Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00411

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: *************** ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: **************** холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1,806,326.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 1,806,326.60 төгрөг гаргуулах тухай

2. Нэхэмжлэгч *********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************ нь ********** ХХК-тай 2022 оны 05-р сарын 13-ны өдөр БЗГ22/0308 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,049,920 төгрөгийг жилийн 42%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 08-р сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 875,267.22 төгрөг, Төлөх ёстой хүү: 799,733.28 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 124,526.10 төгрөг, Нотариатын зардал:6,800 төгрөг, Нийт. 1,806,326.60 /Нэг сая найман зуун зургаан мянга гурван зуун хорин зургаан төгрөг жаран мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ********** овогтой ************** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн Дагуу төлөлт хийгдээгүй 790 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

3. Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********** ХХК нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нийт 1,806,326.60 төгрөгнөөс 806,326.60 төгрөгийг 10 сарын 05-нд төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг сар бүрийн 5-нд 200,000 төгрөгөөр төлж 2025 оны 03 дугаар сарын 01 гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч ********* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,806,326.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч ********* нь Миний бие *********** ХХК нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. нийт 1,806,326.60 төгрөгнөөс 806,326.60 төгрөгийг 10 сарын 05-нд төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг сар бүрийн 5-нд 200,000 төгрөгөөр төлж 2025 оны 03 дугаар сарын 01 гэхэд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 1,806,326.60 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,852 төгрөгнөөс 21,926 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ************ 21,926 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 1,806,326.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *********** нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,852 төгрөгнөөс 21,926 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* 21,926 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН