Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2024/00410

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, Дэнж **-р гудамж **** тоотод оршин суух, Т овогт А Э,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч А.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие А Э 1963 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд орсон гарсан огноо нь хөдөлмөрийн дэвтэр нээсэн огноотой зөрүүтэй байх тул дараах онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1985 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нээсэн 109915 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 396 дугаартай тодорхойлолт, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 395 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 397 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай захирамжийн хуулбар, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай захирамжийн хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Сайншанд хот дахь Сах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай тушаалын хуулбар, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Сайншанд хот дахь Сах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн орон сууц нийтийн аж ахуй газрын даргын 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 37 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай тушаалын хуулбар, хавсралттай, Дорноговь аймгийн Аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 162 дугаартай тушаалын хуулбар, гэрч Н.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Н.С, Б.Б нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагч А.Э нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигчаар, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 016/036 ангид цэргийн алба хаасан болохыг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн туслахаар, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл галчаар, Дорноговь аймгийн Сайншанд сумын Худалдаа бэлтгэлийн трестийн хөргүүртэй зоорины 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл грушикээр, Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туршилт тохируулга, тоног төхөөрөмжийн ажилчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нормчноор, Дорноговь аймгийн Шивээ говийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл уурын зуухны машинистаар ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр дээрх ажилд орсон, гарсан огноо хөдөлмөрийн дэвтэр нээсэн огноотой таарахгүй, тушаалууд зөрүүтэй болох нь 109915 дугаартай хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч А.Э нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигчаар, 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 016/036 ангид цэргийн алба хаасан болохыг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн туслахаар, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл галчаар, Дорноговь аймгийн Сайншанд сумын Худалдаа бэлтгэлийн трестийн хөргүүртэй зоорины 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл манаачаар, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл грушикээр, Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туршилт тохируулга, тоног төхөөрөмжийн ажилчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нормчноор, Дорноговь аймгийн Шивээ говийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл уурын зуухны машинистаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул А.Э нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт А Э Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Говийн хөгжил нэгдлийн туслах үйлдвэрт 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ачигчаар,

1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ардын армийн 016/036 ангид цэргийн алба хаасан болохыг,

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бэлтгэлийн туслахаар,

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл галчаар,

Дорноговь аймгийн Сайншанд сумын Худалдаа бэлтгэлийн трестийн хөргүүртэй зоорины 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл манаачаар,

1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл грушикээр,

Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрт 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туршилт тохируулга, тоног төхөөрөмжийн ажилчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нормчноор,

Дорноговь аймгийн Шивээ говийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний комбинатад 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл уурын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ