Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/62

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09           20                                         2022/ДШМ/62

 

 

 

.................-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Одгэрэл

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмаа

            Шүүгдэгч .................-, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, Д.Наранцэцэг

            Иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................-

            түүний өмгөөлөгч Л.Баярсайхан

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч .................-ы өмгөөлөгч

            М.Өлзийцэцэг

            Нарийн бичгийн дарга О.Энхцэцэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, Д.Наранцэцэг, иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан, иргэний хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч .................-т холбогдох эрүүгийн 2134000000278 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

.................- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт “Шар чулуу” гэх газрын асфальтан зам дээр 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр .................- ТӨА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд дараах зүйлийг хориглоно “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож байсан “Киа Соренто” маркийн .................УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан .................гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, .................ы эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас .................-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч .................ийг согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч .................- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч .................-ийн жолоочийн №................. дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .................-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч .................-ээс 3.260.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч .................-д,

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “.................-” ХХК /.................-/-с 5.535.668 /арван гурван сая долоон зуун арван/ төгрөгийг гаргуулан хохирогч .................д,

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан иргэний хариуцагч .................-аас 16.167.300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч .................д тус тус олгож,

 

Хохирогч ................. ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой 11.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, иргэний нэхэмжлэгч ................. асаргааны зардлын 6.000.000 төгрөгийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагч “.................-” ХХК-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүгдэгч .................-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв гаргасан давж заалдах гомдолдоо: Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч .................-ийн эрх зүйн байдлыг дордуулан 1 жил 6 сар хорих ял шийтгэсэн нь хүндэдсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

 

Өмгөөлөгч миний үйлчлүүлэгч .................- нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр .................- ТӨА улсын дугаартай “КИА Бонго-3” маркийн авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 болон 11.3 дахь заалтуудыг зөрчиж “КИА Соренто” маркийн .................-УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг авто тээврийн хэрэгсэлд зорчиж явсан .................ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдож шийтгэгдээд байна.

 

Анхан шатны шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/231 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа ч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан шийдвэрийг хүндэдсэн гэж үзэж байна.

 

Учир нь .................- нь анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байсан, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Яллагдагчид урьд сонсгосон ялыг өөрчилж мэдүүлэг авсан тэмдэглэл, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

“.................” ХХК-д түр ажиллаж байсан 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс “.................” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр мужааны ажил хийж байгаа. Шүүх бүрэлдэхүүнд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэрэг нь хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулахын тулд .................-ээс гарч байсан чин сэтгэл зүтгэл байсан.

 

Хавтаст хэргийн хүрээнд авагдсан бусад нотлох баримт болон миний үйлчлүүлэгч .................-ийн анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоос 1.940.000 төгрөг, нэхэмжлэгчид 880.000 төгрөг төлсөн, мөн бусад учирсан хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлж байсан болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой” гэсэн заалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгаа арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтуудыг хэрэглэж хорих ялыг тэнсэж болох байсан боловч миний үйлчлүүлэгч .................-ийн эрх зүйн байдлыг дордуулж нэг жил зургаан сарын хорих ял оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Тиймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж .................-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч .................ийн өмгөөлөгч Д.Наранцэцэг  гаргасан давж заалдах гомдолдоо: .................- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байгаа ба өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн тэрээр гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

 

.................- нь урьд нь уушигны өвчний улмаас хагалгаанд орж байсан бөгөөд битүү, чийгтэй орчинд удаан байх боломжгүйн дээр хорих ялыг биечлэн эдлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндийн үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй юм.

 

Гэм буруутайд тооцуулж эрүүгийн хариуцлага хүлээсэн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах буюу эрх бүхий байгууллагын хяналтад оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хязгаарлах, шүүхээр тогтоосон чиглэлээр зорчих зэрэг ял хүлээлгэх боломжтой байсан. .................- нь болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд шүүх хуралдааныг хүртэл өөрийн санаачлагаар бусдад учирсан хохирлоос төлсөн байдаг.

 

Зарим оролцогчид хохирол, төлбөрийг төлөх санаачлага гаргахгүй байгаа нь “гэм буруутай үйлдэлдээ гэмшээгүй” гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь хэргийн материалд авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна.

 

“.................-” ХХК-д ажилладаг, цалингаа аваагүй, авах цалин болох 15.000.000 төгрөгийг гарган өгснөөр .................- хохирогч .................ы эрүүл мэндэд учирсан, баримтаар нотлогдсон хэмжээнд өгөх боломжтой. Бусдаас шалтгаалан хохирол төлөх асуудал удааширч байгаа болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу .................-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч  “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийн “.................-” ХХК-ийг татан оролцуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул түүнийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 

1. Анхан шатны шүүх “.................-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, хохирол, хор уршгийг төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба шүүгдэгч .................- нь “.................-” ХХК-д ажилладаг болох нь хавтаст хэрэгт авагдсан .................-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч .................-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан “.................-” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 21/10 дугаар “.................- нь манай компанид 2021 оны 3 дугаар сарын 01-нээс Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн хүрээнд хийгдэж буй Шавартын гүүрэнд бригадын ахлагчаар ажиллаж байсан нь үнэн болно” гэсэн мэдэгдэл, мөн 63 дугаар хуудсанд авагдсан “.................-” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 09-ний 21/10 дугаар “.................-” ХХК-д бригадын ахлах албан тушаалтай ажилласан бөгөөд нэг сарын цалин нь 3.000.000 төгрөг авдаг, одоо үлдэгдэл 15.000.000 төгрөгийг гүүрийн гүйцэтгэл буухаар авах нь үнэн болно” гэсэн тодорхойлолт зэргээс дүгнэхэд “.................-” ХХК-д гэрч .................- гүүрийн хийцийн инженерээр, мөн Сайхан, Шивэрт, Шавартын голын гүүрний ажлыг ерөнхийд нь хариуцан ажилладаг гэрч .................- гүүрийн зургийн инженерээр, мөн Шавартын гүүрний ажлыг шүүгдэгч .................-тэй хамт хариуцан ажилладаг байсан байна. Эдгээрээс үзэхэд шүүгдэгч .................- нь “.................-” ХХК-аас цалин авдаг бөгөөд тус компанид 2021 оны 3 дугаар сарын 01-нээс бригадын ахлагчаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж” дүгнэжээ.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөриин гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг;

3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;

3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно гэжээ.

 

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж заасан ба 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт "Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тодорхой заасан байна.

 

.................- нь “.................-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ огт байгуулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй, албан ёсоор цалин авч байгаагүй нь тус компаний хууль ёсны “ажилтан” биш болохыг тодорхой харуулж байгаа бөгөөд энэ байдал нь иргэний хариуцагч .................-ийн “Болдхуягтай хэлцэл хийсэн, албажуулж амжаагүй байна. Харин .................- нь өөрөө дээрх ажлыг хийж гүйцэтгэх ажлын багаа бүрдүүлж ажиллаж байсан”, гэрч .................-ийн “.................- нь ямар нэгэн хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан”, “.................- ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, над дээр хамтран ажиллаж байсан”, гэрч С.Батнайрамдалын “намайг ахалж байсан .................- инжежер нь “.................-” компанитай гэрээ байгуулаад хувь хүмүүс болох биднийг ажиллуулж байсан. Миний нийгмийн даатгал ямар нэгэн компани дээр төлөгдөж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй”, гэрч .................-ын “.................-ийн ажлыг .................- хариуцан явуулдаг байсан юм. .................- нь “.................-” ХХК-тай гэрээ байгуулсан үгүйг мэдэхгүй байна, ямар ч байсан .................- нь .................-ийг олж ирж ажилд оруулсан” гэсэн мэдүүлгүүдээр “.................-” ХХК нь .................-ийн хууль ёсны “ажил олгогч” биш болох нь хангалттай нотлогдож байна.

 

Анхан шатны шүүх нь “.................-” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны 21/10 дугаар мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 09-ний 21/10 дугаар тодорхойлолтыг үндэслэлдээ дурдсан байх боловч эдгээр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтан, ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнийг нотлох баримт биш юм.

 

Иргэний хариуцагч .................- нь шүүхийн хэлэлцүүлэгт “.................-, .................- хоёр над дээр ирээд 15.000.000 төгрөгийн цалин авах ёстой гээд тодорхойлолт хийгээд өгөөч, шүүх дээр хэрэг болоод байна гэж гуйхад нь зөвшөөрөхгүй байхад өмгөөлөгч нь утсаар яриад “танай компанид ямар ч асуудал байхгүй, хэрэгт татагдахгүй” гэхээр нь тодорхойлолт, мэдэгдэл бичиж өгсөн боловч иргэний хариуцагчаар татагдсан. Батсайхан, Сарантуяа нартай уулзах гэсэн юм гээд намайг дагуулж явж уулзсан. Миний хувьд хүнийхээ хувьд туслах гэж байсан болохоос хариуцагчийн хувьд өгөх шаардлаггүй байсан” гэж мэдүүлсэн нь ямар нөхцөл байдлын улмаас уг мэдэгдэл, тодорхойлолтыг бичиж өгсөн болохыг харуулж байна.

 

2. Анхан шатны шүүх “.................-” ХХК нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад буюу шүүгдэгч .................- Шавартын гүүрний ажлын бригадын ахлахаар ажиллах явцдаа өөрийн бригадын ажилтан .................-ыг ажлаас нь байрлаж байгаа байранд хүргэж өгчихөөд буцаж явах замдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч буюу “.................-” ХХК хүлээхээр байна гэж дүгнэжээ.

 

Гэрч .................-ийн "Би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа гараад 19.30 цагт ажлаа дууссан..., ...23 цаг өнгөрч байхад осол болсон”, гэрч .................ийн “би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа гараад 19.30 цагт ажлаа дууссан..., ...23 цаг өнгөрч байхад осол болсон”, гэрч С.Батнайрамдалын “би 2021 оны 7 дугаар сарын 08-ны өглөө ажилдаа гараад 19.30 цагт ажлаа дууссан..., ...23 цаг өнгөрч байхад осол болсон”, гэрч .................-ийн “тухайн осол гаргах үедээ ажлын бус цагаар явж байгаад осолд орсон байсан”, гэрч .................- “осол гарах үед ажлын цаг дууссан гэж үзэж байна. Бидний хувьд өглөө 08-20 цагийн хооронд ажилладаг”, С.Батнайрамдалын гэрчээр дахин “тухайн ослын үед ажлын цаг дууссан байсан. Бид нарын хувьд өглөө 08-аас 20 цагийн хооронд ажилладаг байсан” гэсэн мэдүүлгүүдээр хэрэг үйлдэгдэх үед ажлын бус цаг байсан нь нотлогдож байна.

 

Харин насанд хүрээгүй гэрч .................- нь “намайг Батбилэг ах ажиллаж амьдардаг байсан Шавартын гүүр гэх газраас урд зүгт 5 орчим км зайд байрлах аавын гэрт орой 20 цаг өнгөрч байхад хүргэж ирсэн..., ...миний хувьд ямар нэгэн компаний нэр дээр ажилласан зүйл байхгүй, төрсөн эцэг Ганбаатарын зарим нэг ажилд тусалдаг байсан” гэж мэдүүлсэн нь түүнийг “.................-” ХХК-ний “ажилтан” биш болохыг нотолж байх учир түүнийг хүргэж өгсөн үйлдэл нь .................- албан тушаалын хувьд хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

.................- нар нь .................-ыг 20 цагийн үед хүргэж өгчихөөд бүтэн 3 цаг хаагуур, юу хийж явсан нь тодорхойгүй байх бөгөөд энэ хугацаанд архи л ууж байсан гэж үзэхээр байна.

 

Эцэст нь дүгнэхэд .................- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлийг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж явсан гэж үзэх ямар ч боломжгүй билээ. .................- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь дан ганц түүний буруутай үйлдлээс үүссэн. Хууль зүйн үүднээс болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байхад анхан шатны шүүх “.................-” ХХК-ийг “ажил олгогч” гэж дүгнэн иргэний хариуцагчаар татан оролцуулж, эд хөрөнгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолын “.................-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж, эд хөрөнгийн хариуцлага оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “.................-аас 16.167.300 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч .................д олгосугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

 

Учир нь Иргэний нэхэмжлэгч, хариуцагч .................- нь тээврийн хэрэгслээ .................-т өөрөө шилжүүлэн өгөөгүй буюу түүнийг тээврийн хэрэгсэл жолоодуулахаар томилоогүй тул .................-аас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

 

Хэрэгт цугларсан баримтаар “Урал бруние” ХХК нь ажилчдаа ажил үүргээ хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаагүй, ажил тарахад амрах байранд нь хүргэх тээврийн хэрэгсэл байхгүйгээс шүүгчдэгч .................-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр ажилчдаа хүргэж өгөх, авах болон бусад ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байсан нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

Энэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “.................” ХХК хариуцах үүрэгтэй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн .................-д холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, уг хохирлыг “.................” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийг иргэний хариуцагчаар татсанд гомдолтой байна гэв.

 

Иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч .................-ийг “.................-” ХХК-аас цалин авдаг байсан нь тогтоогдсон хэмээн дүгнэж гэм хорын хохирлыг хариуцуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч .................- нь тус компанийн үндсэн ажилтан биш ба тэрээр ажлын бус цагаар архидан согтуурч яваад осол гаргасан тул “.................-” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч шүүгдэгч .................-т өөрийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй. Уг хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг “.................-” ХХК хариуцах ёстой тул .................-ыг иргэний хариуцагчаас чөлөөлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулиар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч нар хариуцах үүрэгтэй. Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрдөг хэдий ч хохирол төлөгдөөгүй гэв.

 

 

Шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч харин 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан шийдвэрийг хүндэдсэн гэж үзэж байна. .................- нь анх удаа гэмт хэрэгт холбогдосон, үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж нөхөн төлж байсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч .................ийн өмгөөлөгч Д.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .................- анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна. .................- урьд нь уушигны өвчний улмаас хагалгаанд орж байсан бөгөөд битүү, чийгтэй орчинд удаан байх боломжгүйн дээр хорих ялыг биечлэн эдлэхэд боломжгүй нөхцөл байдалтай байгаа болно. Мөн өөрийн санаачлагаар бусдад учирсан хохирлоос төлсөн байдаг тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөн сольж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.  

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч .................-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, Д.Наранцэцэг, иргэний хариуцагч “.................-” ХХК-ний төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан, иргэний хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч .................- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 08-ны шөнийн 23-24 цагийн үед ................. ТӨА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг болох “Шар чулуу” гэх газрын асфальтан зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 11.3-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч .................ы жолоодон явсан 7963 УНР улсын дугаартай “Киа Соренто” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн .................н эрүүл мэндэд хөнгөн хохирол, .................ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад .................ы хохирогчоор өгсөн “...Борнуур сумын салдаг уулзвар өнгөрөөд 1 километр орчим яваад урдаас нэг тээврийн хэрэгсэл зүгээр хэвийн өөрийн урсгалаар явж байсан. Тэгээд миний тээврийн хэрэгслээс 20-30 метр зайд миний урсгал руу гэнэт дараад би яанаа гэх завгүй хүүе энэ яаж байна гэж хэлтэл хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөөд цагдаа, эмнэлгийн байгууллагад хандсан. Би осол болоод шууд ухаан алдсан, миний цуг явсан хүн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-25-р тал/,

 

Гэрч .................ийн “....................-ыг буулгаад буцаад харих замдаа Бамбарууш зоогийн газрын дэлгүүрээс 1 шил 0.75гр Хараа гэх архи аваад Бамбаруушийн зогсоол дээр зогсож уугаад 23 цаг өнгөрч байхад хөдөлсөн..., ...тээврийн хэрэгслийг .................- ах жолоо барьж явсан, миний хажууд С.Батнайрамдал, тэгээд захад нь би өөрөө сууж байсан..., манай машин урсгал сөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 32-33-р тал/,

 

-ын “....................- гэх залууг урд кемпэд хүргэж өгөх гээд манай ахлах .................-, туслах ажилтан ................. тэгээд .................- нарын хамт явсан. Ингээд .................-ыг буулгаад буцаад харих замдаа Бамбарууш зоогийн газрын дэлгүүрээс 1 шил 0.75гр Хараа гэх архи аваад Бамбаруушийн зогсоол дээр зогсож уугаад 23 цаг өнгөрч байхад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд хол яваагүй байхад манай тээврийн хэрэгсэл осолд орсон..., ...1 шил Хараа гэх нэртэй 0.75гр-тай архи гурвуулаа хувааж уусан. ...Тээврийн хэрэгслийг .................- ах жолоо барьж явсан..., ...манай машин урсгал сөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 36-37-р тал/

 

.................ын “...би автомашины урд сууж байсан. Бид асфальтан зам дээр явж байтал эсрэг урсгалаас гэнэт автомашин ороод ирсэн юу болов гээд буугаад хартал гурван хүн нь гурвуулаа согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-р тал/,

 

Иргэний нэхэмжлэгч .................н хохирогчоор болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн “...буцах замд манай явсан тээврийн хэрэгслийн өөдөөс согтуу жолооч урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн..., .................... өө п... гэж чанга дугараад тоормос гишгэж чахарч дугарсан. Тэгээд би дөнгөж харахад урсгал сөрж машин орж ирсэн байсан...”, “...асфальтан зам дээр явж байх үед Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж манай машиныг мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн автомашины жолооч нь согтуу байсан...” /хх-ийн 1-р хавтас 15-16, 40-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Иргэний нэхэмжлэгч .................н биед “...баруун мөрний үений няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6242 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 54-55-р тал/,

 

Мөн хохирогч .................ы эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6436 тоот “....................ы биед хүзүүний 2 дугаар нугалмын далд хугарал, цээж зүүн талын III болон VI дугаар хавирганы далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”  /хх-ийн 1-р хавтас 64-66-р тал/ гэх  болон 2021 оны 10 дугаар 06-ны өдрийн 726 дугаар “...ирүүлсэн материалаар .................ы биед хүзүүний 1 дүгээр нугалмын хоёр талын нум, 2 дугаар нугалмын шүдлэг сэртэн, суурь хэсгийн зөрүүгүй далд хугарал, зүүн 3, 4 дүгээр хавирганы зөрүүгүй, 7 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, баруун өвдөгний үенд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 181-184-р тал/,

 

.................- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: “...а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх Төв аймаг Цагдаагийн газрын 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 02 тоот “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 1-р хавтас  67-68-р тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 3-10-р тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог ба прокуророос .................-ийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал зэргийг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч .................-ийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд болон гэм буруу, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлан шүүхэд эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн асуудал ба анхан шатны шүүх шүүгдэгч .................-т прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийнх нь хүрээнд хуульд заасан төрөл хэмжээний буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн бүрэн эрх мэдлийн асуудал бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд зааснаар тодорхойлогддог.

 

Шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчийн өмнө өвчилж, мэс засал хийлгэн эмчлүүлж байсан болон 2022 оны 5 дугаар сарын 25-нд анхан шатны шүүхээс хорих ял шийтгүүлэн цагдан хоригдсоноос хойших биеийн байдлын талаарх болон цалингийн тодорхойлолт, хохирол төлсөн баримт зэрэг нийт 31 хуудас баримт гаргаж өгсөн.

 

Дээрх баримтуудаас үзвэл .................- нь одоогоор “Цөсний эвэрхий” гэх оноштойгоор нарийн мэргэжлийн эмч зөвлөсний дагуу эмчлэгдэж байгаа хэдий ч энэ нь хорих ял эдлэхэд саад болох эсэх нь тодорхой бус байх тул цаашид Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 тушаалаар батлагдсан журмын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой юм.

 

Мөн иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн төлөөлөгч .................-ээс манай компани .................-тай өөрийн хийн гүйцэтгэж байсан ажилдаа туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан оруулсан, .................- нь .................-ийн гүйцэтгэж байсан ажлын бригадын ахлагч, манай компанийн ажилтан биш тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцахгүй хэмээн тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу уг үйл баримтаа үгүйсгэх нотлох баримт, сэлтийг гарган өгөөгүй байх ба харин 2 дугаар хавтаст хэргийн 62, 63 дугаар талд авагдсан тус компанийн 2021 оны 21/10, 21/11 тоот албан бичгүүдээр .................- нь тус компанид ажилладаг байсан болон түүний сарын цалингийн хэмжээ тогтоогдсон байх тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хэдийгээр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх нь тодорхой бус байгаа нь ажилтны буруутай үйлдэл биш тул “.................-” ХХК-ийг уг хэргийн иргэний хариуцагчаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаас үзвэл шүүгдэгч .................-ийн жолоодон явсан ................. ТӨА улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч .................- ч иргэний хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэвийн гаргасан шүүгдэгч .................-т оногдуулсан хорих ялыг тэнсүүлэх, өмгөөлөгч Д.Наранцэцэгийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулах агуулга бүхий болон иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан, иргэний хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч .................- нь хохирогч ................., иргэний нэхэмжлэгч ................. нарт 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нийт 5.540.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч .................-д 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 3.260.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч .................-ийн өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв, Д.Наранцэцэг, иргэний хариуцагч “.................-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................-ийн өмгөөлөгч Л.Баярсайхан, иргэний хариуцагч .................-ы өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .................-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-наас 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 117 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ                                      ШҮҮГЧИД                                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                М.МӨНХДАВАА