Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/01021

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээрбагийн 00тоотод оршин суух Мээрэн овогт Чийн Г /РП-000/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 0 дугаарбагт оршин суух Дарам овогт Жын Б/РП-000/-д холбогдох

3 тооны адуу буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний өөрийн унаган адуу болох чигчий имтэй унагатай гүү, шүдлэн үрээний хамт хариуцагч Ж.Бгийн адуунд нь нийлж очоод 3 жил болж байна. 2015 оны 7 дугаар сард авах гэж очсон хэл амаар доромжилж зодно гэж дайраад, авч чадаагүй буцаж ирсэн. Тиймээс хариуцагч Ж.Бтэй нүүр тулан уулзаж асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мал тус бүрийн үнэ гүү 600.000 төгрөг, унага 100.000 төгрөг, шүдлэн үрээ 500.000 төгрөг болно.

Нийт үнэ 1.200.000 төгрөгний төлбөрийг хариуцагч Ж.Бгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцлаа. Бичээд байгаа энэ 3 тооны адуу манай адуунд байгаа нь үнэн. Би нэг гэр бүлийн миний бие Ч.Гийн хадам ах нь байсан. Одоо хүртэл эдгээр мал байгаа хүргэн Ч.Гийн эхнэр миний дүү Отгон-Өлзийтэй эд хөрөнгийнхөө учрыг олоод ирж авч гэсэн одоо би дүү Отгон-Өлзийтэй ярилцсан.

Ч.Гийн нэхэмжилэсэн 3 тооны адууг өөрт нь өгнө гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Ж.Бгөөс 3 тооны адуу буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ж.Бнь .....Гийн нэхэмжилэсэн 3 тооны адууг өөрт нь өгнө.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.Бгөөс 17.150 төгрөг гаргуулж, улсын орлогоос буцаан 17.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Ч.Гийн нэхэмжлэлийн шаардлага 3 тооны адуу буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч Ж.Бтөлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.300 /гучин дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгөөс 17.150 /арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөг, улсын орлогоос буцаан 17.150 /арван долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ