| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00490/И |
| Дугаар | 133/ШШ2024/00434 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2024/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ***аймгийн ***сумын ***багт *** тоотод оршин суух, ***овгийн Б-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,
Т.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Т.Ц-ыг эрэн сурвалжлуулах тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Б овогтой Т ***оны ***дугаар сарын ***-ний өдөр Т овогтой Ц-т 5,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн нь үнэн болно. Надаас 3 сарын хугацаатай гэж хэлж авсан. Одоо утас нь холбогдохгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Т.Ц-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Б.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Б-ийн Т-ийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-***банкны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...Миний бие Б овогтой Т ***оны *** дугаар сарын ***-ний өдөр Т овогтой Ц-т 5,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн нь үнэн болно. Надаас 3 сарын хугацаатай гэж хэлж авсан. Одоо утас нь холбогдохгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Т.Ц-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.
4. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ц-ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь:
- Б-ийн Т-ийн *** тоот данснаас *** оны *** дугаар сарын *** -ний өдөр *** тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ...Миний бие Б овогтой Т *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Т овогтой Ц-т 5,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Одоо утас нь холбогдохгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учраас Т.Ц-ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэх тайлбараар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Б.Т нь Т.Ц-ын байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Т-ын Ц-ыг *** аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
/ *** овгийн Т-ын Ц, урьд нь оршин сууж байсан хаяг: *** хот, ***дүүрэг, ***-р хороо, *** гудамж, *** тоот, утас:***, ***/
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *** овгийн Т-ын Ц (РД:***)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Т-ын Ц-ыг эрэн сурвалжлахыг *** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ц-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч Б-ийн Т /утас:***, ***/ мэдэгдэхийг *** аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ