Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

Д.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.*******,

Прокурор  Б.Эрхэмбаяр

Шүүгдэгч  Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Хохирогчийн өмгөөлөгч Э.*******

 Б.*******

 /ZOOM/- р В.*******

 Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.*******ын даргалж шийдвэрлэсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.*******д холбогдох 2023000670030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн анд төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, *******,******* мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт /8 сартай, 5 настай, 9 настай/ Завхан аймгийн Уны арын байранд түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шагшаа овогт ийн *******, регистрийн дугаар //

 Шүүгдэгч Д.******* нь банкны Завхан аймгийн дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа - 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.өөс “танай авсан зээлэн дээр нэмээд 10,300,000 төгрөгийн зээл авсан шүү” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний банкнаас авсан малчны зээл дээр нэмж 10,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан, - 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.өөс “манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 42,150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, - 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.гаас “мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний банкнаас авсан малчны зээл дээр нэмж 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, - 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.аас “манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 40,000,000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч нийт 107,450,000 төгрөгийн буюу “их хэмжээний хохирол” бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Шагшаа овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д тус тус зааснаар иргэний хариуцагч банк ХХК-иас 45,272,048 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т, 16,888,463 төгрөгийг гаргуулж хохирогч Г.д тус тус олгуулж, хохирогч Б.Чулуубатад шүүгдэгчийн төлсөн 70,000 төгрөгийг, хохирогч С.т шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж банканд олгуулж, Иргэний хариуцагч банк нь хохирогч С.ийн 10,300,000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.т төлсөн 45,272,048 төгрөг, хохирогч Г.д төлсөн 16,888,463 төгрөгийг шүүгдэгч Д.*******гээс нэхэмжлэн гаргуулахыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.ын банк дахь дугаартай хугацаатай хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Б.ад өөрөө захиран зарцуулах эрхийг олгосугай.

 6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Шүүгдэгч Д.*******д холбогдох 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 2022/ШШТ/93 бүхий Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тус хэрэгт Иргэний хариуцагчаар оролцсон банк ХХК-ийн төлөөлөгч Г.******* миний бие ЭХХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498. 3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 2022/ШШТ/93 бүхий шийтгэх тогтоолын 13 дахь талын 3 дахь догол мөрөнд "Шүүгдэгч Д.******* нь банкны Завхан аймгийн дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хохирол учруулсан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг ажил олгогч байгууллага болох банк эхний ээлжид хариуцан хохирогч нарыг хохиролгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирлыг нөхөн төлүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ" гэж үзсэн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т "Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно." хэмээн заасан бөгөөд тус хэрэгт хохирогчоор оролцож буй Б., Ц. нар нь илтэд болгоомжгүй хандсан болон хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй тул Иргэний хариуцагч буюу банк ХХК нь дээрх Б., Ц. нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх юм.

Тухайлбал, 2 дугаар хавтаст хэргийн 196-203 дахь талд авагдсан Б.ын хохирогчийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ад "манай банкин дээр шалгалт ирэх гээд байна та надад түр өөрийнхөө хадгаламжийг барьцаалаад зээл аваад өгөөч" гэж гуйн Б.ын гар утасны дугаарт очсон нууц авч зээл авсан байдаг. Энэ нь Б. өөрийн дугаарт очсон нууц кодыг Д.*******д өгсөн нь тухайн хохирол учрахад илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний дараагаар банкны хянан шалгагч нь Б.тай очиж уулзахад Д.*******д мөнгө зээлсэн талаар үнэнээ хэлсэн байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй. Тухайн үед банкны хянан шалгагч очиж уулзах үед холбогдох байгууллагад хууль дүрмийн дагуу хандсан бол дээрх хохирлоос сэргийлэх боломжтой байсан.

Хохирогч Ц.ийн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 204-212 дахь талд авагдсан бөгөөд тус мэдүүлгээс үзвэл Ц. нь Д.*******гийн утасны дугаар руу өөрийн интернэт банкны нууц үг солих кодыг явуулсан байдаг. Энэ нь Ц. өөрийн дугаарт очсон нууц үг солих кодыг Д.*******д өгсөн нь тухайн хохирол учрахад илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний дараагаар банкны хянан шалгагч нь Ц.тэй очиж уулзахад би өөрөө зээл авсан гэж хэлсэн байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй буюу тухайн үед банкны хянан шалгагч очиж уулзах үед үнэнийг хэлж холбогдох байгууллагад хууль дүрмийн дагуу хандсан бол дээрх хохирлоос сэргийлэх боломжтой байсан.

Тухайн хэрэгт Иргэний хариуцагчаар оролцсон банк ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь заалтын дагуу хохирогч Б.ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.т учирсан 45.272.048 төгрөгийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ ШЦТ/93 дугаартай Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Иргэний хариуцагч банк ХХК-иас хохирогч Б.ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.т учирсан 45.272.048 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.*******: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 3 дахь заалтыг  буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн ын банкны тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хохирол учруулсан байх тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирлыг нөхөн төлүүлэх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эрхийг сэргээх зориулалттай гэж дүгнэсэн байгаа. Үүнээс үзэхэд банкны салбараас илүү тухайн ажилтны хүлээх үүрэг, хариуцлага, хориглох зүйл, эрх үүрэг нь тодорхой заагдсан байдаг.

Ажилтан нь тухайн үүргүүдийг бүгдийг нь зөрчсөн ба өөрөө хариуцлагаа хүлээхээр тусгагдсан байдаг. Гэтэл банкны нэр хүндийг унгаж, иргэдэд учирсан хохирлыг банкаар төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Энэ шүүх хуралдаан иргэний хариуцагчийн гомдлын дагуу явагдаж байгаа. Анхан шатны шүүх дээр яригдсан асуудал бөгөөд Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажил олгогчоор ажилтны бусдад учруулсан хохирлыг төлүүлэхээр заасан байдаг. Энэ хэрэг нь банк төлөөд орхичих хэрэг биш л дээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буруутай этгээдээс банк өөрөө дараад нь нэхэмжлэх бүрэн боломжтой байгаа.

Энэ нь зөвхөн банканд итгэж хадгаламж нээлгэсэн иргэдийн хохирлыг банк нь төлж барагдуулчхаад буруутай этгээдээс буцаад нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа. Гомдлын агуулга нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрөө санаатай эсвэл илтэд болгоомжгүй хандсан гэдэг байдлаар гомдол гаргасан байсан. Үүнийг хүлээж авах боломжгүй юм. Болгоомжгүй гэдэг асуудал хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд болгоомжгүй хэлбэр зөрчсөн, түүндээ найдсан тохиолдолд гэж байдаг. Энэ нь хууль болон хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа биш энэ нь өөрөө банкны дотоодоо буюу харилцагчдтайгаа харилцдаг нууц код, тухайн хуулийн этгээд болон иргэн хоорондын гэрээ хэлцлээр дамжин холбогдож байгаа банкны дотоод хэм хэмжээтэй холбоотой асуудал байгаа.

Энэ гэмт хэргийн гарах болсон шалтгаан нь банкны дотоод хяналт шалгалт муу байснаас болж иргэд буюу харилцагчдад хохирол учирсан байгаа. банк нь хөдөлмөрийн гэрээ байгуулж байнгын ажлын байр нь дээр ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргээ гүйцэтгэж банкны ашигт үйл ажиллагааг сайжруулахаар явж байгаа ажилтан хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхээс банк итгэл хүлээлгэсэн харилцагчдынхаа өмнө үүрэг хүлээх боломжтой байна гээд дараад нь хохирлоо буруутай этгээдээс буюу ажилтнаасаа авах бүрэн боломжтой гэдэг байдлаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуульд заасан хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 498.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх утгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтан нь ажлын байр нь дээрээ гэмт хэрэг үйлдсэн. Үүнтэй холбоотой хохирлыг хэрхэн хэн хариуцаж барагдуулахыг Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт тодорхой зааж өгсөн ба үүнийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

Бичгээр өгсөн гомдлын тухайд , нар нь тухайн хохирол учрахад илтэд болгоомжгүй хандсан гэснийг хүлээн зөвшөөрөх болгоомжгүй байна. Болгоомжгүй хандах гэдэг ойлголтын хууль зүйн утгыг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан болов ч мэдээгүй байдлыг хэлнэ гэдэг. Гэтэл хохирогч нар нь банкны ажилтныг залилж байна гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй юм. Хохирогч нар бол банканд итгэж харилцсан байгаа. Гэтэл хүний итгэлийг эвдэж, хуурч, мэхэлж байгаа энэ гэмт хэрэг бол онцлогтой 2 өөр төрлийн зүйл болоод байгаа.

Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хохирогч нь өндөр настай хүн байгаа, нь ээжтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг банкны техник, технологид суурилсан үйлчилгээг ойлгож мэдэхгүй хүмүүс байдаг. Харин банкны тухайд Монгол улсын хэмжээнд 500 гаруй салбартай том хуулийн этгээд байдаг. Гэтэл банкны дотоод журмыг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь эртнээс гарсан байхад тухайн үед нь дотоод хяналт шалгалтын нэгж ажиллаад илрүүлж таслан зогсоож арга хэмжээ авсан бол дараа дараагийн хохирлууд учрахгүй байх боломжтой байсан. Гэтэл 3 удаагийн шалгалтын тайланг харахаар үйл ажиллагаа хэвийн, ашигтай ажиллаж байна гэсэн утгатай тайлангууд гарсан байдаг. Харин банк нь тухайн ажилтныг ажлын байр нь дээрээ гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хянаж байх ёстой. д амьдарч байгаа хохирогч нар нь банкны дүрэм, журмыг мэдэхгүй тул хаана, ямар дүрэм журам нь зөрчигдөж байгааг мэдэхгүй хүмүүс байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хохирогчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний хувьд Г. гэх хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хохирсон иргэдийн эрх, ашгийг хамгаалсан шударга ёсонд нийцсэн гэж үзэж байна. банк тайлбарт ажилтны буруу байсан болохоос биш банкны нэр хүндийг унгаж иргэдийн төлбөрийг төлөх үүргийг манайд өгч байгаа нь хууль бус байна  гэдэг.

 Энэ нь хохирогч нарын эмзэглэж байгаа нэг зүйл юм. Өнөөдөр Д.******* гэх хүн гудамжинд очоод хүн зодоогүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил олгогч нарын байгуулсан албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой байтал гэмт хэрэг үйлдсэн байдаг. гэдэг хүн нь Д.*******д хандаж зээл аваагүй. Харин банк гэх нэр хүндийг нь хүндэлж зээл авсан байгаа.

 Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг анхан шатны шүүх үнэн зөв тайлбарласан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр дүгнэлтдээ:

  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлогыг хийгээгүйгээс өөрт гэм хор учирсан бол гэж заасан байдаг. Магадгүй хохирсон , , , гэх хүмүүс банкнаас зээл аваад Д.*******гийнд очоод тэр мөнгийг өгсөн бол энэ харилцаа нь яах байсан бол. Энэ өнцгөөс харахад энэ нь тодорхой хэмжээгээр хохирогчийн зүй бус буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр. Харин нөгөө талаас нь харвал буюу яг хэргийн болсон үйл явдал, бодит үйл явдал нь шүүгдэгч Д.*******, банкны нэрийн өмнөөс ажил албан үүргээ гүйцэтгээд банкнаас цалин хөлс аваад ажиллаж байгаа бөгөөд ажлын байр нь дээрээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэхүү гэмт хэргийг үйлдсэн байдаг.

Тийм болохоор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлаж байна гэсэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Иргэний хариуцагчийн тайлбарт Банкны тухай хууль тогтоомж, дүрэм журмын хувьд ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан бол ажилтан хариуцна гэсэн утгатай зүйлийг ярьсан байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ажилтан, ажил олгогчийн нэрийн өмнөөс иргэдтэй гэрээ байгуулж бусдад гэм хор учруулсан байгаа.

 Иймд иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Д.******* нь банкны Завхан аймгийн дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.өөс “ танай авсан зээлэн дээр нэмээд 10.300.000 төгрөгийн зээл авсан шүү” хэмээн түүний банкнаас авсан малчны зээл дээр нэмж 10.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.өөс “ манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан 42.150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.гаас “мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” хэмээн түүний банкнаас авсан малчны зээл дээр нэмж 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.аас “ манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж  40.000.000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч , урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан

Хохирогч С.ийн”...Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн дахь банкны салбараас 4000.000 төгрөгийн малчны зээл авсан.          Зээлийг тухайн үед банкны ахлах теллер Д.*******гээр гаргуулж авсан боловч Д.******* нь надад гэрээний нэг хувь, зээлийн буцаан  төлөлтийн хуваарь зэргийг “хэвлэгч машин ажиллахгүй” байна гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй. Мөн хоосон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард Д.******* нь манай эхнэр Г.Баднагарав руу залгаад “танайх хэдэн сая төгрөгийн зээл авснаа мэдэж байгаа юу” гэж асуухад манай эхнэр би мэдэж байгаа манайх дөрвөн сая төгрөгийн зээл авсан гэж хэлэхэд Д.******* нь би танай зээлэн дээр нэмээд 10.300.000 төгрөгийн зээл авсан шүү” гэж хэлэхээр нь манай эхнэр уурласан...манай ажил дээр удахгүй шалгалт ирнэ танаас банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан бэ гэж асуувал та 14300.000 төгрөгийг зээл авсан гэж хэлээрэй тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна. Ажилгүй болчихвол танай зээлийг төлж чадахгүй гээд гуйгаад байсан ...гэсэн мэдүүлэг,

 Хохирогч Г.гийн “...Манайх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүүхэд тусдаа гарах гээд мөнгөний хэрэг болоод 15 сая төгрөгийн малчны зээл авсан. 

Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өглөө манай гэрийн утас руу Д.******* залгахаар нь би утсаа аваад ярьсан. “Аниа мөнгөний хэрэг болоод байна та мөнгө зээлээч” гэсэн “манайх зээлтэй юм чинь яаж мөнгө зээлэх юм бэ” гэсэн чинь зүгээр танай зээл дээр нэмээд гаргачхаж болно” гэж хэлэхээр нь яаж болдог юм бэ, гар хөлийн үсэг зурахаас өгсүүлээд болохгүй биз дээ гэсэн чинь ******* “зүгээр ээ аниа би болгочихно “ гэсэн.Тэгэхээр нь “за тэгвэл хэдэн төгрөг зээлэх юм” гэсэн чинь 15.000.000 төгрөг гэхээр нь би юун их мөнгө вэ тэгж болдог юм уу өмнөхөө төлж байж гарын үсэг зурж байж тийм их мөнгө гарна бие дээ” гэсэн чинь ******* зүгээр би болгоно.

Танайд одоо банзнаас шалгалт очно тэгэхээр та 30сая төгрөгийн зээл авсан гээд хэлчих, дүү нь 05 дугаар сарын 20 гэхэд бэлэн төлчихнө” гээд утсаа салгачихсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.ийн “...Д.******* 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр миний утас руу залгаад манай банкин дээр шалгалт ирэх гээд байна та надад 4 сая төгрөг зээлээч” гэсэн.  Тэгээд надтай уулзаад 4 сая төгрөг зээлүүлэх талаар ярьсан...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9 цагийн үед над руу залгаад таны утсанд интернэт банкны нууц үг солих код очно та явуулаадхаарай гэсэн байсан.Тэгэхээр нь би *******гийн утас руу нөгөө кодыг нь мессежээр явуулсан. Тэгсэн удалгүй миний утсанд 4 сая 215 мянган төгрөгийн онлайн зээл олгов” гэсэн мессеж ирсэн. Тэгээд байж байсан бас Д.*******гээс мессеж ирээд ахиад нэг код очно та явуулчих гэхээр нь би явуулчихсан удалгүй миний утсанд 42 сая 150 мянган төгрөгийг данснаас зарлагдсан” тэгэхээр нь би Д.*******гийн гар утас руу залгаад “чи юун их мөнгө аваад байна” гэсэн Д.******* надад манай дээр шалгалт ирээд байна шалгалт өнгөрөөгөөд таны данснаас авсан зээлээ өгчихнө олон хүнээс мөнгө гуйхгүй танаас л авчихъя” гэж бодсон юм гэсэн... мэдүүлэг,

Гэрч Э., Б.,О., Д., Ч., Б., Д., Ц., иргэний хариуцагч Г.*******ийн мэдүүлэг,

Хохирогч С.ийн банкнаас 14.300.000 төгрөгийн зээл авсан талаарх хувийн хэрэг, зээлийн гэрээний хуулбар, банкны дипозит дансны хуулга,

Хохирогч Г.гийн банкнаас 30.000.000 төгрөгийн малчны зээл авсан талаарх хувийн хэрэг, зээлийн гэрээний хуулбар, банзны дипозит дансны хуулга,

Хохирогч  Ц.ийн банк дахь хугацаатай хадгаламжийн данснаас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 42.150.000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл олгосон дипозит дансны харилцагчийн хуулга, уг данснаас зарлага хийсэн тус тооцооны төвийн ахлах теллер Д.*******гийн гарын үсэг бүхий зарлагын мэдүүлгийн баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.*******гийн албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Д.*******гийн  үйлдлийн гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар    хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсгээр   зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 -т зааснаар 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэснийг буруутгах боломжгүй байна. Эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иргэний хариуцагч банк ХХК нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн энэ зүйл хэсэгт хохирогч өөрөө илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” хэмээн заасан бөгөөд тус хэрэгт хохирогчоор оролцож буй Б., Ц. нар нь илтэд болгоомжгүй хандсан болон хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй тул иргэний хариуцагч буюу банк   эхний ээлжид дээрх Б., Ч.  нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөнө ёстой гэж  гомджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд буюу иргэний хариуцагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж  тодорхойлсон.

Харин эрүүгийн хэрэг дэх гэм хор, хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг  Иргэний хуулийн гэм хорын холбогдох зохицуулалтаар шийдвэрлэдэг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, дэх хэсэгт “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.

Харин ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тусгайлан зохицуулжээ.

Дээрх заалтаас үзэхэд шүүгдэгч Д.******* нь банкны Завхан аймгийн дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг ажиллуулж байсан банк ХХК нь эхний ээлжид хохирлыг хохирогч нарт хариуцан арилгах үүрэгтэй  байна.

  банк ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 485.5-д зааснаар  өөрт учирсан хохирлыг Д.*******гээс шаардаж гаргуулах эрхтэй байна.

Хохирогч нар нь шүүгдэгч Д.*******г банкны ажилтны хувьд харьцаж байна гэж итгэн түүнд мөнгө, эд хөрөнгөө шилжүүлсэн нь хохирогч өөрөө санаатай, эсхүл илтэд болгоомжгүй  хандсан,  үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй гэж үзэн хохирогчийг буруутган банкийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь зохицуулалт нь нотлох үүргийн хувьд хариуцагчийн нотлох ажиллагаа тул эрүүгийн хэргийн иргэний хариуцагчид хэрэглэх боломжгүй  гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч банк ХХК-ны  иргэний хариуцлагатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч банк ХХК-ийн иргэний хариуцлагатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ