Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 133/ШШ2024/00409

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *************, *********** нарын (2019 оны ***************-рт гэрлэлтийн бүртгэлтэй) гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ************ өдөр төрсөн хүү ********* эцэг ********, ******* төрсөн хүү ***** эх ******** асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6-д заасныг баримтлан хариуцагч ********** тэмээ 8, /эр тэмээ-4*1,200,000=4,800,000 төгрөг, эм тэмээ-4*1,000,000=4,000,000төгрөг/, адуу 26, /азарга-2*1,200,000=2,400,000 төгрөг, эр төл-2*300,000=600,000 төгрөг, эм төл-1*300,000=300,000 төгрөг, 4 настай эр адуу-6*1,000,000=6,000,000 төгрөг, 4 настай эм адуу-15*1,000,000=15,000,000 төгрөг/, үхэр 5, /эр тугал-1*300,000=300,000 төгрөг, эм тугал-1*300,000=300,000 төгрөг, 3 настай эм үхэр-3*1,200,000=3,600,000 төгрөг/, ямаа-177, /ухна-4*150,000=600,000 төгрөг, 2 настай эр ямаа-50*60,000=3,000,000 төгрөг, 2 настай эм ямаа-123*60,000=7,380,000 төгрөг/, хонь 37, /хуц-1*100,000=100,000 төгрөг,  эм хурга-7*25,000=175,000 төгрөг, эр хурга-10*25,000=250,000 төгрөг, эм хонь-12*60,000=720,000 төгрөг, эр хонь-8*110,000=880,000 төгрөг/-өөр үнэлж, отрын жижиг гэр-1/1,000,000 төгрөг/-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Бэсүд овгийн **********, хүү ******** нарт олгож, ********, *********** нарт тэмээ 8, адуу 27, үхэр 4, хонь 52, ямаа 294, 5 ханатай гэрийг үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарт нэхэмжлэгч ********** эхийн хувьд, хариуцагч ********* эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгасугай.

5. Нэхэмжлэгч *********, хариуцагч ********** нар нь эцэг, эхийн хувьд хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********** олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН