| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00454/И |
| Дугаар | 133/ШШ2024/00420 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 133/ШШ2024/00420
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: *************** ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: ********** холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 2,718,243.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,718,243.34 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******** нь ************ ХХК-тай 2022 оны 06-р сарын 21-ны өдөр БЗГ22-2535 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 09-р сарын 10 ны өдрийн байддаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,468,118.42 төгрөг, Төлөх ёстой хүү: 1,124,874.92 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 115,950.00 төгрөг, Нотариатын зөрдөл: 9,300 төгрөг, Нийт: 2,718,243.34 /Хоёр сая долоон зуун арван найман мянга хоёр зуун дөчин гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ********* овогтой ************** нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 674 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. *********** зээлийн гэрээний үүрэг болох: 2,718,243.34 /Хоёр сая долоон зуун арван найман мянга хоёр зуун дөчин гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ зээлийг авсан учир 2024 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******** ХХК нь хариуцагч ******** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,718,243.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ************ нь энэ зээлийг авсан учир 2024 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгах болно гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 2,718,243.34 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,450 төгрөгнөөс 29,225 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч *********** 29,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 2,718,243.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,450 төгрөгнөөс 29,225 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********* 29,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН