Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2024/00429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, *** овгийн Х-ын М-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овгийн Х-ын М миний бие нь *** оны *** дүгээр сарын***-ны өдөр төрсөн. Одоо *** настай. Би *** оны *** дүгээр сарын ***-нд *** нас хүрч 1986 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад илгээлт аваад малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдэлдээ малчнаар 2004 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1990 онд ажиллаж байсан баримт байхгүй байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-*** аймгийн *** даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, 1986, 1987 онуудын цалингийн тооцооны хүснэгт,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х.М нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Х-ын М нь 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

-*** аймгийн *** даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай Тус аймгийн *** сумын *** нэгдлийн ***бригадад малчин байсан Х-ны М нь 1986 оны 09-10 дугаар сард авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа,

-*** аймгийн *** даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай Тус аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчин байсан Х-ны М нь 1987 оны 01-09 дүгээр сард авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, 1986, 1987 онуудын цалингийн тооцооны хүснэгт зэргийг тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Х.М нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул шүүх таамаглалд үндэслэж шийдвэрлэх боломжгүй юм.

4. Иймд *** овгийн Х-ын М-ыг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн Х-ын М-ыг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ