Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2024/0015 |
Дугаар | 110/ШШ2024/0021 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 110/ШШ2024/0021
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би “Б” ХХК-аас тус аймгийн Засаг дарга, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1-01/184 дугаартай мэдэгдэл, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрүүдийг, мөн аймгийн Засаг даргаас “Т” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-1дугаартай, “Тэжээл бэлтгэх /Багц-1:Өлгий, Алтанцөгц, Баяннуур/ ажлын гэрээг, “Б” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-2 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-2:Бугат, Булган, Буянт, алтай/ ажлын гэрээг, “Ж” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-3 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-3:Дэлүүн, Ногооннуур,Толбо/ ажлын гэрээг, “А” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-4 дугаартай “Тэжээл бэлтгэх /Багц-4: Улаанхус, Цэнгэл, Сагсай /Даян баг// ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК-аас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1.1.Манай компани нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1-01/184 дугаартай мэдэгдэл, БӨАОНӨГ/202311199/02/01 дугаартай тендерийн үнэлгээний хорооны 1, 2, 3, 4 дүгээр багцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрүүдийг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон БӨАОНӨГ/202311199/02/01 дугаартай тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын гүйцэтгэгч нартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцох, БӨАОНӨГ/202311199/02/01 дугаартай тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тендерийн үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Манай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлдээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг сайн ойлгож мэдлээ, Дахиж энэхүү асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1-01/184 дугаартай мэдэгдэл, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрүүдийг, мөн аймгийн Засаг даргаас “Т” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-1 дугаартай, “Тэжээл бэлтгэх /Багц-1:Өлгий, Алтанцөгц, Баяннуур/ ажлын гэрээг, “Б” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-2 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-2:Бугат, Булган, Буянт, алтай/ ажлын гэрээг, “Ж” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-3 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-3:Дэлүүн, Ногооннуур, Толбо/ ажлын гэрээг, “А” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-4 дугаартай “Тэжээл бэлтгэх /Багц-4: Улаанхус, Цэнгэл, Сагсай /Даян баг// ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1-01/184 дугаартай мэдэгдэл, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендер шалгаруулалтын 1, 2, 3 ,4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрүүдийг, мөн аймгийн Засаг даргаас “Т” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-1 дугаартай, “Тэжээл бэлтгэх /Багц-1: Өлгий, Алтанцөгц, Баяннуур/ ажлын гэрээг, “Б” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-2 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-2: Бугат, Булган, Буянт, алтай/ ажлын гэрээг, “Ж” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-3 дугаартай “Тэжээл бэлтгэх/Багц-3: Дэлүүн, Ногооннуур, Толбо/ ажлын гэрээг, “А” ХХК-тай байгуулсан БӨАОНӨГ/202311199-4 дугаартай “Тэжээл бэлтгэх /Багц-4: Улаанхус, Цэнгэл, Сагсай /Даян баг// ажлын гэрээг тус тус хүчингүй болгож, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын тэжээл бэлтгэх ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, БӨАОНӨГ/202311199 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.РИЗА