| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04274/И |
| Дугаар | 181/ШШ2024/03932 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2024/03932
Эвлэрлийн гэрээг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, тоосго гудамж, тоотод оршин суух Л овогт Г Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө давхарт байрлах, Х.... групп ХХКХХК /РД: 6..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байх хугацааны цалин хөлс 4,472,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Г.Б нь 2023 оны 04 сарын 01-ний өдөр Х....... групп ХХК -д үйлчлэгчээр 1 сарын 800,000 төгрөгийн цалинтай ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Ажиллаж байхад буюу 2024 оны 06 сарын 25-с 07 сарын 03-г хүртэл манай эгч тархины хагалгаанд ороход би сахих шаардлагатай болоод даргадаа хэлээд сахиж байхад намайг ажлаас халсан юм. Ажиллаж байх хугацаанд ажлын 5 өдөр ажиллахаас гадна хагас сайн өдөр бүтэн ажилладаг байсан. Амралтын өдөр ажиллуулаад цалин нэг ч төгрөг нэмж өгч байгаагүй. Миний хувьд 2024 оны 07 сарын 01- г хүртэл ажиллахад хагас сайн өдөр бүр ажиллуулж цалин өгдөггүй байж 1 жил ажилсан байхад ээлжийн амралт олгоогүй болон ээлжийн амралтын цалинг өгөөгүй юм. 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 сарын 01-ийг хүртэл нийт 65 хоног хагас сайн өдөр ажилласан. Миний 1 сарын цалин 800,000 төгрөг ба нэг өдрийн цалин ажлын 22 өдөрт хуваахаар 36,363 төгрөг болж байна Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-д зааснаар 1.5 дахинаар нэг өдрийн цалингаа бодохоор 54,544 төгрөг болж байна. Нийт 65 хоногоор тооцохоор 3,545,392 төгрөг болж байна. Мөн намайг ээлжийн амралтаар амраагаагүй ажиллуулсан ба ээлжийн амралтын цалин бодож өгөөгүй юм. Ээлжийн амралт жилд 15 хоног байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 110.2-т зааснаар 1.5 дахин бодно гэхээр 54.544*15= 818,160 төгрөг мөн сүүлийн 3 сараар ээлжийн амралтаа хувилаад бодохоор 3 хоногийн цалин 109,089 төгрөг болж байна. Хагас сайн өдөр ажилласан цалин 3,545,392 төгрөг ба ээлжийн амралтын цалин 927,249 төгрөг буюу нийтдээ 4,472,641 төгрөг болж байна.
Иймээс хариуцагчаас хагас сайн өдөр ажилласан цалин болон ээлжийн амралтын цалин буюу нийт цалин 4,472,641 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч Г.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас хариуцагч Х.... ХХК, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , нөгөө талаас нэхэмжлэгч Г.Б нар дараах нөхцлөөр харилцан тохиролцож байна.
Хариуцагч Х.... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У нь:
1. Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлага болох ажиллаж байсан хугацааны цалин хөлс 4,472,641 төгрөгийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор төлнө. гэжээ.
Нэхэмжлэгч нь Г.Б нь хариуцагч Х.... ХХК-д холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.
Талууд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцна.
Энэхүү гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болно.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х.... групп ХХКХХК-д холбогдуулан ажиллаж байсан хугацааны цалин хөлс 4,472,641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:
Хариуцагч Х.... групп ХХКХХК нь:
1. Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлийн шаардлага болох ажиллаж байсан хугацааны цалин хөлс болох 4,472,641 төгрөгнөөс хууульд заасан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор төлнө. гэжээ
2. Нэхэмжлэгч нь Г.Б нь хариуцагч Х.... групп ХХКХХК -д холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана., 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заасан.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчийн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Хариуцагч эвлэрэлд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр зохигч тохирсон болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Х.... групп ХХКХХК нь ажиллаж байсан хугацааны цалин хөлс 4,472,641 төгрөгийг Г.Б т төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,512 төгрөгөөс 43,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 43,256 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б буцаан олгож, хариуцагч Х.... групп ХХКХХК-аас 43,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ