Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 149/ШШ2024/00375

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 149/ШШ2024/00375

Сэлэнгэ аймаг

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ны 6,112,592.91 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* маргах зүйлгүй төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,340.45 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 31,670.25 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 31,670.20 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.