Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 133/ШШ2024/00387

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй

хариуцагч: ***************** холбогдох

гэм хорын хохирол 3,258,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********** итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******** нь 2023 оны 08-р сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Говь-Алтай аймгийн ********* сумын нутаг дэвсгэр Ихрийн шил гшэх газар бууц буудлын маргаанаас болж ******** зодож түүний биед 6,7-р хавирганы цууралт, баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, нүдний алимны цус хуралт буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11-р сарын 15-ны өдрийн 137 дугаартай Шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэж хохиролд 2819391 төгрөгийг гаргуулж 3662300 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Улмаар Говь-Алтай аймгийн Эрүү Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээр 2024 оны 01-р сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай Магадлалаар Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохиролд 3223691 төгрөгийг гаргуулж 3258000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж гэсэн өөрчлөлтийг оруулсан. Иймээс *********** хэлэлцэхгүй үлдээсэн хохирол 3258000 төгрөгийг гаргуулж ************* олгуулж өгнө үү гэжээ.

2. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ******** нэхэмжлэлтэй ******** холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож 3,258,000 төгрөгийн нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *********** нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

3. Хариуцагч ****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** нэхэмжилсэн 2,258,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******** нэхэмжлэлтэй, ************** холбогдох гэм хорын хохирол 3,258,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 3,258,000 төгрөгийн нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв, хариуцагч ******* нь ********* нэхэмжилсэн 2,258,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэж тохиролцсон байна.

4. Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол 2,258,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,078 төгрөгийг тал хувиар бууруулан 25,539 төгрөгийг ********* гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нэхэмжлэлтэй, ******** холбогдох гэм хорын хохирол 3,258,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** нь гэм хорын хохирол 3,258,000 төгрөг гаргуулахаас 1,000,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ********** нь гэм хорын хохирол 2,258,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хохирол 2,258,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,078 төгрөгийг тал хувиар бууруулан 25,539 төгрөгийг *********** гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН