| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00951/И |
| Дугаар | 155/ШШ2016/01038 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2016/01038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Хөвсгөл аймгийн А сумын 0 дугаар багт оршин суух Барнууд овогт Лын А /РЮ-000/-ын хүсэлттэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 000 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бөөчүүд овогт Дгийн М /РД-000/
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Лын А нь Хөвсгөл аймгийн А сумын Инэгдэлд 1982 оны 7 дугаар сард малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчноор тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан үеийн баримт байхгүйгээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Л.А миний бие А сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.А нь өвчний учир ирэх боломжгүй учираас би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Л.А эгч нь 1982 оноос Хөвсгөл аймгийн А сумын Инэгдэлд аав, ээжийн хамт малчин, саальчин зэрэг ажилыг хийж байсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд Л.Аыг Хөвсгөл аймгийн А сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Л.А нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн А сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/240 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөр хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн А сумын Инэгдлийн даргын 1983 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай ....Б.А 3-р бригадад, эмэгтэй, халамжлан хүмүүжүүлэгч нь Л.Дэндэврэнчин үхэрчин.... гэх илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Д.Баяржаргалын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ....Л.А нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн А сумын Инэгдэлд төлчнөөр анх гарч байсан. 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Оюунцэцэгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ....Л.А нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн А сумын Инэгдлэлд хоньчин, төлчнөөр ажиллаж эхэлж байсан. 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 о ны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10/442 дугаартай ....тус аймгийн А сумын Инэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Л.Ат холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Барнууд овогт Лын А /РЮ-000/-ыг Хөвсгөл аймгийн А сумын Инэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ