн зогсоолд байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргадаг.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгч “*******” ХХК нь ******* УАЕ улсын дугаартай “Ниссан Караван” маркийн автомашиныг бодитойгоор 2021 оны 05 дугаар сард гаргуулан авснаар үүрэг хүлээгч *******, ******* нарын зээлийн гэрээний үүрэг хангагдаж, фидуцийн гэрээ дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл 2021 оны 05 дугаар сард “*******” ХХК ******* УАЕ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Иймээс хариуцагч *******, ******* нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар “*******” ХХК-ийн хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 32,908,268.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,491.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 32,908,268.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,491.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****