Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0361

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А., Ж.,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.*******а,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Гуравдагч этгээд: Л.,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,

Гуравдагч этгээд: Л.,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Маргааны төрөл: Чингэлтэй дүүргийн хороо ******* байрны ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Ц., гуравдагч этгээд Л.ын өмгөөлөгч бөгөөд Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.ыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

1.1 Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. “Л.ын нэр дээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгосон Ү- дугаар бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Д.*******ад холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлжээ.

  1. Чингэлтэй дүүргийн хороо ******* байрны ******* хаягт байрлах орон сууцыг дугаар орон сууц эзэмших эрхийн бичгээр Л.д эзэмшүүлсэн байна. 
  2. Улмаар иргэн Л.аас 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөх эд, хөрөнгийн бүртгэлд хамтран өмчлөгчөөр Д., Д. нарын хамт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэжээ.
  3. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууцыг Л.т шилжүүлснийг үндэслэн иргэн Л.аас 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг гаргасныг үндэслэн түүний нэр дээр  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээг олгосон байна.
  4. Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийн үндэслэн иргэн Г.ээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасны дагуу Л., Г. нарыг өмчлөгчөөр бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн эрх бүртгэлийн дугаар гэрчилгээ олгожээ. 
  5. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.аас нотариатч Д.д холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Л., Г. нарын орон суууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилж хийсэн нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
  6. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчийг нэмж оруулсан 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 0 сарын 25-ны өдрийн 7/733 дугаар албан бичгээр Л., Г. нарт тус шийдвэрийг мэдэгджээ.
  7. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Л.аас Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон учир дахин гэрчилгээ гаргаж өгөх талаар өргөдөл гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаар гэрчилгээг олгосон байна. 
  8. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр Л.аас Чингэлтэй дүүргийн хороо, ******* байрны ******* хаягт байрлах орон сууцыг Л.д худалдаж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаар гэрчилгээг Л.ын нэр дээр олгожээ.
  9. Иргэн Г.ээс гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 0 сарын 31-ний өдрийн 102/ШЗ2022/ дугаар захирамжаар мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамжийг хүчингүй болгосныг мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШТ2022/ дугаар тогтоолоор шүүгийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзсан байна. 
  10. Улсын байцаагч Ж.гийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлтээр улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлт болон эрхийн бүртгэлийн Ү- дугаар бүртгэлийг тус тус түдгэлзүүлжээ.
  11. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/ дугаар шийдвэрээр нотариатч Д.гийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн 858 дугаар нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон байна. 
  12. Нэхэмжлэгч тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/ дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 221/ШТ2023/ дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 
  13. Улмаар тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2023/3920 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

15. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Г. миний бие нөхөр Л.тай 2002 онд танилцаж, гэр бүлж болж, улмаар 2005 онд гэрлэлтээ баталгаажуулсан албан ёсны гэр бүл билээ. Манай нөхөр Чингэлтэй дүүргийн хороо, *******, байр ******* байрыг дангаар өмчилдөг байсан бөгөөд олон жил амьдралын түшиг тулгуур болсон хань Г. намайг өөрийн хүсэл зоригоор 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ү- дугаартай 32 мкв 2 өрөө байрны хамтран өмчлөгч болгосон.

Манай нөхөр надтай анх суухдаа архи олдвол уучихдаг, найз нөхөд ихтэй байсан ба ажил төрөлгүй тул би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээж, амьдрал ахуйгаа авч явдаг байсан. 2020 оны 10 сараас хойш манай нөхөр айл амьтан хэсээд гэртээ ирэхээ больсон ба энэ хугацаанд ах дүү нараараа нэхэмжлэл гаргуулж байрны хамтран өмчлөгчөөс хасуулах оролдлого хийсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Л., Д.. Д. нарын нэхэмжлэлтэй Л.т холбогдох Бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Ү- дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа миний хадгалалтанд байгаа бөгөөд эх гэрчилгээг хүчингүй болгоогүй, надаас хурааж аваагүй байхад намайг байрны өмчлөгчөөс хассан, бусдад өмчлөл шилжүүлсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Е-Mongolia-аас өмчлөгчийн талаар мэдээлэл авахад би Чингэлтэй дүүргийн хороо, *******, байр ******* Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөс хасагдсан байна.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад 2023 оны 07 дугаар сарын 0-ны өдөр 5/2000 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө “... түдгэлзүүлсэн байна” гэж хариу өгсөн байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн юм бол яахаар би өмчлөгчөөс хасагдсанаа ойлгохгүй байна.

Иймд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “… Л. нь 2022 оны 0 сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 0 сарын 24-ний өдөр тоот Улсын байцаагчийн дүгнэлт гарч эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгожээ.

Улмаар Л. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан байх бөгөөд “... гэрчилгээг дахин шинээр олгож өгнө үү. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хүчингүй болсныг Гомбожав овогтой хүлээн зөвшөөрөхгүй маргаантай, гэрчилгээг сайн дураар өгөхгүй байгаа тул...” гэж нөхцөл байдлаа тодорхой бичиж байсан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу…” гэсэн заалтыг үндэслэж мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, Л.т 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байтал холбогдох хуулийг зөрчин шинээр гэрчилгээ олгосон нь хууль бус юм.

Төрөөс 1 удаа олгогддог үнэт цаас болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэр бүлийн гишүүн, эхнэр Г.т байгааг мэдсээр байж улсын бүртгэгч дахин гэрчилгээ олгож байгаа нь хамтран өмчлөгч, гэр бүлийн гишүүн, эхнэр Г.ийн хууль ёсны эрхийг хөндсөн гэж үзэж байна.

Эх гэрчилгээг Улсын ерөнхий бүртгэгч буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хүчингүй болгож байж дахин шинээр гэрчилгээ олгох ёстой ба Л.ын тухайд эхнэр нь гэрчилгээг өгөхгүй маргаж буй тохиолдолд Иргэний шүүхээр албадан гаргуулах бүрэн эрхтэй юм.

Энэхүү төрийн байгууллагын хайхрамжгүй байдлыг далимдуулан Л. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өмчлөх эрх олж авангуутаа хууль ёсны гэр бүлийн дундын хөрөнгө болох **** сая төгрөгийн үнэ бүхий 32 м.кв, бодит хэмжээ 57.32 м.кв бүхий 2 өрөө байрыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн эгчдээ шилжүүлж, Л.т өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон үйл баримт байна.

Нэхэмжлэгч Г.ээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг хянаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гарч тоот дүгнэлтийг түдгэлзүүлсэн байна.

Л. нь хууль зөрчсөн өмчлөх эрхийн гэрчилгээг аваад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн эгч Л.т шилжүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заагдсанаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага үүслээ.

Иймд Л.ын нэр дээр 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр олгогдсон Ү- дугаартай бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

17. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: “Хяналтын улсын байцаагч Д.*******а нь иргэн Л.аас ирүүлсэн гомдлыг хянан үзээд Чингэлтэй дүүргийн хороо, *******ын байрны ******* хаягт орших Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгохдоо нэг талын мэдээллийг үндэслэж холбогдох хуулийг зөрчиж, хамтран өмчлөгчөөр бүртгэсэн Г.ийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон байна.

Иргэн Л. нь төрийн эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэл өгч, аливаа суудалд шударгаар хандах үүрэгтэй атал тэрээр гомдолдоо Миний хамтран амьдрагч Г. /Гэрлэлтийн 496 тоот баталгаанд 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэсэн/ нь намайг хуурч хууль бус аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн...” гэх мэтээр үндэслэлгүй зүйл бичсэн байна. Нотариатын газарт гэр бүлийн баталгаатай эхнэр нөхөр болох Л., Г. нар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цуг очсон бөгөөд Л. нь өөрийн хүсэл зоригоор 287,173,000 төгрөгийн үнэ цэнэтэй Чингэлтэй дүүргийн хороо, *******ын байрны ******* хаягт орших Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болгосон юм.

Г. нь гэдэг нотариатчын тамга тэмдэгийг ашиглаж, түүний өмнөөс гарын үсгийг дууриалган зурж 20 жил ханилсан нөхрийнхөө байранд хамтран өмчлөгч болж, Эрүүгийн хуульд заагдсан гэмт хэрэг үйлдэх боломжгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч Д.*******а нь Л.ыг хууран мэхлэгдсэн эсэх гарын үсгийг нь дууриалган зурсан эсэх, нотариатчын тамга тэмдэг хуурамч эсэх, Нотариатчийн гарын үсэг мөн эсэх зэргийг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шинжээч томилуулан шалгуулсан бол өөрийн чин хүслээр Л. нь эхнэрээ байрны хамтран өмчлөгч болгосон гарын үсэг нь мөн болж таарах төдийгүй, нотариатчийн тамга нь оргиналаараа дарагдсан, нотариатчийн гарын үсэг нь ч мөн болох тогтоогдох байсан.

Хяналтын улсын байцаагч Д.*******а тамга тэмдэг оргинал уу?, хуурамч тамга тэмдэг үү?, нотариатчийн гарын үсгийг Г. дууриалган зурсан уу? гэдгийг мэдэх боломжтой эсэх, энэ талаар эрх бүхий байгууллага болох Шүүх шинжилгээний ерөнхий газар шинжилгээ хийж дүгнэлт гарсан эсэхэд захиргааны шүүх анхаарна гэдэгт итгэж байна.

Энэхүү улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.1-д заагдсан акт мөн бөгөөд Г.ийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн захиргааны акт учир замтран хариуцагч татаж, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхэд хүрсэн болно. Манай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д хамаарах шаардлага болно.

Иймд Улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн тоот “Эрхийн бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

18. Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ 3 өрөөг Л. эх н.*******тайгаа хамтран эзэмшиж байсан. 11 тоот нь 3 өрөө, ******* нь 2 өрөө, Бид хоёр *******од амьдардаг байсан. Л. гэдэг нь Л.ын дүү. Л. гэдэг нь эгч нь юм. Ижийгээ амьд байхад бид олуулаа учраас 3 өрөөнд орох эрхтэй. Та 2 хоёулхнаа учраас *******од амьдар гэж хөөж оруулсан. Түүнчлэн миний нэр дээр энэ байрыг шилжүүлж өг гэдэг байсан. Эх нь би амьд байх хугацаандаа шилжүүлэхгүй гэж хэлснээр асуудал их гарсан. 2005 оны 7 сард эхийгээ нас бараад 2 сар болж байхад Л.ыг дуудаж 3 өрөө байраа бэлэглэлийн гэрээгээр өг, би авах ёстой гэсэн. Миний 3 өрөөг авах гэж байгаа бол 2 өрөөнийхөө бичиг баримтыг надаа өг гэхэд нотариат Д. гэдэг хүний хажууд хүчээр гарын үсэг зуруулчхаад 2 өрөө байрны бичиг баримтыг өгөөгүй. Шөнө нь 3 өрөө байраа зараад алга болчихсон. Бид 2 энэ талаар мэдээгүй.Ингээд Л. надад итгэмжлэл олгож 3 өрөө байрны асуудлаар шүүхэд хандсан. Ингэхэд Л. би Америк Улсад байгаа. Монгол Улсад байхгүй гэж олон удаа хурал хойшилсон. 2005-2017 он хүртэл маргасан бөгөөд 2017 онд бид 2 өөрийн гэсэн орон гэртэй болсон. н.******* ээж амьд байхдаа намайг байрны гэрчилгээ дээр нэмж бүртгүүлээрэй гэж хэлсэн. Өөрийнхөө амьдралыг баталгаажуулъя. Учир нь би байрныхаа мөнгө төгрөгийг төлж байгаа. Цаашид ямар ч асуудал үүсэж магадгүй гэж  дүү Л.т хэлэхэд үгүй, би гэхэд л нөхөр н.*******ийг бүртгүүлээгүй. Л. Д., Д. бид гурвын нэр байдаг юм. Тэгэхээр чи бүртгүүлээд хэрэггүй. Харин дараагийнхаа байрыг авахдаа бүртгүүл гэж хэлээд тухайн үед нэмж бүртгээгүй.” гэжээ.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд, Г. Л. нар нь 2002 онд танилцаж 2005 онд гэрлэлтээ баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны гэр бүл  бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү гэрлэлт хүчин төгөлдөр байгаа. Чингэлтэй дүүргийн хорооны *******ын байрны ******* 32м2 байрыг Г.ийн нөхөр Л. өмчилж байсан. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Л.ийг хамтран өмчлөгчөөр оруулахыг зөвшөөрч хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хийсэн. Ингэснээр тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Г., Л. нар хамтдаа хэлцэлд гарын үсэг зурсан. Г. нь гэрчилгээний үнийг төлсөн баримтууд нотлох баримтаар хэрэгт авагдсан. Гэр бүлийн дундын хөрөнгө болсны дараа Л. нь ах дүү нарынхаа шаардлагаар иргэний шүүхэд хандаж нотариатын үйлдлийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэл гаргасан байсан. Иргэний хэрэг үүсэж Г.ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаар татагдсан нотариатч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч улмаар захирамж гарсан байдаг. Захирамж гарснаар улсын бүртгэлд өөрчлөлт орсон учраас Г. тухайн шүүхийн шүүгч Ж.*******д хандан гуравдагч этгээдээр оролцуулаагүй тул захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан. Улмаар Баянгол дүүргийн иргэний шүүхээс 2022 оны 0 сарын 31-ний өдрийн 2075 тоот захирамж гаргаж  өөрийн захирамжаа хүчингүй болгосон байдаг. Энэ захирамжид гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч Б. гомдол гаргасныг нь бүрэлдэхүүнтэй шүүх хэлэлцээд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 23 тоот тогтоол гаргаж гомдлыг хангаагүй. Хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

Шүүхийн маргаан үргэлжилж байх хугацаанд гуравдагч этгээд Л. улсын бүртгэлд хандаж шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа учир өмчлөгчийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Г.ийг бүртгэлээс хасаж Л.т гэрчилгээ олгосон. Улмаар Л. өөрийн төрсөн эгчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Үүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Л.ын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг тайлбарлая. Иргэний шүүхийн нотариатын үйлдлийг хүчингүй болгох эсэх маргааныг шүүхээр хянаж шалгаж байх үед улсын бүртгэгч, хяналт шалгалтын байцаагч Д.*******а нь Баянгол дүүргийн иргэний шүүхийн шүүгчийн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамжийг үндэслээд Л.ын өргөдлийг хянаж бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байна гэж үзэж 2022 оны 0 сарын 24-ний өдөр тоот бүртгэлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн гол үндэслэл бол иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсан.

Цаг хугацааны хувьд эхлээд 2022 оны 0 сарын 24-ний тоот н.*******ын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагатай байна. Улсын бүртгэлийн хяналт шалгалтын байцаагчийн хяналт шалгалт хийх үед баримталдаг хяналт шалгалтын дүрэм гэж байсан. Одоо улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам гэж бий. Улсын хяналт шалгалтын байцаагч шинжээч томилох бүрэн эрхтэй. Г. нотариат дээр хамт очсон гэдэг тайлбарыг улсын бүртгэлд өгсөн. н.ий “би нотариатын үйлдэл хийгээгүй”, Л.ын “нотариат дээр очоогүй”, Г.ийн “нотариат дээр цуг очиж энэхүү үйлдлийг хийлгэсэн гэх өөр өөр тайлбаруудыг улсын байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бол тухайн үед хэрэг маргаан үнэн зөв шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Улсын байцаагч н.*******ын дүгнэлт гарснаар Л. нь дахин өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэж хандсан байдаг. Л.ын гэрчилгээ авсан энэ үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Гэрчилгээний эх хувь Г.т өөрт нь хадгалагдаж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Г. надад гэрчилгээ өгөхгүй байна. Тийм учраас шинээр гэрчилгээ олгож өгнө үү гэж гомдол гаргасан байдаг. Энэ хүсэлтийг үндэслээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Л.т шинээр гэрчилгээ бичиж олгосон. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Яагаад гэвэл иргэн Г. хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр хамтран өмчлөгч болсон. Г. “надад гэрчилгээ хүчинтэй хадгалагдаж байгаа, гэрчилгээ дахин битгий олгоорой” гэж, мөн Л. өргөдөлдөө бичсэн байхад шинээр гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Энэ гэрчилгээг хэн хүчингүй болгох эрхтэй вэ? гэвэл Улсын бүртгэлийн ерөнхий байцаагч буюу улсын бүртгэлийн дарга тушаал гаргаж хүчингүй болгоно. Л. “эхнэр Г. эх хувь гэрчилгээгээ өгөхгүй байна. Тийм учраас надад шинээр гэрчилгээ олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өргөдлийг хүлээн авч шинээр гэрчилгээ өгснөөр Л. нь 5 хоногийн дараа төрсөн эгч рүүгээ хөрөнгийг шилжүүлж өмчлөгчийг өөрчилсөн. Улсын бүртгэлийн ерөнхий байцаагч Д.*******ын дүгнэлт улсын бүртгэлийг хүчингүй болгосон ч эх хувь гэрчилгээ Г.т хадгалагдаж байхад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тодруулбал Л. иргэний шүүхэд хандаж Г.ээс эх хувь гэрчилгээг албадан гаргуулсны дараа улсын бүртгэл гэрчилгээг хүчингүй болгож шинэ гэрчилгээг Л.т олгох ёстой байсан. Ийм процесс алдагдсан. Л. гэрчилгээг авч 5 хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Л.т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Энэ хугацаанд Баянгол дүүргийн шүүхэд хэрэг хэлэлцэгдэж байсан. Улсын бүртгэгч Ж. “улсын бүртгэлийн Д.*******а байцаагчийн актыг түдгэлзүүлэх үндэслэлтэй байна. Учир нь Баянгол дүүргийн шүүхийн хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж хүчингүй болсон. Шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байгаа учраас түдгэлзүүлэх үндэслэл байна” гэж дүгнэсэн. Одоо Баянгол дүүргийн шүүхийн маргаан шийдвэрлэгдсэн. Тус хэрэгт Г. гуравдагч этгээдээр оролцсон. Нотариатын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг хүчингүй болгосон. Нотариатын үйлдлийг хийгээгүй гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан байсан. Өөрөө оролцоогүй гэсэн тайлбарыг нь үндэслэсэн байсан. Тухайн хуралд Г. өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваагүй шүүх хуралдаанд оролцсон байдаг. Баянгол дүүргийн шүүх шинжээч томилуулж гарын үсгийн үнэн зөвийг олох боломжтой байсан хэдий ч энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй. Хуулийн мэдлэггүй учраас шийдвэр эсрэгээр шийдвэрлэгдсэн. Э. итгэмжлэл авч давж заалдах гомдлыг бичиж өгсөн боловч шуудангаар шийдвэрээ хүргүүлсэн, гомдол гаргах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр давж заалдах гомдлыг авч хэлэлцээгүй. Нотариатын хамтран өмчлөгчөөр оруулсан хэлцэл нь иргэний шүүхээр хүчингүй болсон хэдий ч эх хувь гэрчилгээ нь Г.т хадгалагдаж байсан.  Энэ хугацаанд Л. иргэний шүүхэд хандаж Г.ийг албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан. Г. эх хувь гэрчилгээ надад байхад шинээр дахин гэрчилгээ олгосон байна гэж улсын бүртгэлд хандсанаар өнөөдрийн маргаан үүссэн юм. Ийм учраас цаг хугацааны хувьд Д.*******а улсын байцаагчийн дүгнэлтийг т хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2 дугаарт Л.т гэрчилгээ олгосон бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлага байгаа. Нэгэнт Л.аас Л.т эд хөрөнгө шилжчихсэн учраас хүчингүй болсон гэрчилгээг дахин хүчингүй болгох үндэслэл байхгүй тул хууль бус байсан болохыг тогтоолгох гэдэг үндэслэлээр шаардлагыг гаргасан. Эхнэр Г. гэрчилгээ өгөхгүй байгаа тул шинэ гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу дахин гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн, улсын ерөнхий байцаагчийн эрх хэмжээнд халдсан үйлдэл гэж үзэж байгаа тул хууль бус болохыг тогтоож өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр Л. нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр Г.ийн хамт нотариат дээр очиж өөрийн хүсэл зоригоо илэрхийлж 100%-ийн үл хөдлөх хөрөнгө дээр 20 жил амьдарсан эхнэр Г.ийг сайн дурын үндсэн дээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн дундын хөрөнгө болохыг зөвшөөрсөн. Энэ үйл баримт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас манай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

20. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Л. (), Д. (), Д. () нар нь Чингэлтэй дүүргийн хороо, *******, байрны ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төрөөс үнэгүй өмчилж 0080241 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг түүнд холбогдох нотлох баримтыг хавсарган гаргасан байна.

Дээрх өмчлөгчдийн гаргасан мэдүүлэг түүнд холбогдох нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын Ү- дугаарт бүртгэсэн байх бөгөөд иргэн Л., Д., Д. нар нь 04 дугаартай нотариатчийн бэлэглэх гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Л. ()-т шилжүүлснийг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иргэн Л. нь 2017 онд уг орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.ийг нэмж оруулахаар хэлцэл хийснээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх бөгөөд уг мэдүүлэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн тоот гэрчилгээ олгосон байна.

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилж хийсэн 04 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцсон тухай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамж гарсан байх бөгөөд уг захирамжийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2022 оны сарын 24-ний өдрийн тоот дүгнэлт гарсан байна. Хяналтын улсын байцаагч нь гаргасан дүгнэлтийнхээ тодорхойлох хэсэгт уг дүгнэлт гарах болсон шалтгаан нөхцөл болон Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа иргэн Г.т сонсох ажиллагаа явуулж энэ тухай тайлбарыг дүгнэлтдээ тэмдэглэсэн байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасан заалтыг баримтлан тухайн бүртгэлийг хүчингүй болгож, дүгнэлтээ гаргасан нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Иргэн Л. нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн мэдүүлэг хүлээн авах цонхонд 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөс иргэн Г.ийг хасуулж бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгтээ өргөдөл болон бусад нотлох баримтыг хавсаргасан байна. Тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нь мэдүүлэг бусад нотлох баримт болох хяналтын улсын байцаагчийн дугаар дүгнэлт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2021/ дугаар захирамж, иргэн Л.ын гаргасан өргөдөл зэргийг үндэслэн иргэн Г.ийг орон сууцны өмчлөгчөөс хасаж бүртгэсэн бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Л.т олгохдоо эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.2 дугаар зүйл болон 5.5.4 дүгээр зүйл, Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолын хавсралт болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.2 дугаар зүйл, 3.2.5 дугаар зүйлийг баримтлан өмчлөх эрхийн тоот гэрчилгээг олгосон байна.

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө иргэн Л. нь худалдах худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Л. (УШ49040401)-т шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт Хяналтын улсын ахлах байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт болон 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн тоот дүгнэлт гарган хавсаргасан байна.

Нэхэмжлэгчийн шаардлага хэсэгт дурдсан иргэн Л.ын тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримт нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 болон 7.8, 7.9-д заасан заалтын дагуу мөн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул тухайн бүртгэлийг хийж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өмчлөх эрхийн 954260 тоот гэрчилгээ олгосон байна. Иймд иргэн Л.ын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

21. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн хороо, ******* байрны ******* хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Л. ()-ын 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Иргэн Л.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 102/ШШ2021/ тоот захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны тоот дүгнэлт, иргэн Л.т өгсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 7/723 тоот албан бичиг зэргийг үндэслэн бүртгэсэн байна.

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан байдаг бөгөөд 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан байдаг.

Мөн 18.7.2-д “өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заасан байдаг. Иймээс 2022 оны тоот дүгнэлт нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх үүсэх тухай заасан байдаг бөгөөд 5.5.2-т эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан “... мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмыг баталж өгсөн бөгөөд уг журмын 3.2.5-д “Эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгохоор” зааж өгсөн байна.

Иргэн Л.ын тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан мэдүүлэг түүнд холбогдох нотлох баримтууд мөн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт хувийн хэргийн цаасан болон цахим архивт авагдсан нотлох баримтуудыг тухайн цаг үед шүүж үзэхэд уг бүртгэлийг бүртгэхэд татгалзах хүчин зүйл байгаагүй болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мөн хуулийн 7 дугаар зүйлд мэдүүлэг гаргах тухай зааж өгсөн байдаг бөгөөд 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг.

Иймээс дээрх иргэний гаргасан мэдүүлэг, холбогдох нотлох баримтууд, хуулийн заалтууд, цаасан болон цахим архивт авагдсан нотлох баримт зэргээс харахад, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн хийсэн тухайн маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Л.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь хууль бус бүртгэл гэж үзэхгүй байна. …” гэжээ.

22. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Л. нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасны дагуу улсын бүртгэгч тухайн мэдүүлэгт авагдсан нотлох баримтыг үндэслээд иргэн Л.ын нэр дээр уг маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий байцаагчийн 2022 оны дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2022 оны 7/723 тоот албан бичгүүдийг үндэслэн иргэн Л.ын гаргасан хүсэлтийн дагуу уг орон сууцны өмчлөлд Г.ийн нэрийг хасаж Л.ыг өмчлөлд бүртгэсэн. Гэхдээ улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан 18.7.1-д хяналт шалгалт хийх, 18.7.2-т хяналт шалгалт хийсний дагуу илрүүлсэн зөрчил, түүнд авагдах нотлох баримтуудыг нь зааж өгсөн байдаг.

Улсын бүртгэгч хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон Хяналт шалгалтын газрын даргын албан тоот, бусад нотлох баримтуудыг үндэслээд тухайн бүртгэлийг хийсэн. Эх хувь гэрчилгээ Г.т байхад гэрчилгээг хүчингүй болгохгүйгээр дахин гэрчилгээ гаргасан гэдэг асуудал яригдаж байна. Гэрчилгээг дахин олгох асуудлыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2, 5.5.5-д заасны дагуу шийдвэрлэж тухайн гэрчилгээг хүчингүй болгож, Л.ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Үүний дараа дараагийн бүртгэл нь хийгдсэн. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр, үнэн зөв хийгдсэн гэж үзсэн. Нотариатын маргаан, гэрээ хуурамч зэрэг маргаан байгаагүй. Мөн Г., Л. нар иргэний хэргийн шүүхийн захирамжийг Улсын бүртгэлийн газарт, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст нотлох баримтаар өгөөгүй. Мэдээллийн санд энэ талаарх баримт байхгүй. Улсын бүртгэгч иргэний хэргийн шүүхэд гэр бүлийн болон эд хөрөнгийн маргаантай байгаа эсэхийг мэдэх боломж байхгүй.

Тийм учраас улсын бүртгэгчийн хийсэн бүртгэл хүчинтэй. Яагаад гэвэл хяналтын улсын байцаагч дээд газруудаас ирсэн чиглэл, үүрэг даалгавар гарсан дүгнэлт, тэр бүхнийг үндэслээд тухайн бүртгэлд авагдсан нотлох баримтаа үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр энэ бүртгэлийг хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

23. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Л.аас ирүүлсэн орон сууцны өмчлөгч Л. би 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэг бүхий эд хөрөнгийн улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. гэх өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийж хяналтын улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчийг нэмж оруулсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Уг бүртгэлийн нотлох баримт болох Л. , Г. нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэлтэй нь холбогдуулан гарсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамж гарсан байх ба уг захирамжид Хариуцагч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Л., Г. нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилж нотариатын үйлдэл хийгээгүй. Энэ хүмүүс нотариатчийн байранд ирээгүй гэсэн байна. Түүнчлэн Нийслэлийн архивын газрын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай тодорхойлолтод Д.гийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 858 тоот бүртгэлийн дугаартай, Л., Г. нарын хооронд хийгдсэн Орон сууцанд хамтран өмчлөгч нэмж, оруулах гэрээ хэлцэл, бүртгэлийн дэвтрийн хуулбар, бусад холбогдох баримт байхгүй байна.” гэж дурдсан.

Хяналт шалгалтаар эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлд хамтран өмчлөгчийг нэмж оруулсан 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийн нотлох баримт хуурамч болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамж болон бусад баримтуудаар хуурамч болох нь тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль болон улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцсэн шийдвэр юм.

Иймд иргэн Г.ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүлээн авахаас татгалзаж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

24. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Иргэн Л. нь Хяналт шалгалтын газар 2022 оны 0 сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан. Тухайн өргөдөлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн хорооны *******ын байрны ******* хаягт орших Ү дугаар бүхий гэрчилгээ дугаартай орон сууцын өмчлөгч Л. би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэг өгөх, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Миний бие дээрх хаяг байдалтай орон сууцыг эцэг эхээсээ өвлөж авсан бөгөөд унаган гал голомт юм. Миний хамтран амьдарч байсан Г. нь намайг хуурч, хууль бус аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцын өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулж нотариатаар гэрчлүүлсэн мэтээр танай Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хандаж орон сууцын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Үүнийг би 2020 онд гэр бүлээ цуцлуулахаар шүүх хуулийн байгууллагад хандах явцдаа олж мэдсэн бөгөөд тухайн гэрчилгээг гэрчилсэн нотариатч Д.ийг хариуцагчаар татаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нотариатч Д. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцын өмчид хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг би огт гэрчлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед надтай хамтран амьдарч байсан Г. нь миний гарын үсгийг дуурайлган нотариатчаар гэрчлүүлээгүй, хуурамч хэрэг үзүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийлгэсэн байна. Тийм учраас энэ орон сууцын өмчлөгчөөр нэмж бүртгэсэн энэ бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн бүртгэлийг Хяналт шалгалтын газар ирүүлсэн. 

Үүний дагуу Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.*******а хяналт шалгалтын ажиллагааг хийсэн. Хяналт шалгалтын явцад Л.аас өргөдөлтэй хавсаргаж ирүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамж, нийслэлийн Архивын газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай тодорхойлолтын хуулбар зэрэг баримтыг нотлох баримтын шаардлагыг хангаж ирүүлсэн байсан. Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримтын үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ж.*******гийн туслах н.Золжаргалтай 80224600 дугаарын утсаар 2022 оны 0 сарын 13-ны өдөр холбогдож тухайн захирамжийн талаар тодруулахад энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдээд дууссан. Давж заалдах журмаар өнөөдрийн байдлаар гомдол гаргаагүй. Мөн Нийслэлийн Архивын газрын ахлах мэргэжилтэн н.*******тэй холбогдож 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай тодорхойлолт, уг маргаан бүхий баримт бичиг байгаа эсэхээр тодруулахад нотариатч Д.ий дэвтэрт 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нэг бүртгэл байна. Энэ бүртгэл нь өөр иргэдийн түрээсийн гэрээг гэрчилсэн байна. Мөн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 858 дугаартай бүртгэл байх боловч энэ нь иргэдийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн байна. Тухайн н.ий тухайн сарын дэвтэрт иргэн Л., Г. нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцын өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл хийх баримт байхгүй байна гэж хэлсэн.

Үүний дагуу хяналтын улсын байцаагч Д.*******а холбогдох шалгалтыг хийгээд Г.ийг 09 дүгээр сарын 06-ны өдөр хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэхэд үндэслэсэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 232 захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан учраас Г.ийг хамтран өмчлөгчөөр нэмж, бүртгэсэн 2017 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

25. Гуравдагч этгээд Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Чингэлтэй дүүргийн хороо, ******* байрны ******* хаягтай орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж авсан болно. Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ү- дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон. Иймд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Л. миний бие тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

26. Гуравдагч этгээд Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хороо, *******, байрны ******* байрны өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг мэдээгүй өмчлөгчөө хасагдсанаа мэдээгүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан байна. Уг байрны хамтран өмчлөгчөөр Г.ийг бүртгэсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлтээр хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаартай захирамж болон Нийслэлийн архивын газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 503 дугаартай тодорхойлолтыг тус тус үндэслэсэн. 

Дээрхи 2 баримтаар Г. болон Л. нарын хооронд хийгдсэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдэл хийгдээгүй, нотариатын бүртгэл байхгүй болох нь тогтоогдсон тул улсын байцаагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16.1.7, 18.7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан. Мөн улсын байцаагчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт Г.т сонсох ажиллагааг 2022 оны 0 сарын 21-ний өдөр явуулж холбогдох тайлбарыг авсан талаар дурьдсан. Ингээд Л. 2022 оны 0 сарын 12-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт өргөдөл гаргаж улсын байцаагчийн дүгнэлтийг биелүүлж хамтран өмчлөгчөөр Г.ийг бүртгэсэн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулж өгөхийг хүссэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Л.ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн.

Г. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 0 сарын 28-ны өдөр хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаартай захирамж өөрийн эрх ашгийг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1-д заасны дагуу хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангасан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн оролцсон. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/ дугаартай шийдвэрээр Г. болон Л. нарын хооронд хийгдсэн 20217 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон бөгөөд энэ шийдвэр 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Л.аас бусдад шилжүүлэхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дугаартай гарсан бөгөөд дүгнэлтэд иргэний хэргийн шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд бүртгэлийг түдгэлзүүлсэн.

Хяналтын улсын ахлах байцаагч Ж. уг дүгнэлтээ гаргахдаа утсаар надад зөвхөн Л.аас бусдад шилжүүлэхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байсан боловч одоо шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг харахад өмнөх улсын байцаагчийн шийдвэрийг бүхэлд нь түдгэлзүүлсэн байна. Гэвч аль нэг тал дээрхи дүгнэлтэд гомдол гаргаагүй, хуулийн дагуу иргэний шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдэж дуустал бүртгэл түдгэлзүүлэхийг зөвшөөрсөн.

Түдгэлзүүлсэн улсын ахлах байцаагчийн шийдвэрийн дагуу нотариатчийн үйлдэлтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/ дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна. Би өөрийн орон сууцыг дээрхи улсын байцаагчийн дүгнэлт гарахаас өмнө Л.тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн ба уг гэрээг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 зүйлийн 11.1-д зааснаар Л.ын өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэсний дагуу Л.ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Чингэлтэй дүүргийн хороо, *******, 1 байрны ******* хаягт байрлах 32 м.кв. талбайтай 2 өрөө орон сууцны улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч анх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд үүний дараа 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Л.ыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

Харин нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцахад 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг буюу Л.ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргасан атлаа тухайлсан өмнөх Л.ыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардлага гаргасныг нэхэмжлэгч шаардлага нэмэгдүүлсэн биш багасгаж шаардлагаасаа татгалзсан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хавтаст хэргийн 7 хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 0 сарын 25-ны өдрийн албан тоот, хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан Г.ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гаргасан 2022 оны 0 сарын 21-ний өдрийн гомдол зэргээс харахад нэхэмжлэгч тал улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаартай дүгнэлтээр бүртгэл хүчингүй болсныг мэдсэн атлаа Улсын бүртгэлийн ерөнхий газар болон захиргааны шүүхэд хандаж гомдол нэхэмжлэл гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгоход хамаарахгүй байгаа тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

27. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гуравдагч этгээд Л.ын төлөөлөгч. 2021 оны 02 дугаар сараас эхлээд Л.ыг төлөөлж байгаа. Тийм учраас энэ хэргийн талаарх олон зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаж чадна. Бүртгэл хууль ёсны дагуу байсан уу? гэж улсын байцаагчийн дүгнэлтийн талаар яригдаж байгаа учраас энэ хүрээнд товчхон ярья. 2021 оны 02 дугаар сар ковидын үе байсан. Л. бид 2 хамаатан боловч олон жил холбоогүй байсан. Орон гэрээсээ хөөгдөөд 2-3 жил болж байна. Гэрээсээ хөөгдсөн, надад туслаач гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс лавлагааг нь авахад Г. гэж хүн хамтран өмчлөгчөөр нэмэгдсэн байсан. Ямар учраас гэрээсээ явсан бэ? гэвэл шөнө болохоор хоолойг нь боодог. Архи уусан үед нь зориудаар цагдаа дуудаж баривчлуулдаг байсан. Л. нь хүчирхийллийн эсрэг төвүүдэд хандаж хуулийн зөвлөгөө авч байсан. Маргаан бүхий байр нь их дэлгүүрийн хажууд байрлалтай. Сайд нарын зөвлөлийн дарга байсан н.******* гэж хүний гал голомт бүхий байр юм. Өөрийн охин Л.т өмчлүүлж байсан. Л. нь Америк Улс руу явахаар болж энэ байраа Л.т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн бөгөөд өөр хүний нэр дээр огт шилжүүлэхгүй шүү гэдэг болзол тавьсан. Гэтэл 14 хоногийн дараа Г. нотариатын үйлдэл хийсэн байсан. Л. нь бэлэглэлийн гэрээний гол зарчмыг зөрчсөн, бусдад шилжүүлсэн байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаагаа хэтэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Энэ хэрэг гэр бүлийн маргаантай огт холбоогүй. Л.ын ах Л.т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байраа буцааж явъя гэсэн маргаан байгаа юм. Улсын бүртгэлээс нотариатын улаан тамгатай хамтран өмчлөгч нэмж бүртгэсэн гэрээ гарч ирсэн. Тухайн үед та энэ гэрээг өөрөө хийчихсэн байна шүү дээ гэхэд Л. би нотариатын үйлдлийг биечлэн хийгээгүй гэж хэлсэн. Улмаар Нийслэлийн архивын газраас энэ нотариатын бүртгэл яаж хийгдсэн талаарх лавлагааг авахаар хүсэлт явуулахад 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариу ирсэн. Огт бүртгэл хийгдээгүй, гэрээ байхгүй гэсэн лавлагаа ирсэн. Тиймээс бид Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатч Д.ийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан.

Д. одоо бол бие нь муу, цус харвасан, шүүхэд ирэх боломжгүй байдалтай байгаа. Тухайн үед тэтгэвэртээ гарчихсан, шүүх хуралдаанд ирж оролцдог байсан. Нийслэлийн архивын газраас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 858 дугаартай нотариатын үйлдэл хийгдсэн баримтуудыг шүүх бүгдийг нь цуглуулахад 2 хүн хоорондоо тээврийн хэрэгсэл худалдан авсан гэрээ бүхий лавлагаа ирсэн. Д. нь олон жил нотариатаар ажиллаж байгаа хүн. Д. гэж нотариатчийг маргана гэж бодож байтал би олон жил хуулийн ажил хийсэн. Насны эцэст муу зүйл хийсэн бол түүнийгээ хүлээх ёстой. Тийм учраас би энэ үйлдлийг биечлэн хийгээгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Тухайн үед би болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, шүүгч бүгд гайхаж байсан. Ингээд шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Захирамж гаргахдаа зөвхөн Д.ий хэлсэн мэдүүлгээр хэрэгсэхгүй болоогүй. Нийслэлийн архивын газраас ирсэн 858 дугаартай нотариатын бүртгэл, нотариатын үйлдлийг биечлэн хийгдээгүй нөхцөл байдал, нотариатч өөрийнхөө бурууг хүлээсэн байдал зэрэг үндэслэлүүдээр нотариатын үйлдлийг нотариатын байранд биечлэн үзүүлээгүй гэж хэрэгсэхгүй болсон. Энэ захирамжийг үндэслээд улсын бүртгэлийн газрын хяналт шалгалтын газарт бид гомдол гаргасан. Д.*******а байцаагч тодорхой баримтууд бас цуглуулсан байсан. Баянгол дүүргийн шүүгчийн туслахтай ярьж энэ захирамжид гомдол гаргасан уу? гэхэд шийдвэрлэгдээд дууссан гэсэн тайлбар өгсөн. Нийслэлийн архивын газрын ахлах мэргэжилтэн н.*******тэй холбогдож ямар бүртгэл хийгдсэн байна вэ? дэвтрүүд нь байна уу? гэдгийг тодруулахад 08 дугаар сарын 27-ны өдөр 858 дугаарт иргэдийн тээврийн хэрэгсэл худалдаалахыг гэрчилсэн байна гэсэн тайлбар өгсөн байгаа юм.

Улсын байцаагч шүүгчийн захирамжийг үндэслээд хуулийн хүрээнд сонсох ажиллагаа явуулж дүгнэлт гаргасан. Тухайн үед шударга дүгнэлт гаргасан Д.*******а байцаагчид бид баярлаж байсан. Энэ байдлыг Г. мэдээд Баянгол дүүргийн шүүхэд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөгдөж байх тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж улмаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хурал болсон. Ж. байцаагчийн түдгэлзүүлсэн захирамж 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Тухайн үед иргэний хэрэг дуусаагүй байсан учраас шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлчихсэн байсан. Шүүхийн шийдвэр 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан Д. хуралд оролцсон. Хариуцагч оролцоогүй, гуравдагч этгээд Г. оролцоогүй. Давж заалдах гомдол гаргасан боловч хугацаандаа ирүүлээгүй гэж хэрэгсэхгүй болсон. Шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн магадлалын  хамт улсын бүртгэлд дахин Ж. байцаагчид өгсөн боловч захиргааны хэрэг үүсчихсэн учраас захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн дүгнэлтээ өөрчлөхгүй гэсэн.

Ж. байцаагч “Л.ын бусдад шилжүүлэхийг нь л хориглоно” гэж утсаар хэлсэн учраас бид гомдол гаргаагүй. Гэтэл түдгэлзүүлсэн дүгнэлтийг нь харахад өмнөх улсын байцаагчийнхаа дүгнэлтийг түдгэлзүүлчихсэн дүгнэлт гаргасан байсан. Түдгэлзүүлчихсэн улсын байцаагчийн дүгнэлт хүчинтэй байгаа. Гомдол гаргах эрхийг Г.т олгосон. Гомдол гаргаагүй. Харин хэрэг үүсгэсэн нөхцөл байдалтай байна. Хяналт шалгалтын газар, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн газар бүртгэлийг хийгдсэн. Гэтэл Г. маргаж буй байрнаас гарахгүй, Л. нь энэ байрандаа буцаж ирж чадахгүй байдалд байна. Л.ын дүү Л. нь 16 дугаар хороололд 60 сая төгрөгийн үнэтэй байранд та амьдар, энэ байраа надад зар, би шүүхээр шийдвэрлүүлж эцэг эхийнхээ гал голомтыг буцааж авъя гэж тохиролцоод иргэний гэрээ хийж Л. нь одоо гэр оронтой болж Л. нь хүлээлтийн байдалтай байна.

Л.аас Л.ын хооронд бүртгэл шилжихэд улсын байцаагчийн ямар нэгэн дүгнэлт, хориг гэж байгаагүй. Яагаад гэвэл Чингэлтэй дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газар энэ байранд маргаан бий гэдгийг мэдэж байсан. Тухайн үед Л.аас Л. руу шилжүүлсэн бүртгэлийг хийхгүй гэж байсан шүү дээ. Бид хяналт шалгалтын газарт нь өргөдөл гомдол гаргасны үр дүнд хяналт шалгалтын газрынх нь дарга Б.******* хориглох, татгалзах шалтгаан байхгүй гэж үзэж бүртгэл хийгдсэн. Шууд бүртгэж өгөөгүй. Маргаан гарсан эсэхийг шалгасан. Баянгол дүүргийн шүүхийн нотариатын үйлдлээс эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г. өөрийн өмгөөлөгч төлөөлөгчөө оролцуулж байсан. Энэ хэрэг маргаан хурдан шийдвэрлэгдэж дуусахыг хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.*******а ажлаас чөлөөлөгдсөн тул тушаал гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг хариуцагчаар тодорхойлж, түүнээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.
  2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.”Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 16.1.7.”улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;”, 18 дугаар зүйлийн 18.7.”Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:”, 18.7.1.”хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.”Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно:” … 5.5.4.”эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээг ашиглах боломжгүй болсон;”, 1 зүйлийн 11.1.”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана: …”, 11.2.”Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана.”, 29 дүгээр зүйлийн 29.1.”Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: …”, 29.2.”Улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан тухай хариуг мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд хариу мэдэгдэлд татгалзсан тухай үндэслэлээ тодорхой тусгана.” гэж заажээ.
  3. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамжийг үндэслэн Ү- дугаартай бүртгэлд Г.ийг өмчлөгчөөр нэмж оруулсан 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасантай нийцсэн байна.
  4. Хэдийгээр Г.ээс гаргасан хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамжийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийг байрны өмчлөгчөөр бүртгэх үндэслэл болсон Чингэлтэй дүүргийн тойргийн №04 тоот тамганы дугаартай нотариатч Д.гийн “Орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийг гэрчилсэн 858 бүртгэлийн дугаартай үйлдлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2022/ дугаар шийдвэрээр хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/ дугаар захирамж хүчингүй болсон үндэслэлээр хяналтын улсын байцаагч Д.*******ын 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй.
  5. Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл аливаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүссэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 зүйлд заасан баримт материалыг бүрдүүлж өгөх бөгөөд улсын бүртгэгч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг нягталж, улмаар тийм үндэслэл тогтоогдохгүй бол өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийж, дахин гэрчилгээ олгохоор зохицуулжээ.
  6. Дээрх дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээд Л.аас гаргасан өргөдлийн дагуу түүнд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн дугаар гэрчилгээ олгож, улмаар иргэн Л.ыг Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, 1 зүйлийн 11.1, 11.2–т заасантай нийцсэн байна.

6.1 Өөрөөр хэлбэл хяналтын улсын байцаагч Д.*******ын 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлтээр Ү- дугаартай бүртгэлд Г.ийг хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосноор Л., Г. нарыг өмчлөгчөөр бүртгэсэн дугаартай гэрчилгээг ашиглах боломжгүй бөгөөд улсын бүртгэгч хуульд заасны дагуу иргэн Л., иргэн Л. нараас гаргасан өргөдөл, хүсэлтийн үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

  1. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Харин хэргийн оролцогчид                                                                                                                                      үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлүүлэхэд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.4, 1 зүйлийн 11.1, 11.2-т заасныг баримтлан иргэн Г.ээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.*******а нарт холбогдуулан гаргасан “Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 0 сарын 24-ний өдрийн дугаар дүгнэлт, Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.ыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, улсын бүртгэлийн Ү- дугаартай 32 м.кв 2 өрөө байрны өмчлөгчөөр Л.ыг бүртгэсэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 5 зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ