Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 494

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Б.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тунбаяр /2155/,

Шүүгдэгч Н ,

Орчуулагч Г.Үнэнбат /275/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросын холбооны Улсын иргэн Н -д холбогдох 201501000047 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, Оросын Холбооны Улсын Амурский тойрог, Мазанского дүүрэг, С.Новокиевскийн Увал тосгонд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч Б.Алтанзул, охины хамт оршин сууж байгаа, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн .

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Оросын холбооны Улсын иргэн Н  нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис” гэх нэршилтэй, савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.                     

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н  мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Гэхдээ асуулт асуувал хариулна” гэв.

 

Шүүгдэгч Н  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 сард буюу өвөл Улаанбаатараас Дархан явах замд Дарханаас 130 км зайд замын хажууд 10-15 метр зайтай ургаад хатсан байдалтай өвс байсныг сонирхолын үүднээс түүж авсан. …Цагдаад баригдаад жинг нь үзэж байх үед 5 кг орчим байсан. Түүнээс би өмнө хэдэн кг байсанг нь мэдээгүй. Цагаан өнгийн бээлий өмсөж байгаад эхнээс нь шувтрахад хатсан навч нь үүрээд гарт орж ирснийг уутанд савлаж авсан юм... Бие засаж байгаад би “тэр юу вэ” гэж нэг ургамал заасан. Гэтэл Саша гэх найз маань канопля байна гэж хэлсэн...Саша бид 2 нэг, нэг гялгар уутыг зулгааж авсан... Тэр 2 ууттай түүсэн ургамлаа аваад буудал руу орсон. 3-4 хоногийн дараа тэр 2 ОХУ руу нутаг буцахдаа нөгөө 2 гялгар ууттай ургамлаа үлдээгээд 2-3 сарын дараа ирж авна гэж хэлсэн...” гэжээ. /1 хав 113-116 хуудас/

 

Гэрч Б.Алтанзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2013 оны 11 дүгээр сарын үед анх Н тай танилцаж түүнээс хойш үерхэж байгаад 2014 оны 9 дүгээр сараас эхлэн байр түрээслэн хамтран амьдрах болсон. Н  буюу Дима бид хоёр ярилцаж байгаад хүүхэдтэй болохоор шийдсэн ба одоо би 8 сартай жирэмсэн. Дима өмнөх амьдралынхаа талаар надад ярьдаггүй, харин нэгэн Монгол эмэгтэйтэй гэр бүл батлуулж байсан, гэрлэлт батлуулсан зорилго нь болохоор Монголд оршин суух зөвшөөрөл  авах гэж тэгсэн гэж ярьж байсан, надтай танилцах үедээ Гурвалжингийн гүүрний тийшээ байдаг “Оргил” бөөний төвд Володя захиралын мэдэлд жолооч, бараа түгээгчээр ажиллаж байсан ба энэ ажлаасаа өөр газар ажиллаж байгаагүй.

3, 4 дүгээр хороололд байдаг Алтан Дорнод уурхайн 9 давхар цагаан 7 дугаар байранд Бахатур гээд Тажик гээд найз нь байдаг, надтай танилцах үедээ энэ байранд Бахатуртайгаа хамт амьдардаг байсан юм, өөр ямар найз нөхөд байдгийг нь мэдэхгүй, Оргил бөөний төвд захирал ажилтай Володя болон хамт ажилладаг хүмүүстэйгээ найзлаж нөхөрлөдөг байж мадгадгүй. Үүнээс өөрөөр Димагийн найз нөхдийн талаар мэдэх зүй байхгүй. /1 хав 61-62 хуудас/

 

...Надтай танилцахаас өмнө “Өргөө” кино театрын ойролцоо байх Бахатур гэх танил найзындаа амьдардаг байсан гэсэн...Ажлынхаа шугамаар бараа түгээх гэж Дархан руу ганц хоёр удаа явж байсан. Яг хэзээ хэдэн сард Дархан явсныг нь мэдэхгүй байна” гэжээ. /1 хав 64-65 хуудас/,

 

Гэрч Р.Эрдэнэболор мэдүүлэхдээ: “Би Н ийг танина. Би хамт ажилладаг юм. Бид Оргил ХХК-д борлуулагч борлуулалтын менежерээр ажилладаг. Миний танил Володя гэх залуу Оргил ХХК-тай гэрээ хийж бараа авдаг. Авсан бараагаа захуудаар  борлуулах журмаар ажилладаг ба Н  нь авсан барааг түгээдэг би борлуулалтын менежерээр нь ажилладаг юм. Би 3 л хамтран ажилладаг гэсэн үг. Володя, Н  нар нь танилууд юм шиг байсан. Н  нь намайг ажилд орсоноос хойш ажилд орсон ба би хэрхэн яаж Володятай холбогдож ажилд орсоныг нь мэдэхгүй байна.

...Баха л гэж нэг найзынх нь талаар сонсож байсан. Монгол найз бол байхгүй байх. Би нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна..” гэжээ. /1 хав 69-70 хуудас/

 

Гэрч Овчинников Владимир Юрийвич мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сард би жолоочоор ажиллах хүн хайж байхад манай найз Леонид гэх Орос хүн намайг Н тай танилцуулж байсан. Би өөрөө Оргил худалдааны төвд гэрээт борлуулагч хийж байсан юм.Би нэг жолоочтой байсан боловч хуучин ажиллаж байсан жолооч маань ажлаа хийж чадахгүй байсан учир би энэ тухай Леонидод хэлээд Леонид намайг Н тай танилцуулж байсан. Н тай би 2013 оны 8 дугаар сараас хойш хамт ажиллаж байгаа.

Би Н ийг хэдэн онд  Монголд ямар шалтгаанаар орж ирсэнийг нь би мэдэхгүй байна. Би Н ийг 2013 оноос хойш л мэддэг болсон. Тэрнээс өмнөх амьдралыг нь бол мэдэхгүй. Алтан Дорнод ХХК-д ажиллах гэж Монгол улсад орж ирсэнийг нь мэднэ. Миний мэдэхээр Зулаа гэх эхнэр байдаг удахгүй төрөх гэж байгаа гэж байсан. ...Баха, Леонид гэх 2 найзтай би найз нарынх нь талаар сайн мэдэхгүй...” гэжээ. /1 хав 71-72 хуудас/

 

Гэрч Каюмов Баходур Муродович мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: “Н  нь …талаар муу зүйл ярьж чадахгүй. ...Н  өөрөө хэлэхдээ Хишигжаргал гэгч эмэгтэйтэй гэрлэсэн гэж ярьж байсан. Сүүлийн үед Зулаа гэх эмэгтэй танилцаж хамт амьдарч байсан. Зулаа одоо Н ийн охиныг төрүүлсэн байгаа. Би Утикин Дмитрий Николаевичийн гэрт нь очиж үзэж байгаагүй миний мэдэхийн Өргөө кинотеатрын ойролцоо амьдарч байсан дараа нь UB palace-н ойролцоо амьдарч байсан гэсэн. ..Би Н тэй архи уух, хамт гадуур явах үед зөндөө байсан. Гэхдээ би түүнийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байхыг нь хараагүй, мэдэхгүй юм байна. …Н  бол манай гэрт олон удаа ирж хонож өнжиж байсан. Гэхдээ миний дэргэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...” гэжээ. /1 хав 163-164 хуудас/

 

Гэрч Колодин Леонид Валериевич мэдүүлэхдээ: “…Н  нь манай компанид Газел машины жолоочоор ажилд орсон. Тэр үед Н  “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн баазын нийтийн байранд амьдардаг байсан. Н  нь урьд өмнө Монгол улсад ирж байсан талаар би мэдэхгүй Монгол улсад ажил хөдөлмөр хийх гэж ирсэн байсан. Би бол Монгол улсад амьдардаг учраас боловсон хүчинтэй уулзаад л ажилд орсон. Н  нь хэрхэн яаж Алтан Дорнод ХХК-тай холбогдож ажилд орсон талаар би мэдэхгүй байна.

...Н  Алтан Дорнод ХХК-наас гарсаны дараа хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд ажилладаг байсан. Тэр үедээ буюу миний санаж байгаагаар 2012 онд байх нэг байр хөлслөж Хишигжаргал гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. ...Харин сүүлийн үед Зулаа гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. Миний санаж байгаагаар 1 жил Зулаатай амьдарч байгаа.

…Хишигжаргалтай хамт амьдарч байхдаа Н  нь Монгол улсад оршин суух бичиг баримт бүрдүүлээд Харъяатын албанд өгч байсан. Дараа нь Н  бид 2 өргөдөлийн хариуг буцааж авахад оршин суух зөвшөөрөл өгөхгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байсан. Миний ойлгосоноор бол Н  нь Монгол улсад оршин суух зөвшөөрөл хүссэн материал бүрдүүлэхдээ урьд өмнө ял шийгэл эдэлж байсанаа нуун дарагдуулсанаас болж хуучнаар харъяатын албанаас оршин суух зөвшөөрөл олгоогүй. Би тухайн болсон асуудлын сар өдрийг мэдэхгүй байна.

Би Н ийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан, зарж борлуулж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. …ОХУ-д урьд өмнө эрүүгийн хариуцлагад татагдаж байсан гэсэн. Гэхдээ хар тамхины асуудалд холбогдож байгаагүй гэдгийг би мэдэж байна, миний сонссоноор хулгай, танхайн асуудлаар хэрэгт холбогдож байсан гэсэн...” гэжээ. /1 хав 166-167 хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Н ид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /CHER, MET, COC, AMP, THC/ илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Drugs of abuse test нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул Н ийг Мөрдөн байцаах газрын 00-ийн өрөөнд оруулан тестний битүүмжлэлийг сэжигтэн болон хөндлөнгийн гэрч нарт харуулан задалж, сэжигтэн Н ийг тестний саванд зааврын дагуу шээлгэж үр дүнг хүлээв.

1 минутын дараа тестний зүүн талаасаа 2 дахь багана буюу MET /метамфетамин/ гэсэн хэсгийн С хэсэгт 1 улаан зураас тодорч positive буюу эерэг гэж заасан нь тухайн шээсэнд метамфетамин гидрохлоридын төрлийн сэтгэцэд нөлөөт бодис илэрч байна гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ. /1 хав 15 хуудас/

 

Гаалийн төв лабораторийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013776 тоот сорилтын дүн: Шинжилгээний дүнгээс үзэхэд №1-3 дээжүүдэд /1 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн тарианы усны хагарсан шил/ метамфетамин илэрлээ. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарагдсан болно гэжээ. /1 хав 76-77 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5187 тоот дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 8, 9, дугаарлагдсан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүдэд каннабис илэрч байна. /дельта 9 тетранидроканнабинол/ Каннабис /дельта 9 тетранидроканнабинол/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно” гэжээ. / 1 хав 80-83 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5093  дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн Н ийн гэх шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэжээ. / 1 хав 85 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн 602 тоот дүгнэлт: “Н  нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Н  нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н  нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг баримт мэдээлэл байхгүй  байна” гэжээ. /1 хав 90 хуудас/

 

Шинжээч эмч Б.Ламчин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Шинжилгээнд хүргүүлсэн бодис 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно. Дээрх метамфетамин болон каннабис нь өөр бодисууд ба 2-лаа 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд ордог. Ер нь бол үйлчлэх хугацаа нь 4-6 цаг байдаг. Биеэс гарах нь харилцан адилгүй. Амрах, хоол унд идэх, уух зэргээс шалтгаална. Каннабис зэрлэг ургамал юм. Каннабис нь 1971 оны  НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг. Уг бодисыг хэрхэн яаж тарьж ургуулж боловсруулж хэрэглэдэг талаар хэлэх боломжгүй...Будаа агшаагчинд жигнэж барьцалдуулж хэрэглэх боломжтой. Жигнэж байгаа асуудал нь өвс тамхийг чийглэг болгож, хооронд нь барьцалдуулж байж болно” гэжээ. / 1 хав 92-95 хуудас/

 

Гэрч Г.Хишигжаргал мэдүүлэхдээ: “Уткин нь 1972 онд ОХУ-н Амурский мужид төрсөн гэсэн. Уткин нь эцэг эхээс 3-уулаа ба айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Нэг эгч, нэг дүүтэй. Би бол ээжтэй нь болон хүү Ивантай нь уулзаж байсан. Би ОХУ-д гэрт нь очиж байгаагүй ба Уткин бид хоёр 2007 онд танилцаад 2009 онд гэр бүлээ батлуулж байсан. Бид 2 дундаасаа хүүхэдгүй. Бид хоёр Дарь эх дээр 1 жил орчим амьдраад дараа нь 16 гэх газар нийтийн байр хөлслөж амьдарч байсан. Тухайн үед Уткин Үндсэн Хүнс нарийн боовний цехэд түгээгч жолоочоор ажиллаж байсан. Ер нь энд тэнд жолоочоор түгээгчээр ажилладаг байсан. Уг нь бид хоёр 2009 онд нэг гэр бүл болоод Уткин цагаачаар амьдрахаар бид 2 хөөцөлдсөн боловч бүтээгүй. Бид хоёр 4 жилийн өмнө цуг амьдрахаар болсон. Уткиныг манай хамаатан садангууд бүгд мэддэг. Уткин надтай хамт амьдарч байх хугацаандаа ОХУ-руу огт явж байгаагүй ээж, аав 2 нь бол монголд ирж байсан удаатай. Би уг хэрэгт холбогдсоныг нь 2015 оны 10,11 сард интернетээс мэдсэн...” гэжээ.  /2 хав 60-61 хуудас/

 

Шүүгдэгч Н  манай улсад ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хав 123 хуудас/

ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн материал /1 хав 180-185 хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 2-13 хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 15-18 хуу/

Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 20-33 хуудас/

 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/245 тоот: 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсаас 1 жилийн хугацаатай албадан гаргасан гэсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэжээ. /1 хав 204 хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 34-35 хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 36-41 хуудас/

Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 42-43 хуудас/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1 хав 125 хуудас/

1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон Каннабис /Дельта 9 тетранидроканнабинол/-ын Олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /2 хав 70-72 хуудас/

Cannabis sative L. тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /2 хав 94-104 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4912 дугаартай дүгнэлтэд: 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А” гэсэн хаягтай дээжийн гялгар ууттай жин нь 9,7828 г, цэвэр жин нь 9,3437 г байна. “Б” гэсэн хаягтай дээжийн гялгар ууттай жин нь 7,6953 г, цэвэр жин нь 7,2148 г байна. “А” болон “Б” гэсэн хаягтай дээжүүдийн найрлаганд каннабинол /cannabinol/, тетрагидроканнабиварин /tetrahydrocannabivarin/-ийн агуулга тус тус илэрч байна. Энэ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэжээ. /2 хав 133 хуудас/

4912 тоот шинжилгээний зураг /2 хав 134-135 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 4131 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “1.avi”, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1.avi”, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “1.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс төгсгөл, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс 00:00:26 секунд хүртэлх хугацаанд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургуудад дүрслэгдсэн Н  дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургуудад дүрслэгдсэн Н  нь шинжилгээнд ирүүлсэн “1.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:25 секундэд хүнээс 20,000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, 00:00:35 секундэд хүнд тамхины хайрцагт хийсэн зүйл өгч байгаа, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:15 секундэд хүнд жижиг хэмжээтэй нийлэг уутанд хийсэн бор өнгөтэй зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна” гэжээ. /2 хав 142-143 хуудас/

 

Шинжээч Д.Золзаяа мэдүүлэхдээ: “...Каннабис нь каннабинолийн бүлгийн бүтцийг агуулдаг шинжлэх ухаанд бүртгэгдсэн цорын ганц ургамал юм. Каннабист 400 гаруй химийн нэгдэл агуулдагаас 61 нь каннабисын төрлийн бодис буюу каннабинолууд гэж нэрлэдэг. Эдгээр 61 төрлийн каннабинолууд каннабисын ургамлын сэтгэцэд нөлөөт үйлчилгээг нөхцөлдүүлэгч үндсэн бүрэлдэхүүн юм. Олсын ургамалаас гаргаж авсан каннабинолууд каннабинол, каннабидиол гэх мэт нилээн хэдэн багтана. Эдгээрээс сэтгэцэд нөлөөт чадвар хамгийн өндөртэй нь дельта-9, тетранидроканнабинол нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн  жагсаалтад каннабинол, тетранидроканнабинол нь НҮБ-н “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-н жагсаалтанд багтана” гэжээ. /2 хав 147-148 хуудас/

 

Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /2 хав 126-128 хуудас/

ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 4131 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /2хх 144-145/

Интертолын шугамаар ирүүлсэн хүсэлтийн хариу /2 хав 166 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй байна. 

Учир нь шүүгдэгч Н  нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэх боловч борлуулах зорилготой байсан гэдгийг бичгийн болон бусад нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор шүүгдэгч Н ид холбогдох хэргээс 2015 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан каннабис /дельта-9 тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй бодисыг бэлтгэсэн, боловсруулсан, бусдад худалдаалсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа ямар баримтыг үндэслэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ...хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон өөрчлөн зүйлчлэх нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Н ийг 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10Б байрны 36 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Б.Алтанзул /1 хав 64-65/, Р.Эрдэнэболор /1 хав 69-70/, Овчинников Владимир Юрийвич /1 хав 71-72/, Каюмов Баходур Муродович /1 хав 163-164/, Колодин Леонид Валериевич гэх мэдүүлэг /1 хав 166-167/, Г.Хишигжаргал /2 хав 60-61/ нарын мэдүүлэг

 

Гаалийн төв лабораторийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013776 тоот сорилтын дүн /1 хав 76-77/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн 602 тоот дүгнэлт /1 хав 90/, шүүгдэгч Н  манай улсад ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хав 123/, ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн материал /1 хав 180-185/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 2-13/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 15-18/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 20-33/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/245 тоот /1 хав 204/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 34-35/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 36-41/, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 42-43/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1 хав 125/, 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон Каннабис /Дельта 9 тетранидроканнабинол/-ын Олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /2 хав 70-72/, Cannabis sative L. тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /2 хав 94-104/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5187 /1 хав 80-83/, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5093 / 1 хав 85/, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4912 /2 хав 133 хуу/, 4912 тоот шинжилгээний зураг /2 хав 134-135/, 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 4131 /2 хав 142-143/ тоот дүгнэлтүүд,

Интертолын шугамаар ирүүлсэн хүсэлтийн хариу /2 хав 166/ эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Н ийг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Н ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарч байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хавтас хэргийн 184-р талд авагдсан ОХУлсын Интерполын Үндэсний төв товчооноос Амур мужийн цагдаагийн газраас авсан мэдээллээр шүүгдэгч Н  нь өөрийн нутагтаа 1991 оны 9 дүгээр сарын 16-нд ОХУ-ын хуучин Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /улсын эсвэл олон нийтийн өмч хулгайлах/, 1998 оны 9 дүгээр сарын 21-нд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /их хэмжээний мансууруулах эм бэлдмэл эсвэл сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах эсвэл хадгалах/, 2002 оны 02 дугаар сарын 13-нд 158 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хулгайлах/, 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /цөмийн материал эсвэл цацраг идэвхт бодис хулгайлах эсвэл эзэмших/ ял шийтгэгдэж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Н  нь 784 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Н ийн 1003737918 дугаартай Оросын Холбооны улсын иргэний үнэмлэх, 51№4268156 дугаартай гадаад паспорт, 62№4025759 гэсэн дугаар бүхий гадаад паспорт зэргийг Н ид буцаан олгох,

“D1” гэж дугаарлан хураан авсан хуйлсан Монгол улсын АК9679070 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг

“А2” гэж дугаарлан хураан авсан хуйлсан Монгол улсын АJ7090295 серийн дугаартай 50 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэрийг улсын орлогод оруулах,

 “3” үсгээр тэмдэглэн хураан авсан цагаан өнгийн паалантай сав 1 ширхэг,

“D” үсгээр тэмдэглэн хураан авсан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

“Е” үсгээр тэмдэглэн хураан авсан Galanz гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч залгуурын хамт,

“17” гэж дугаарлан хураан авсан ёроол хэсгийг Urbanic гэсэн бичиглэл бүхий олон тооны цоолсон тагаар бөглөсөн 2 талдаа шинжтэй цагаан өнгийн металл сав,

“17” гэж дугаарлан хураан авсан оригинал асаагуур гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн асаагуур,

“В1” гэж дугаарлан хураан авсан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

“А1” гэж дугаарлан хураан авсан Новокаин 0.25%-2мл, 261002, 2013.11-2016.11 гэсэн бичиглэл бүхий тарианы ус,

“А1” гэж дугаарлан хураан авсан Medical Gauze Bandage гэсэн бичиглэл бүхий бинт,

“D1” гэж дугаарлан хураан авсан тарианы усны хагархай шил /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан улбар шаргал өнгийн лого бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1932 гр байх ба уг Каннабисаас 1 гэж дугаарлан дээжлэн авсан 30 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1962 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1588 гр байх ба уг Каннабисаас 2 гэж дугаарлан дээжлэн авсан 30,9 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1618,9 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1279 гр байх ба уг Каннабисаас 3 гэж дугаарлан дээжлэн авсан 39.6 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1318,6 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан хөх өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 140 гр байх ба Каннабисаас 4 гэж дугаарлан дээжлэн авсан 23,5 гр-г буцаан нийлүүлэхэд 163,5 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан цаасан хайрцагны ёроол хэсэгт задгай байх Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1264 гр байх ба уг Каннабисаас 5 гэж дугаарлан дээжлэн авсан 29 гр-г буцаан нийлүүлэхэд 1293 гр,

“А1” гэж тэмдэглэн хураан авсан “Номин” гэх хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 120 гр,

“А3” гэж тэмдэглэн хураан авсан шар өнгийн дэвсгэр дээр “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугааратай дүгнэлтээр савлагааны хамт 23 гр,

Каннабисын нийт жин нь савлагааны хамт 6499 гр,

Н ийн шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан Multi Drug Screen Test Cup-н дүн савны хамт,

А гэж дугаарлан уутлан савласан 9,8 грамм бор шаргал өнгийн бодис, Б гэж дугаарласан ууталж савласан 7,7 грамм бор шаргал өнгийн бодис /нийт жин нь уутны хамт 18,7 грамм/ зэргийг устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар “Оросын холбооны улсын иргэн Н ийн Монгол улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн” тушаалыг хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, 37.2-т зааснаар шүүгдэгч Н ийн албадан гаргах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэх зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 2, 3, 6, 7, 8, 10, 12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 болгон зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Н ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Н ид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Н  нь 784 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Н ийн 1003737918 дугаартай Оросын Холбооны улсын иргэний үнэмлэх, 51№4268156 дугаартай гадаад паспорт, 62№4025759 гэсэн дугаар бүхий гадаад паспорт зэргийг Н ид буцаан олгох,

 

“D1” гэж дугаарлан хураан авсан хуйлсан Монгол улсын АК9679070 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг

“А2” гэж дугаарлан хураан авсан хуйлсан Монгол улсын АJ7090295 серийн дугаартай 50 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэрийг улсын орлогод оруулах,

 

“3” үсгээр тэмдэглэн хураан авсан цагаан өнгийн паалантай сав 1 ширхэг,

“D” үсгээр тэмдэглэн хураан авсан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

“Е” үсгээр тэмдэглэн хураан авсан Galanz гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч залгуурын хамт,

“17” гэж дугаарлан хураан авсан ёроол хэсгийг Urbanic гэсэн бичиглэл бүхий олон тооны цоолсон тагаар бөглөсөн 2 талдаа шинжтэй цагаан өнгийн металл сав,

“17” гэж дугаарлан хураан авсан оригинал асаагуур гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн асаагуур,

“В1” гэж дугаарлан хураан авсан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

“А1” гэж дугаарлан хураан авсан Новокаин 0.25%-2мл, 261002, 2013.11-2016.11 гэсэн бичиглэл бүхий тарианы ус,

“А1” гэж дугаарлан хураан авсан Medical Gauze Bandage гэсэн бичиглэл бүхий бинт,

“D1” гэж дугаарлан хураан авсан тарианы усны хагархай шил /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан улбар шаргал өнгийн лого бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1932 гр байх ба уг Каннабисаас 1 гэж дугаарлан дээжлэн авсан 30 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1962 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1588 гр байх ба уг Каннабисаас 2 гэж дугаарлан дээжлэн авсан 30,9 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1618,9 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1279 гр байх ба уг Каннабисаас 3 гэж дугаарлан дээжлэн авсан 39.6 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1318,6 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан хөх өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 140 гр байх ба Каннабисаас 4 гэж дугаарлан дээжлэн авсан 23,5 гр-г буцаан нийлүүлэхэд 163,5 гр,

“А” үсгээр тэмдэглэн хураан авсан цаасан хайрцагны ёроол хэсэгт задгай байх Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1264 гр байх ба уг Каннабисаас 5 гэж дугаарлан дээжлэн авсан 29 гр-г буцаан нийлүүлэхэд 1293 гр,

“А1” гэж тэмдэглэн хураан авсан “Номин” гэх хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 120 гр,

“А3” гэж тэмдэглэн хураан авсан шар өнгийн дэвсгэр дээр “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугааратай дүгнэлтээр савлагааны хамт 23 гр,

Каннабисын нийт жин нь савлагааны хамт 6499 гр,

Н ийн шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан Multi Drug Screen Test Cup-н дүн савны хамт,

А гэж дугаарлан уутлан савласан 9,8 грамм бор шаргал өнгийн бодис, Б гэж дугаарласан ууталж савласан 7,7 грамм бор шаргал өнгийн бодис /нийт жин нь уутны хамт 18,7 грамм/ зэргийг устгахыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар “Оросын холбооны улсын иргэн Н ийн Монгол улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн” тушаалыг хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, 37.2-т зааснаар шүүгдэгч Н ийн албадан гаргах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шийтгэх тогтоолын хувийг хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ

            ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ