| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00365/И |
| Дугаар | 139/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 139/ШШ2024/00368
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/, овогт ******* ******* /РД: *******/ нар нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 6614934.55 /зургаан сая зургаан зуун арван дөрвөн мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120789 /нэг зуун хорин мянга долоон зуун наян есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 60394.5 /жаран мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.*******, Ч.******* нараас 60394.5 /жаран мянга гурван зуун ерэн дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ