Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/01047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 000 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар баг Б хорооны 000 тоотод оршин суух Шар гэвш овогт Бын М /РЕ-000/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Т сумын 5 дугаар багийн Б-ын 000 тоотод оршин суух Гөрөөчин овогт Сгийн Д

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Бын М нь Хөвсгөл аймгийн Исумын С нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гидротехникчээр томилогдон ажилласан. Дараа нь 1982 оны 8 дугаар сарын 20-ноос Хөвсгөл аймгийн И сумын С-л нэгдлийн даргын 00 тоот тушаалаар аймгийн усны аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжүүлсэн бөгөөд 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Исумын дундын усны группын худаг засварын бригадын даргаар томилогдон ажилласан юм.

Энэ ажлыг 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 000 тоот тушаалаар А нэгдэлд гидротехникчээр томилон ажилласан. Би А нэгдэлд 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан юм.

Гэтэл миний нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох болтол зарим ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүй цалин хөлсний материал /архив шатсаны улмаас/ миний бие улсад ажилласан хугацаа тооцогдохгүй байдалд хүрээд байна.

Иймд учраас 1984 оны 01 дүгээр сарын 15-наас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөвсгөл аймгийн Т сумын А нэгдэлд гидротехникчээр ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.М нь миний нөхөр ба биеийн эрүүл мэндийн улмаас явж чадахгүй тул би өмнөөс нь шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож байна.

Б.М нь Шарын голын Усны аж ахуйн техникум төгсөөд Исумын С нэгдэлд 1977 оны 7 дугаар сард томилогдон 1982 оны 8 дугаар сар хүртэл ажиллаж байгаад дараа сум дундын усны группэд худаг засварын бргиадад 1984 оны 1 сар хүртэл, Хөвсгөл аймгийн Т сумын усны группэд ахлагчаар 1984-1991 оныг дуустал, Ардын зориг компанид 1992-1994 оны 12 сарыг дуустал тасралтгүй гидротехникчээр ажиллаж байсан юм билээ. Одоо бүрэн тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан болно.

Иймд нөхөр Б.Мийг Хөвсгөл аймгийн Исумын Саруул амьдрал нэгдлийн усны группэд 1977 оны 7 дугаар сарын 20-ноос 1982 оны 8 дугаар сарын 20-н хүртэл ахлагч, Сум дундын усны групп худаг усны засварын бргиадад 1982 оны 8 дугаар сарын 25-наас 1984 оны 01 дүгээр сарын 15-н хүртэл даргаар, Хөвсгөл аймгийн Т сумын усны группэд 1984 оны 01 дүгээр сарын 15-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ахлагч, Хөвсгөл аймгийн Т сумын А компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гидротехникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.М нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Исумын Саруул амьдрал нэгдлийн усны группэд 1977 оны 7 дугаар сарын 20-ноос 1982 оны 8 дугаар сарын 20-н хүртэл ахлагч, Сум дундын усны групп худаг усны засварын бргиадад 1982 оны 8 дугаар сарын 25-наас 1984 оны 01 дүгээр сарын 15-н хүртэл даргаар, Хөвсгөл аймгийн Т сумын усны группэд 1984 оны 01 дүгээр сарын 15-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ахлагч, Хөвсгөл аймгийн Т сумын А компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гидротехникчээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Т сумын Ардын зориг нэгдлээс 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон №220766 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Хөвсгөл аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай ....31. Б.М эр Т гидротехникч.... гэх Мэргэжилтэн нарыг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Исумын С нэгдлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай ....нэгдлийн усны группийн ахлагчаар ажиллаж байсан Бын Мийг 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж.... гэх Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай ....Исумын усны группын ахлагчаар ажиллаж байсан Б овогтой Мягмадоржийг 1982 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Исум дундын усны группын худаг засварын бригадын даргаар томилон ажиллуулсугай.... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай ....7. Худаг засварын бригад Б.М.... гэх Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай ....2.Б.Мийг Ардын зориг нэгдэлд гидротехникчээр 1984 оны 01 дүгээр сарын 15-наас томилсугай.... гэх Мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Т сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 9 дугаартай ....гидротехникчээр Б.Мийг томилсугай.... гэх Мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Т сумын А нэгдлийн ерөнхий хорооны даргын 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай ....Б.М гидротехникчийн төсөвт цалин хуваан олгох.... гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Т сумын Ардын зориг нэгдлээс 1977 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосонм № 754 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, Мэргэжлийн №1093 дугаартай үнэмлэх, №502 дугаартай Диплом, 1991 оны аварга жолоочын үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,

Гэрч Л.Гы 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ....Б.М нь миний мэдэхээр Хөвсгөл аймгийн Т сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны үеэс тракторын жолоочоор ажиллаж байгаад сүүлд нь сургуулийн халуун усанд ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч С.Гын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ....Б.М нь Шарын голын техникум төгсөж ирээд 1978 оны үеэс Хөвсгөл аймгийн Исуманд худаг усны механикаар ажиллаж байгаад Т сумын Ардын зориг нэгдэлд худаг усны механикч, тракторын жолоочоор 1991 оныг дуустал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3/214 дугаартай ....тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын баримт шатсан ба Ардын зориг нэгдлийн туслах үйлдвэр, захиргаа аж ахуйн цалингийн цэс, холбогдох баимт орхигдсон байдаг тул Б.Мид холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргаж өгөх боломжгүй болохыг тодорхойлов.... гэх,

Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10/446 дугаартай ....тус аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны тушаал шүүж үзэхэд Б.Мийг чөлөөлсөн тушаал, Т сумын А нэгдлийн даргын 1987 оноос хойшхи онуудын тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх,

Хөвсгөл аймгийн онцгой байдлын хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ....Хөвсгөл аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2.736.534 төгрөгний хохироч учирч шатсан болохыг тодорхойлов.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шар гэвш овогт Бын М /РЕ-000/-ийг Хөвсгөл аймгийн Исумын Саруул амьдрал нэгдлийн усны группэд 1977 оны 7 дугаар сарын 20-ноос 1982 оны 8 дугаар сарын 20-н хүртэл ахлагч, Сум дундын усны групп худаг усны засварын бргиадад 1982 оны 8 дугаар сарын 25-наас 1984 оны 01 дүгээр сарын 15-н хүртэл даргаар, Хөвсгөл аймгийн Т сумын усны группэд 1984 оны 01 дүгээр сарын 15-аас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ахлагч, Хөвсгөл аймгийн Т сумын А компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гидротехникчээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ