Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00412

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн ***************** хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч *********** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********* өдөр төрсөн. Одоо *********настай. Би ***** өдөр ********* нас хүрч 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Шарга суманд Техник мэргэжлийн сургуульд орж 1985 онд төгссөн. 1986 оны 06 дугаар сарын 15-нд цэрэгт татагдсан. 1988 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдэлдээ малчнаар 1992 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл аймгийн архивт 1989-1992 оны баримт байхгүй, зарим оны архивын лавлагааг дутуу гарч ирэхгүй бөгөөд тухайн үед бичигдэж байсан нотлох баримтыг үндэслэн ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:байхгүй

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ********** нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч *********** нь 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 306 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчин байсан *********** /1989 онд ********, 1992 онд ************ нарт/ нь 1989 оны 06-12, 1990 оны 01-03, 1991 оны 05-12, 1992 онд мах, ноос, сүүний үнэ 39071 төгрөгийн цалин хөлс авч байсан-ийг тодорхойлжээ.

Уг архивын лавлагааны эх сурвалж нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдэлд малчин байсан *********** 1989-1992 оны цалин хөлсний цэсний нотлох баримтаар батлагдаж байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ********** 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч ************ 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсныг үгүйсгээгүй бөгөөд уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *********** 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын Давшилт нэгдлийн Баянтоорой бригадад малчнаар ажиллаж байсан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН