Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 133/ШШ2024/00413

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***************** хүсэлттэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ************** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ***** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ********* миний бие ******* өдөр Говь-Алтай аймгиин ******* суманд төрсөн одоо ******** настай. Би 1987 онд дунд сургууль төгсөөд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүриин туяа нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байгаад 1990 онд Орхон аймагт одоо шилжиж ирж одоог хүртэл ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1987 оноос 1990 оны баримт байхгүй, гарч ирэхгүй байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Баярын бичиг/*************/

- Хөдөлмөрийн дэвтэр/**********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дугаартай албан бичиг

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч *********** хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ******** нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ********** нь дээрхи хугацаанд ажиллаж байсан болох нь:

- Чандмань сумын Намын үүр, Үүрийн туяа нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ********** 8 дугаар таван жилийн шийдвэрлэгч 1988 оны төл бойжуулах, сүү, сааль ашиглах, төлөвлөгөөт зорилтоо 108 хувь биелүүлсэн амжилттайгаар төлчин, саальчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтандаа оролцож байгаа явдалд талархан шинэ оныхоо төл бойжуулах сааль сүү ашиглах ажилдаа улам их амжилт гаргахыг ерөөн баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасан баярын бичиг,

- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлээс ********* олгосон хөдөлмөрийн дэвтэрт:

- Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21-р тогтоолоор 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Алагийн гол хэсэгт саальчинаар томилон ажиллуулсан,

- 1987 оны 08-12, 1988 оны 01-04, 07-08, 10-12, 1989 оны 01-05, 1990 оны 05-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан бичилтүүд хийгджээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 399 дугаартай албан бичигт тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн 1987-1990 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд ********** холбогдох баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.

Дээрх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, баярын бичиг зэрэг бичмэл нотлох баримтыг хооронд харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч ************* ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ************** 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *********** 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН