Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 117/ШШ2024/0002

 

 

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би, ******* ХХК-иас Дундговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг тендерт шалгарсан ******* ХХК-тай хийхгүй гэх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* сумыг төлөөлөн манай ******* ХХК-тай ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай “*******” ххк нь Дундговь аймгийн ******* сумаас зарласан бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах нээлттэй чиглэл буюу 0,4 шугам тендерт ******* сумын засаг даргын тамгын газраас 2/178 албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдэл ирсэн боловч 2023 оны 06 сарын 30 өдөр Монгол улсын сангийн яаманд гомдол гаргаснаар 2023 оны 07 сарын 07 өдрийн Сангийн яамны 03/5276 албан бичгээр тендерийг түдгэлзүүлж дахин хянах тухай шийдвэрийг ******* сумын засаг даргын тамгын газарт хүргүүлсэн байна.

Улмаар тендер шалгаруулах үнэлгээний комисс нь дахин хуралдаж манай компанийг тендерт шалгаруулсан. 2023 оны 08 сарын 21 өдөр Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 08 сарын 02 өдрийн 2/196 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах албан мэдэгдэл “*******” ХХК-д ирүүлсэн учир 2023 оны 08 сарын 22 өдөр гэрээ байгуулахаар очтол тодорхойгүй шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзаж ямар нэгэн тодорхой хариу өгөлгүйгээр өнөөдрийг хүртэл хүндрэл учруулж байна.

Ингээд манай компанийн зүгээс тус сумын засаг дарга , тамгын газрын дарга, нартай очиж уулзахад манай компанийг тендерийн хугацаанд ирж гэрээгээ байгуулаагүй учир дахин тендер зарлахаар бэлтгэж байгаа талаар хэлсэн. Улмаар манай компани хугацааг хэтрүүлээгүй харин засаг даргын тамгын газрын зүгээс 2023 оны 08 сарын 02 албан бичгийг манай компанид 2023 оны 08 сарын 21 өдөр ирүүлсэн тэгээд манай компанийн захирал ******* нь 2023 оны 08 сарын 22 өдөр гэрээ байгуулахаар очтол гэрээг байгуулаагүй талаар мэдэгдэхэд “Засаг дарга *******, Засаг даргын орлогч ******* нар нь шинээр томилогдоод удаагүй байгаа энэ хугацаа хэтрүүлсэн асуудал нь манай “*******” ХХК-ний буруутай үйлдлээс болоогүй харин захиалагч буюу ******* сумын засаг даргын тамгын газрын буруутай үйлдлээс болж хугацаа хэтрүүлсэн байна гэж ойлголцсон” иймээс манай манай “*******” ХХК буруутай үйлдлээс болж хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гэрээг байгуулахаас татгалзаж байгаа нь манай компанийг хэт хохироож хууль ёсны дагуу шалгарсан тендерийн ажлыг гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна. Ийм учраас Дундговь аймгийн ******* сумын Засаг дарга *******ыг ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг тендерт шалгарсан “*******” ХХК-тай хийхгүй гэх эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож ******* сумыг төлөөлөн манай “*******” ХХК-тай ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг байгуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй Дундговь аймгийн ******* сумын засаг дарга ******* надад холбогдуулан 2024 оны 03 сарын 28-ний өдөр "******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг “*******” ХХК-тай байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тус Дундговь аймгийн ******* сумын нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх тендерийг 2023 оны 02 сарын 02-ны өдрийн Сумын засаг даргын А/05 тоот захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо 2023 оны 02 сарын 14-ний өдөр сумын Засаг даргын тамгын газраас зарласан бөгөөд тус тамгын газар нь өөрөө тус тендерийн ажиллагааг зарласан үйл ажиллагааны хүрээнд холбогдох тендерийн шалгаруулалтыг хариуцан ажилласан.

Өөрөөр хэлбэл тус тендер захиалга зохион байгуулалтын ажиллагаа явагдаж, шалгаруулалтын шатанд 2023 оны 04 сарын 10-ны өдрийн Дугаар 03 Үнэлгээний хорооны хурлаар “*******” ХХК-ийг шалгаруулсан байна. Гэвч тус хариу мэдэгдэлд 2023 оны 06 сарын 30-ны өдөр Монгол улсын сангийн яаманд нэхэмжлэгч “*******” ХХК нь гомдол гаргасныг тус яам үндэслэлтэй гэж үзэн 2023 оны 07 сарын 07-ны өдрийн Сангийн яамны 03/5276 албан бичгээр тендерийг түдгэлзүүлж дахин хянах тухай шийдвэрийг ******* сумын засаг даргын тамгын газарт ирүүлсэн юм. Тус шийдвэрийн дагуу дахин хянаад 2023 оны 08 сарын 21-ний өдөр манай тамгын газраас нэхэмжлэгч “*******” ХХК- ийг шалгаруулж 2023.08.02-ний өдрийн 2/196 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн.

Гэтэл Үнэлгээний хорооны тэмдэглэлд гарын үсэг дутуу үндэслэлээр тус тендерт шалгарсан “*******” ХХК-тай манай Засаг даргын тамгын газрын дарга ******* гэрээ байгуулах боломжгүй, ажил үүргийн хувьд болон тендер сонгон шалгаруулалтын журам зөрчинө гэж үзэж, энэ тухай тухайн үед тендерийн сонгон шалгаруулалтыг хариуцсан Үнэлгээний хорооны дарга *******д холбогдох зөрчлөө яаралтай арилгахыг шаардсан боловч ажлаа дуусгалгүй 2023 оны 11 сарын 01-ний өдөр ажил үүргээ хүлээлгэн өгч гарч явсан.

******* миний бие 2023.09.27-ний өдөр тус Баянжаргалын сумын засаг даргаар томилогдсон. Тус хугацаанд буюу 2023.05.09-ний өдрөөс 2023.09.27-ны өдөр хүртэлх хугацаанд Үнэлгээний хорооны дарга ******* нь Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаандаа тус тендерийн материалыг дуусгалгүй тус тендерийн шалгаруулалтад саад учруулж төрийн байгууллагын үйл ажиллагааг удаашруулж, нөгөө талаас тендерт шалгарсан “*******" ХХК-тай холбогдох хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болгосон нь манай Үнэлгээний хорооны буруутай үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд уг нэхэмжлэхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гаргасан шаардлагад татгалзах зүйлгүй боловч шүүх хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-иас Дундговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Дундговь аймгийн ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг тендерт шалгарсан ******* ХХК-тай хийхгүй гэх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* сумыг төлөөлөн манай ******* ХХК-тай ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хариу тайлбарыг[2] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол  хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлав. 

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж[3], энэ тухай баримтжуулсан болно.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас Дундговь аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг тендерт шалгарсан ******* ХХК-тай хийхгүй гэх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ******* сумыг төлөөлөн манай ******* ХХК-тай ******* сумын нутагт хийгдэх бусад нийтийн эзэмшлийн шугамын ажил гүйцэтгэх 374,584,262 төгрөгийн гэрээг байгуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д  заасныг баримтлан  нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                             

 

[1] Хэргийн 31-32 талд

[2] Хэргийн 39-40 талд

[3] Хэргийн 41-42 талд