| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00384/И |
| Дугаар | 133/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 133/ШШ2024/00431
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 331,170 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 331,170 төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ************ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 451.1, 453.1 дахь заалтууд, талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 220223-140444 зээлийн дугаартай 100,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах тухай. Иргэн *********** нь манай Тус зээлийн апшшкейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 220223-140444 дугаартай 100,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 8,1% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч ********** нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 796 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
********* нь 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 100,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 181,170 төгрөг нэмэгдүүлсэн хүү 50,000 төгрөг төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 331,170 төгрөгийг зээлдэгч ********* гаргуулж, ********** ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******** ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ********* нь зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 331,170 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт 331,170 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь хариуцагч ******** нь зээлээ бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр тогтоогдож байна.
2. ******** ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24/928 дугаартай итгэмжлэлээр ********** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** холбогдох иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг ********* олгожээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,586 төгрөгийн тал хувь 5,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,293 төгрөгийг улсын орлогоос, 5,293 төгрөг хариуцагч ************ тус тус гаргуулж нэхэмжлэгч ********** ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох зээлийн гэрээний үүрэг 331,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,586 төгрөгийн тал хувь 5,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,293 төгрөгийг улсын орлогоос, 5,293 төгрөг хариуцагч ******** тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН