Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/68

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         09           21                                       2022/ДШМ/00068

 

 

 

.................-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

            Хохирогч .................-ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/248 дугаар цагаатгах тогтоолыг  эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэний 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот эсэргүүцэл, хохирогч .................- түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн .................-д холбогдох эрүүгийн 2134000000460 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

.................- нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Хөшгийн өвөр” гэх газарт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр .................-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар тохой хэсгээрээ цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас .................-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2134000000460 дугаартай хэргийн шүүгдэгч Сорхайрхан овгийн Сулийн Лхавгасүрэнд холбогдох хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч .................- энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 54 тоот эсэргүүцэлдээ: Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж дүгнэн хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, .................-гийн тохойгоороо цохих, нударсан үйлдлээс эсхүл гэрч .................. ................. нарын мэдүүлснээс мотоциклоос унахад үүсэхэд боломжтой байх тул эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзэн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэснийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь: Хохирогч .................- нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн .................-гийн ямар үйлдлийн улмаас эрүүл мэндэд гэмтэл учирсан талаараа тогтвортой, мэдүүлгийн эх сурвалжаа зааж мэдүүлдэг. Түүний өгсөн мэдүүлгүүдийг давхар нотолж гэрч .................-, .................- нарын хооронд маргаан үүсэх явцад хамт байсан гэрч ................. “...манай гэрийн баруун орон дээр сууж байхад .................- хажууд нь суугаад налаад байсан. Тэгээд сууж байгаад .................- нь .................-ийг ямар лайтай п... вэ гээд баруун тохойгоороо хойш нь цохисон. Тэгээд хаанаас нь цус гарсан талаар хараагүй нэлээд их цус гоожсон харагдсан. Манай хүүхдүүд уйлаад байсан учир би гарч хэрэлд гэхэд тухайн хоёр хүн гараад гадаа хэрэлдээд байгаа сонсогдсон...” гэж мэдүүлдэг ба тэдний өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй.

 

.................- .................гийн гэрт нүүрэн тус газарт цохиулсны улмаас дээрх гэмтэл үүссэн, харин мотоциклоос унахад үүсээгүй гэснийг мөн гэрч .................- нотолж “...шанаа хэсэг нь халцарсан байсан...” гэж мэдүүлсэн байна. Уг мэдүүлэг нь тухайн үед болсон нөхцөл байдлыг нүдээр харсан хүний мэдүүлэг ба яллагдагчийн үйлдлийг цагаатгах үндэслэлийг бий болгох нотлох баримт биш юм.

 

Мөн шүүх нь шинжээч эмч Э.Эрхэмбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тохойгоор цохих үед үүсэх боломжтой...” гэж мэдүүлснийг үндэслэж байгаа талаар тогтоолын 6 дугаар хуудаст дүгнэсэн байна. Гэтэл шинжээч эмч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй, зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар ямар гэмтэл болохыг тодорхойлсон ба уг гэмтлийг ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэдгийг дүгнэлт гаргахдаа тусгасан байхад шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан өгсөн мэдүүлгийг үндэслэж, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэж байгаа мэтээр дүгнэлт өгсөн нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-т заасан шаардлага хангаагүй буюу тогтоох хэсэгт шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн цагаатгаж байгаа талаараа тусгаагүй байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч .................-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: .................- нь 2022 оны 10 дугаар сарын 19-нд иргэн .................- намайг үг, хэл амаар доромжлон улмаар миний нүүрэн тус газар тохойгоороо цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан нь хохирогч .................-, шүүгдэгч .................-, шинжээчийн 426 тоот дүгнэлт, тайлбар, мөн гэрч Б.Мягмарбадам, ................., .................- нарын мэдүүлэг, хохирогч миний тухайн үед сумын эмнэлэг, шүдний эмнэлэгт үзүүлсэн баримтаар нотлогдож байгаа.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан гэх үндэслэлээр түүнийг цагаатгах тогтоол гаргасныг бид хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж өгнө үү. Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

Хохирогч .................-ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхой байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтээр ч хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв

 

Цагаатгагдсан этгээд .................-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдаж чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлэгт .................-ид учирсан гэмтэл нь цохих болон мотоциклоос унах үеийн аль алинд нь учирч болно гэсэн нь маш эргэлзээтэй байдлыг үүсгэдэг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд .................-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч .................-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой эсэхийг тодорхойлсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хэм хэмжээг хэрэглэх үндэслэл бүрддэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” нь мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол нөгөө талаасаа нотолж чадаагүй бол “гэм буруугүй” гэх зарчим үйлчилдэг. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Хохирогч .................- “...гэрээс гараад намайг хоолой боож унагаад нүүр рүү өшиглөсөн, тэгээд миний зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан...” /хх-ийн 6-7-р тал/,

“...яг хаана хаана зодсон талаар сайн санахгүй байна. Тухайн үед би нурууны суулттай учир сайн хөдөлж чадахгүй байх үед намайг зодсон. ...Онгоогийн гэрээс гарч яваад 1 километр орчим зайд явж байгаад мотоциклтойгоо онхолдож баруун гар талаараа унасан..., ... зүүн хацар яс, хоншоор яс, зүүн нүдний ухархайн хананы хугарал, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, цээж, зүүн мөр, дал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтлүүд .................- гэх залуу нь миний нүүр рүү өшиглөсөн түүнээс үүссэн байх, тухайн гэмтлүүд ч мөн адил нүүр болон биеийн хэсэг рүү өшиглөхөд үүссэн, мотоциклоос унахад ямар нэгэн гэмтэл үүсээгүй...” /хх-ийн 8-10-р тал/,

“...маргалдаад намайг заамдаж аваад гэрээс гарсан. Намайг 2, 3 удаа тохойлдож боож унагаад нүүрэн тус газар 2 өшиглөсөн, хоолойн дээр гишгэчхээд зогсож байхад Онгоогийн ээж салгасан...” гэж мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг.

 

Төв аймгийн шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 426 дугаар дүгнэлтэд “....................-ийн биед зүүн хацар яс, хоншоор яс, зүүн нүдний ухархайн хананы хугарал, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, цээж, зүүн мөр, дал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..., ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” хэмээн тусгагдсан байдаг. /хх-ийн 27-р тал/

 

Хэрэгт авагдан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, тухайн үйл баримт болох үед байсан гэрч Б.Мядагбадамын “...тэгээд .................- гэх хүн .................- гэх хүнийг налж унаад ноолоод байсан. Тэгээд .................- гэх хүн тохойгоороо .................- гэх хүнийг нударсан. Тэр үед .................- гэх хүний хамраас цус гарсан. Тэгээд тухайн хоёр хүн маргалдаад манай гэрээс гарсан. Тухайн үед гадаа маргалдаж байгаад .................- ах хөдлөөд явчихсан...” гэх /хх-ийн 12-р тал /,

 

.................гийн “....................- манай гэрийн баруун орон дээр сууж байхад .................- хажууд нь суугаад налаад байсан. Тэгээд сууж байгаад .................- нь .................-ийг ямар лайтай п... вэ гээд баруун тохойгоороо хойш нь цохисон. Тэгээд хаанаас нь цус гарсан талаар хараагүй, нэлээд их цус гойжсон харагдсан. ...би гарч хэрэлд гэхэд тухайн хоёр хүн гадаа хэрэлдээд байгаа сонсогдсон. Тэгээд манай нөхөр, .................- хоёр хөдлөөд явсан. Тэрнээс хойш .................- гадаа сууж байгаад хөдөлж яваад манай гэрээс хойш 700-800 метр газар яваад мотоциклтойгоо онхолдсон...” гэх /хх-ийн 14-16-р тал/,

 

Гэрч .................-ийн “....................- худгийн урд замаар зүүн тийш явж байхдаа мотоциклтойгоо онхолдсон. Тухайн үед унахдаа мотоциклтойгоо хөрвөөгөөд унасан. Тэгээд би очсон, намайг очих үед нүүрнийх нь шанаа хэсэг нь халцарсан байсан аль талын шанаа гэдгийг нь мэдэхгүй. ...Тухайн үед нүүр хэсгээ л цус гарсан харагдсан...” гэх /хх-ийн 18-19-р тал/,

 

Шинжээч Э.Эрхэмбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...нүүрний зүүн талд хавантай, зүүн хөмсөг зулгаралттай гэж ерөнхийдөө биед үүссэн нүүр дэх үзүүлэлтүүд нь зулгаралт ихтэй байна. Нэг тохойлдоход зулгаралт үүсэхгүй, харин унасан тохиолдолд үүснэ. Зулгаралт гэдэг үрэх үйлчлэлээр үүснэ, хацар ясны хугарал гэдэг нь цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл хх-ийн 140-р тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл .................-гийн баруун гарынхаа тохойгоор .................-ийг нэг удаа тохойлдоход түүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтэд тусгагдан прокуророос яллаж буй гэмтлүүд учирсан гэхэд эргэлзээтэй байдлыг бий болгож байна.  

 

Мөн .................-ийн .................-тэй маргалдан нэг удаа тохойлдуулсны дараа мотоциклтой явж байхдаа унасан  /онхолдож/, ингэж унахдаа биеийнхээ баруун хэсгээр унаж ямар нэгэн гэмтэл аваагүй гэх агуулга бүхий мэдүүлгүүд нь ч шинжээчийн “...нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун бугалга, цээж, зүүн мөр, дал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..., ...мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт болон “...нэг тохойлдоход зулгаралт үүсэхгүй, харин унасан тохиолдолд үүснэ. Зулгаралт гэдэг үрэх үйлчлэлээр үүснэ, хацар ясны хугарал гэдэг нь цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээ төрүүлж байгаа, .................- нь .................-ийг тохойгоороо нэг удаа нударсан гэдэг нь тогтоогдсон, мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, гэрч .................-, ................. нарын мэдүүлгээр .................- үйл баримт болсны дараа мотоциклтой явж байгаад унасан, энэ үед нь нүүрнийх нь шанаа хэсэг халцарсан, нүүр хэсгээс нь цус гарсан байсан гэдэг нь тогтоогдсон, шинжээч эмчийн мэдүүлгээр дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тохойгоор цохих, мотоциклоос унах аль үед ч үүсэх боломжтой гэх мэдүүлэг нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ гэх дүгнэлт зөв байна.

 

Анхан шатны шүүх дээрх болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд .................-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хэргийг “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүд, 36.9 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

 

Харин шүүхээс хэргийг шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргахдаа “Удирдлага” болгож буй заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан, “Тогтоох нь” хэсгийнхээ 1 дэх заалтад хуулийн зүйл заалт баримтлалгүйгээр бичсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн тухайн хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцэл, хохирогч түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй болно.   

 

Иймд энэ магадлалд дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч ханган, үлдэх хэсгийг нь болон хохирогч .................-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн шүүх цагаатгах тогтоолынхоо “Тогтоох нь” хэсэгтээ “.................-”-гийн нэрийг “.................-” гэж буруу бичсэн байх тул холбогдох 1, 3, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулан зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэснийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/248 дугаар цагаатгах тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “...Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2134000000460 дугаартай хэргийн шүүгдэгч .................д холбогдох хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай...” гэснийг

 

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2134000000460 дугаар хэрэгт .................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай...” гэж,

 

3, 6 дахь заалтуудад “....................-...” гэснийг “....................-...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 54 дүгээр эсэргүүцлийн зарим хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хүлээн авч ханган, бусад хэсгийг болон хохирогч .................-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

   

                        ШҮҮГЧИД                                                     Н.НАСАНЖАРГАЛ

                                                         

                                                                                                М.МӨНХДАВАА