| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00457/И |
| Дугаар | 133/ШШ2024/00407 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 133/ШШ2024/00407
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********************* хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. нэхэмжлэлийн шаардлага: 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршоонд манаачаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч ************ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* онд төрсөн. ********** настай. Эрэгтэй. 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар халаалтын зуухны машинистаар 1984 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ардын армийн 260 ангид цэргийн алба хаасан. 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугар сарын 19-ны хооронд Говь-Алтай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зуухны машинистаар ажилласан, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны хооронд зуухны машинистаар ажиллаж байгаад гэр бүлийн байдлаас болон Тонхил сумруу явсан. 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 17-ны хооронд Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн манаачаар, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тонхил сумын Хансүмбэр хоршоонд манаачаар, 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-нд хөдөлмөр хувьцаат компанид түүхий эд сайжруулагчаар ажилласан. Иймд миний 9 жил 5 сарыг шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар
- Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 он 09 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай ажилд томилох тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 он 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай ажил өөрчлөх ба ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр хувьцаат компани захиралын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаал
- Хөдөлмөрийн дэвтэр/*************/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 382 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 383 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт
- Төрсний бүртгэлийн лавлагаа/***************/
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаартай архивын лавлагаа
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ********* хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ************** нь 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршоонд манаачаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Хүсэлт гаргагч ************* нь дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь:
- Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн архивын лавлагаанд ********/************/ Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 256/260/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 514446 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай ажилд авах тухай тушаалд **************н нарыг халаалтын зуухны машинистаар ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1987 он 09 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай ажилд томилох тухай тушаалд халаалтын зуухны машинистаар ********** нарыг 09 сарын 15-наас эхлэн томилсугай,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 он 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд халаалтын зуухны машинист ажилтай *********** 10 сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Тонхил сумын ахуйн үйлчилгээний төвийн мэдэлд шилжүүлсүгэй,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 дугаартай ажилд авах тухай тушаалд ********* 1988 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн чанарын бригадад ажилчинаар авч ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаартай ажил өөрчлөх ба ажилд авах тухай тушаалд чанарын нөөцийн бригадын ажилчин ********* 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар авч ажиллуулсугай,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 36 дугаартай шилжүүлэн ажиллуулах тухай тушаалд худалдаа бэлтгэлийн ангийн манаач ***** 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, Хансүмбэр хоршоонд шилжүүлсүгэй,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр хувьцаат компани захиралын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай зарим хүмүүсийг ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалд компани түүхий эд бэлтгэлийн туслах ажилчнаар ********* 07 дугаар сарын 15-наас эхлэн томилон түр ажиллуулсугай, гэжээ.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******** олгосон 029661 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1983 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 80 тоот тушаалаар 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын зуухны машинистаар томилон ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот тушаалаар 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс Ардын армид алба хаах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
- Говь-Алтай аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 84 тоот тушаалаар 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс халаалтын зуухны машинистаар томилсон,
- Говь-Алтай аймгийн Орон сууц, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 60 тоот тушаалаар 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ дууссан тул машинистаас чөлөөлж, авор засварт засварчнаар түр томилсон,
- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 тоот тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэр бүлийн хүнээ дагаж Тонхил сум шилжих болсон тул машинистын ажлаас чөлөөлсөн,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот тушаалаар 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс худалдаа бэлтгэлийн ангийн чанарын бригадад авч ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот тушаалаар 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өөр ажилд шилжих болсон тул Чанарын бригадын үүрэгт ажлаас чөлөөлсөн,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17 тоот тушаалаар 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс худалдаа бэлтгэлийн ангид манаачаар авч ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 36 тоот тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс худалдаа бэлтгэлийн ангид манаачаас чөлөөлсөн,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршооны даргын 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 37 тоот тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс Тонхил сумын хоршоонд манаачаар шижлүүлэн ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Тонхил сумын хоршоо хувьчлагдаж бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн тул манаачийн ажлаас орон тоогоор цомхотгон сумын Хөдөлмөрийн захын мэдэлд шилжүүлсэн,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн хөдөлмөр ХХК ийн захиралын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 06 тоот тушаалаар 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс компани түүхий эдийн чанар сайжруулагчаар авч ажиллуулсан,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн хөдөлмөр ХХК ийн захиралын 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс компани түүхий эдийн чанар сайжруулагчийн ажлаас чөлөөлсөн бичилтүүд тус тус хийгдсэн,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 382 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988-1990 онд манаач, Хансүмбэр хоршоонд 1991-1992 онд манаачаар ажиллаж байсан *********/1989 онд ************н/ нь 1988 оны 10-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-11, 1991 оны 01-02, 05, 07-10, 1992 оны 02 дугаар дугаар саруудад цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.
Мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын цалингийн баримт, Тонхил сумын Хөдөлмөр компани 1992-1994 оны баримт, Хансүмбэр хоршооны 1991 оны 3-4, 6, 11-12, 1992 оны 4, 6 сарын цалингийн баримт шилжиж ирээгүй, Хансүмбэр хоршооны 1992 оны 1, 3, 5, 7-12 сарын цалингийн баримтыг шүүж үзэхэд ****** холбогдох баримт байхгүй болно гэжээ.
Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилчин, манаачаар ажиллаж байсан ******** 1988-1990, Хансүмбэр хоршоонд манаачаар ажиллаж байсан ********** 1991-1992 онуудын цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.
- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаартай архивын лавлагаанд ****** регистрийн дугаартай ******** ажиллаж байсан Тонхил сумын Хөдөлмөр компани 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно гэжээ.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, ажил олгогчийн шийдвэр зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч *********** ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************г 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршоонд манаачаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ************ 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын худалдаа бэлтгэлийн ангийн манаачаар, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хансүмбэр хоршоонд манаачаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хөдөлмөр компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН