Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2019/0480

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******ын дүгнэлттэй, Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******эд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч С.О*******э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Д.О*******ын эрхэлдэг Авто угаалгын газрыг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дарга Н.Ц*******гийн баталсан удирдамжийн дагуу шалгахад стандартын шаардлага хангаагүй зөрчлийг ирүүлж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******ын Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******эд холбогдуулан Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0130896 дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах-аар прокурорын дүгнэлт гаргасан байна.

Уг прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******э нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бичгээр илэрхийлсэн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******ын Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******эд холбогдуулан гаргасан Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0130896 дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.М*******ын Нийслэлийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******эд холбогдуулан гаргасан Нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.О*******ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0130896 дугаартай шийтгэлийн хуудсаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН