Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 110/ШШ2024/0023

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Ш.Ж нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/119 дугаартай “Барилга захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай”  захирамжийг хүчингүй болгох тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Ш.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

1.1.Миний бие Ш.Ж 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/119 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч аймгийн Засаг дарга 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1-01/693 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбартаа: “...өнөөдрийн байдлаар Ш.Ж эрх ашиг хөндөгдсөн, цалинг авч чадаагүй гэсэн асуудал гараагүй ба Ш.Ж нь ажлаа хийж цалинг хэвийн авч байгаа болно гэжээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/312 дугаартай захирамжаар маргаан бүхий захирамжийн 6 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэснээс гадна тус байгууллагын Төрийн банк дахь дансыг нээж өгсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн

20 1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 20.1.1-д ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... '' гэж заасан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/119 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаас гарах үр дагаврыг сайн ойлгож мэдсэн болногэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/119 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ж нь  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/119 дугаартай  “Барилга захиалагчийн албыг өөрчлөн байгуулах тухай”  захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Ш.Ж нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д  тус тус зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                               

 

                                         ШҮҮГЧ                                          М.РИЗА