| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00470/И |
| Дугаар | 133/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2024/00426
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *********** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* холбогдох,
Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 413,288.74 төгрөг, зээлийн хүү 41,748.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,720.54 төгрөг, нийт 460,757.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ************* нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр *********** ЗГ-К000874758 тоот дижитад зээлийн эрх нээх гэрээ байгуулан 2024.03.02-ны өдөр 2025142207 тоот зээлийн данс үүсгэн 2,148,000.00 (хоёр сая нэг зуун дөчин найман мянга) төгрөгийн зээлийг жилийн 20.4 (хорь аравны дөрөв) хувийн хүүтэй, 20 (хорь) сарын хугацаатай авсан. ********* нь ЗГ-К000874758 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 105 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 09-р сарын 18-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 413,288.74 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 41,748.39 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 5,720.54 төгрөг, нийт 460,757.68 (Дөрвөн зуун жаран мянга долоон зуун тавин долоон төгрөг жаран найман мөнгө) төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 5.3-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
********** ХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 413,288.74 төгрөг, зээлийн хүү 41,748.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,720.54 төгрөг, нийт 460,757.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ***** нь нэхэмжлэгч ******** ХК-ийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 413,288.74 төгрөг, зээлийн хүү 41,748.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,720.54 төгрөг, нийт 460,757.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд биелүүлжээ.
Энэхүү үйл баримт нь Хас банкны 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *******, ******, **********, 460,758 төгрөг төлсөн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул ******* ХК-ийн нэхэмжлэлтэй ************ холбогдох иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,473 төгрөгийн тал хувь 7,236.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,236.5 төгрөгийг улсын орлогоос, 7,236.5 төгрөгийг хариуцагч ******** тус тус гаргуулж, ********* ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 413,288.74 төгрөг, зээлийн хүү 41,748.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,720.54 төгрөг, нийт 460,757.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *********** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,473 төгрөгийн тал хувь 7,236.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,236.5 төгрөгийг улсын орлогоос, 7,236.5 төгрөгийг хариуцагч ********* тус тус гаргуулж, *********** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН