Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2024/03929

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 21 181/ШШ2024/03929

 

 

Эвлэрлийн гэрээг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, өөрийн байранд байрлах Г.... ХК /РД:  /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,   дугаар хороо,   дугаар хороолол,  тоотод байрлах В  ХХК /РД:  /,

Хариуцагч: Баянгол дүүрэг,    дугаар хороо,   дүгээр хороолол, ард аюушийн өргөн чөлөө гудамж   дугаар байр   тоотод оршин суух Б  А /РД:  /,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,   дүгээр хороо,  дүгээр   мянгат гудамж,   дугаар байр,   тоотод оршин суух Д  А  /РД: /,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,   дугаар хороо, худалдааны гудамж, холбооны   дугаар байр   тоотод оршин суух Б  Б  /РД:  /,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,   дугаар хороо,   дугаар хэсэг, анома   дугаар байр,   тоотод оршин суух Б  Ш  /РД:  /,

Хариуцагч: Баянгол дүүрэг,   дугаар хороо,   дугаар хороолол, дилав хутагт жамсранжав гудамж   дүгээр байр,    тоотод оршин суух Ч  Э  /РД:  / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 272,273,167.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г... банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В..... ХХК, Б.А..., Д.А... нар нь 2022 оны 11 сарын 11 -ний өдөр ЗГ17 1 тоот Зээлийн гэрээг Г... банктай байгуулж 200,000,000 (хоёр зуун сая) төгрөгийн зээлийг жилийн 20.4% (хорь аравны дөрвөн) хувийн хүүтэй, 24 (хорин дөрвөн) сарын хугацаатайгаар, 2022 оны 11 сарын 11-ний өдөр ЗГ1715168143 тоот Зээлийн гэрээгээр 50,000,000.00 /тавин сая/ төгрөгийг зээлийг жилийн 20.4 (хорь аравны дөрвөн) хувийн хүүтэй, 24 хорин дөрвөн) сарын хугацаатайгаар зээлж авсан. 2023 оны 09 сарын 13-ны өдөр зээлийн хугацааг сунгаж ЗГ1715168  ЗГ171516  тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулсан. ЗГ171516 , ЗГ1715168  ЗГ17151  ЗГ17151  тоот Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Үүнд: ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Б.Б..., Б.Ш... нарын өмчлөлийн Ү-22020 улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн  -р хороо, холбооны   байр,   тоот байршилтай   м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

ЗБ17151 , ЗБ1715  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Ү- 2205044187 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн -р хороо,  дугаар хороолол /16092/ Дилав хутагт жамсранжавын гудамж  -р байрны   тоот хаягт байршилтай 11 м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

ЗБ17151681 , ЗБ1715168  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Ү- 2205  улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн  -р хороо,  -р хороолол /16092/ Дилав хутагт жамсранжавын гудамж  -р байрны зоорийн давхарт хаягт байршилтай   м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

ЗБ171516 ЗБ17151681  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Г- 220301  улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн  -р хороо, Хангайн  гудамж   тоот хаягт байршилтай   м.кв талбайтай 1461  нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар,

ЗБ171516 , ЗБ1715168  тоот ипотекийн гэрээгээр Б.А...ын өмчлөлийн Ү-2205048644 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн -р хороо Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж  р байрны  тоот хаягт байршилтай   м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

В..... ХХК, Б.А..., Д.А... нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд Г... банк нь В..... ХХК, Б.А..., Д.А... ЗГ1715168143, ЗГ1715168143-А, ЗГ17151 , ЗГ1715  тоот Зээлийн гэрээний үүрэгт 272,273,167.82 /хоёр зуун далан хоёр сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран долоон төгрөг наян хоёр мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. В..... ХХК, Б.А.... Д.А... нар нь Г... банктай байгуулсан ЗГ1715168143, ЗГ17151 , ЗГ17151 1, ЗГ17151  тоот Зээлийн гэрээний үүрэгт 272, 273,167.82 (хоёр зуун далан хоёр сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран долоон төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г... банканд олгож өгнө үү.

2. ЗГ17151 , ЗГ17151 , ЗГ17151 , ЗГ17151  тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ17151 , ЗБ17151 1 тоот ипотекийн гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдээс хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч Г... банк ХК, хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Ш..., Ч.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Б... нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас нэхэмжлэгч Г... банк ХК, нөгөө талаас хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Ш..., Ч.Э  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... нар харилцан тохиролцож байна.

В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Б..., Б.Ш..., Ч.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Б... нь

1. Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох ЗГ17151 , ЗГ17151 , ЗГ1715 , ЗГ17151  дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт 272,273,167.82 (хоёр зуун далан хоёр сая хоёр зуун далан гурван мянга нэг зуун жаран долоон төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийг дараах хуваарийн дагуу Г... банк дахь 91  тоот дансанд төлөхөөр тохиролцсон болно. Үүнд:

Огноо

Толөх дүн

Үлдэгдэл

0

2024/10/04

 

272,273,167.82

1

2024/10/30

2,000,000.00

270,273,167.82

2

2024/11/30

2,000,000.00

268,273,167.82

3

2024/12/30

2,000,000.00

266,273,167.82

4

2025/01/30

2,000,000.00

264,273,167.82

5

2025/02/28

2,000,000.00

262,273,167.82

6

2025/03/30

262,273,167.82

270,273,167.82

нийт

282,273,167.82

2. Улсын тэмдэгтийн хураамжийг зээлдэгч 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор Г... банк дахь 91451  тоот дансанд төлнө.

2.1 Гэрээний 2.1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг ЗБ1715168 , ЗБ17151 , ЗБ17151 , ЗБ17151 , ЗБ , ЗБ17151  тоот ипотекийн гэрээнүүд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр талууд харилцан тохиролцов. Үүнд:

2.1.1. ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Б.Б..., Б.Ш... нарын өмчлөлийн Ү-22020  улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн -р хороо, холбооны   байр  тоот байршилтай   м.кв гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.1.2. ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Ү-22  улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн  -р хороо, -р хороолол /16092/ Дилав хутагт жамсранжавын гудамж  -р байрны   тоот хаягт байршилтай  м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.1.3. ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Ү-22050  улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн   -р хороо,  -р хороолол /16092/ Дилав хутагт жамсранжавын гудамж  -р байрны зоорийн давхарт хаягт байршилтай   м.кв авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.1.4. ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Ч.Э  өмчлөлийн Г-2203012167 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн  - р хороо, Хангайн   гудамж   тоот хаягт байршилтай   м.кв талбайтай 1461602441 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар,

2.1.5. ЗБ17151 , ЗБ17151  тоот ипотекийн гэрээгээр Б.А...ын өмчлөлийн Ү-22050  улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн  -р хороо Алтай хотхон /16030/ Энгельсийн гудамж  -р байрны   тоот хаягт байршилтай   м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3.1 Энэхүү гэрээг байгуулсан нь Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбогдох ипотекийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх, уг үүрэгт өөрчлөлт орох, үүрэг дуусгавар болох үндэслэл болохгүй.

3.2 Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө. гэжээ.

Нэхэмжлэгч нь Г... банк ХК нь хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Б..., Б.Ш..., Ч.Э нарт холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.

Талуудын улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцна.

Энэхүү гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй болно.

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.

Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г... банк ХК нь хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Б..., Б.Ш..., Ч.Э нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 272,273,167.82 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

Хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Ш..., Ч.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Б... нь:

1. Нэхэмжлэгч Г... банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 272,273,167.82 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 262,273,167.82 төгрөгөөр тус тус төлөхөөр мөн гэрээнд заасны дагуу төлөөгүй тохиолдолд ЗБ17151 , ЗБ17151 , ЗБ17151 , ЗБ17151 , ЗБ171516  ЗБ17151  тоот ипотекийн гэрээнүүд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр, улсын тэмдэгтийн хураамжийг зээлдэгч 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор Г... банк дахь 914  тоот дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцов. гэжээ.

2. Нэхэмжлэгч нь Г... банк ХК нь хариуцагч В..... ХХК, Б.А..., Д.А..., Б.Б..., Б.Ш..., Ч.Э нарт холбогдуулан ямар нэг маргаан үүсгэхгүй, нэхэмжлэхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана., 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заасан.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчийн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.

Хариуцагч эвлэрэлд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр зохигч тохирсон болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Ш..., Ч.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Б.Б... нар нь 272,273,167.82 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 262,273,167.82 төгрөгөөр тус тус төлөхөөр мөн гэрээнд заасны дагуу төлөөгүй тохиолдолд ЗБ1715168143-1, ЗБ1715168141-1, ЗБ1715168143-2, ЗБ1715168141-2, ЗБ1715168143-3, ЗБ1715168141-3 тоот ипотекийн гэрээнүүд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гаргуулан төлүүлэхээр, улсын тэмдэгтийн хураамжийг зээлдэгч 2024 оны 10 сарын 30-ны өдрийн дотор Г... банк дахь 9145100003 тоот дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,589,516 төгрөгөөс 794,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 794,758 төгрөгийг нэхэмжлэгч Г... банк ХК-д буцаан олгож, хариуцагч В..... ХХК, Б.А..., хариуцагч Д.А..., Б.Б..., Б.Ш..., Ч.Э нараас 794,758 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г... банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ