| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00378/И |
| Дугаар | 133/ШШ2024/00410 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 133/ШШ2024/00410
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,546.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 5,715,387.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,546.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 5,715,387.35 төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******** нь ************ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 11 сарын 10-ны өдөр 1117056 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 97265 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,000,000.00 (таван сая) төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатай буюу 2024 оны 7 сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч ********* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 05 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,100,217.13 төгрөгийг, хүүний төлбөрт 955,148.55 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 329.32 төгрөгийг, нийт 2,055,695.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч ********** нь 2024 оны 07 сарын 18-ны өдрийн байдлаар 380 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,899,782.87 төгрөг, Зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 129,546.24 төгрөг, нийт 5,699,387.35 төгрөг төлөхөөр байна.
********* ХХК-ийн зүгээс зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч ******** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 1117056 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 97265 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 129,546.24 төгрөг, нотариатын зардалд 16,000.00 төгрөг, бүгд 5,715,387.35 (таван сая долоон зуун арван таван мянга гурван зуун наян долоо зууны гучин тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *********-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ************ ХХК-иас хэрэглээний зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээл гаргаж авсан. Мал зараад зээлийг барагдуулна. Зээлийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгасан байна. Энэ зээлийн дүнг 5,715,387.35 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ********** ХХК нь хариуцагч ********** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,546.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 5,715,387.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ********** нь ...хэрэглээний зориулалтаар 5,000,000 төгрөгийн зээл гаргаж авсан. Мал зараад зээлийг барагдуулна. Зээлийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгасан байна. Энэ зээлийн дүнг 5,715,387.35 төгрөгийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,546.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 5,715,387.35 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,396 төгрөгнөөс 53,198 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ************* 53,198 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 3,899,782.87 төгрөг, зээлийн хүү 1,670,058.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,546.24 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16,000 төгрөг, нийт 5,715,387.35 төгрөгийг тухай иргэний хэрэгт хариуцагч ************* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,396 төгрөгнөөс 53,198 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ***********с 53,198 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН