Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2016/01040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 000 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Ж сумын 0 дугаар багт оршин суух Халзангууд овогт Нн М /РЕ-000/-ын хүсэлттэй

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 000 онд төрсөн, 000 настай, эмэгтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 000 дүгээр багийн 0000 тоотод оршин суух Боржигон овогт Бий/РХ-00000/,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.М би 1961 онд төрсөн. Би Хөвсгөл аймгийн нийтийн ахуй үйлчилгээний газар 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уурын зуухны галчаар анх ажилд орж 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Би цэргийн алба хааж ирээд Хөвсгөл аймгийн Ж сумын Дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс байрны хүмүүжүүлэгчээр түр ажиллаж байгаад 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Ж сумын Дунд сургуулийн слесариар жинхлэн томилогдож ажилласнаас хойш 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сургуулийн уурын зуухны слесариар болон галчаар ажилласан. Би олон жил сургуулийн уурхын зууханд хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан учир энэ үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүсч нийгмийн даатгалын байцаагчид хандсан боловч бичиг баримт нь хангалтгүй энэ байдлыг шүүхээр тогтоолгож байж бид шийдвэрлэж боломжтой гэж зөвлөсөн.

Иймд Нн М намайг 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын уурын зууханд галчаар буюу хүнд хортой нөхцөлд, 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуульд байрны хүмүүжүүлэгчээр хэвийн нөхцөлд, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуулийн уурын зууханд слесариар хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.М нь Ж сумын сургуулийн уурын зууханд галчаар ажилладаг ба ажлаас нь чөлөө олдохгүй байгаа тул би өмнөөс нь шүүх хуралдаанд итгамжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Нэхэмжлэгч Н.М нь Хөвсгөл аймгийн НААҮГазрын уурын зууханд галчаар 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөрөс 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл галчаар, Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрны багшаар, тус сургуулийн уурын зууханд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Н.М нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл галчаар, Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрны хүмүүжлэгч багшаар, тус сумын сургуулийн уурын зууханд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесариар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1979 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 159 дугаартай Ажилд авах тухай ....зууханд галчаар...Нн М...нарыг 11-р сарын 2-ноос...ажиллуулсугай.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай ....22. Н.М.... гэх шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуулийн захирлын 1983 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 65 дугаартай Орны хүн ажиллуулах тухай ....Н.Мыг 9-р сарын 19-нөөс байрын хүмүүжүүлэгчээр түр хугацаагаар томилсугай.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуулийн захирлын 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай ....Сургуулийн слесариар Н.Мыг 10-р сарын 1-нээс эхлэн ажиллуулсугай.... гэх тушаалын хуулбар,

Нэхэмжлэгчид 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэхь бичилтүүд,

Гэрч Н.Сын: ....Н.М нь миний мэдэхээр 1983-1994 оныг дуустал Ж сумын сургуульд галчаар ажиллаж байсан талаар нь мэднэ. Би өөрөө тухайн үед Ж сумын сургуульд монгол хэл, уранзохиолын багшаар ажиллаж байсан. Ж сумын сургууль нь 1991 он хүртэл 8-н жилийн сургууль байж байгаад үүнээс 10-н жилийн сургууль болсон.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халзангууд овогт Нн М /РЕ-000/-ыг Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл галч, Хөвсгөл аймгийн Ж сумын дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрны хүмүүжлэгч багш, тус сумын сургуулийн уурын зууханд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ