Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2024/00030/И |
Дугаар | 133/ШШ2024/00425 |
Огноо | 2024-10-18 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2024/00425
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *************** нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************** холбогдох нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх тухай
2. Нэхэмжлэгч ********* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *********** минии бие нь 2010 оноос хойш Шинэ-Алтай захад 2018 оноос Аймгийн төвд ************ цайны газрыг ажиллуулж ирсэн. Ингээд *********** Төв *********** цайны газарт 2021 оноос 2023 оны 10-р сарыг хүртэл ахлах тогоочоор ажиллуулж ирсэн. Гэтэл 2023 оны 09-р сард хүүхдийн төлбөр нэхэмжлэгдээд байна гээд 1500000 төгрөг зээлж авсан. Ингээд 10 сараас хойш бие өвдөөд гээд ажиллахгүй байсан. Миний зүгээс үнэхээр бие нь өвдсөн гэдэгт итгээд яваад байсан бөгөөд манай ажилчид хүртэл мөнгө цуглуулж дансанд нь хиисэн байдаг. Миний зүгээс зээлсэн мөнгөө ч нэхэж чадахгүй явж байтал өөр газар ажиллаж байгаа талаар мэдээлэл ирсэний дагуу судалахад үнэн байсан учир өөрөө очиж уулзахад үнэн болох нь тогтоогдсон. Ингээд дахиж ажиллуулаагүй бөгөөд тооцоогоо дуусгах талаар хэлэхэд би ажилдаа эргэж оръё гээд надруу утсаар ярихад нь би дахиж ажиллуулахгүй гэдэгээ хэлсэн.
Үүний дараагаас ******* нь миний нэр хүндэд халдаж хүмүүст худал зүйлийг ярьж тарааж эхэлсэн. Тухайлбал: ********** намайг дүү нараа хөөж явуулаад ажлын байрыг нь булааж авсан. Түүний улмаас дүү нар нь Улаанбаатар хотод маш хэцүү амьдралтай байгаа. Би малын мах хүртэл явуулж байгаа, та нар дэмжлэг үзүүлвэл үзүүлээрэй гэх мэтээр худал ярьж хамт олны дунд худал ярьж хүмүүст буруу ойлголтыг төрүүлсэн байна. Мөн ажиллаж байсан хүмүүст миний нэрийг барьж тэднийг дарамтлах хөөж туусан асуудал хүртэл гаргасан байсан. Манай*********** цайны газар нь төвдөө 30-д ажилчинтай. Эдгээр ажилчдад намайг буруугаар ойлгуулж худал ярьж, нэрийг барьж хүмүүсийг хөөж явуулах зэрэг үйлддийг гаргаж хамт олны дунд нэр төрийг унагааж байгаа учир нэр төр сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.
Иймд ******** хамт олонд ***** нь дүү нараа хөөж явуулаад ажлын байрыг нь булааж авсан. Түүний улмаас дүү нар нь Улаанбаатар хотод маш хэцүү амьдралтай байгаа. Би малын мах хүртэл явуулж байгаа, та нар дэмжлэг үзүүлвэл үзүүлээрэй гэх мэтээр худал ярьсан асуудалдаа ********* надаас хамт олны дунд уучлал гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уучлалт гуйхаар ажил дээр нь очиход ирээгүй. Яаралтай Улаанбаатар явах ажил гараад явахаар болсон тул нэхэмжлэгчээс дахин уучлалт гуйж байна. Мөнгөний асуудал байсан тул төлж барагдуулсан. Өмнөговь аймагт ажил хийдэг юм. Дахин ирэх боломжгүй тул дахин уучлалт гуйж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч ******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******** холбогдуулан хүсэлт гаргасан. Тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ****** нэхэмжлэлтэй, ******** холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь ********* холбогдуулан хүсэлт гаргасан. Тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ********** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* нэхэмжлэлтэй, ******** холбогдох нэр төр сэргээлгэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ********* олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН