Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2024/00433

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

Нэхэмжлэгч: ************ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ холбогдох,

Гэрээний биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний биелэлтийг хангуулах тухай

2. Нэхэмжлэгч ********* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие **********тай гражийн түрээсийг 2024 оны 05 дугаар сарын 13-наас 2024 оны 12 дугаар сарын 13 буюу нийт 7 сарын хугацаатай гэрээ хийж төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүрэн төлсөн. Гэвч уг байгууллага нь гэрээг зөрчин түрээслэгчид ямар ч мэдээ хүргэхгүйгээр 10 сарын 01-нд зогсоол дээр өөр машин тавьсан байсан. Холбогдох хүмүүстэй холбоо бариж лавлахад өвлийн хуваарьт орсон сарын түрээс 150,000 төгрөг болсон. Бүх зогсоол түрээслэгдсэн гэсэн. Ярилцаад тохирох гэсэн боловч хэн ч хүлээж авсангүй. ******* *******, ****** ******* даргатай яриад үз гэсэн. Дарга ******** миний үгийг огт хүлээж аваагүй. Гүйцэд сонсоогүй би амарч байна. Чамтай ярьж чадахгүй гэсэн. Шаардлага түрээсийн гэрээний үүргийн биелүүлж, гэрээг дуустал гражийг ашиглах, Би өвлийн эрсдэлээ бодоод эрт хямд дээр 5 сарын 13-нд гэрээ хийж төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл бүх зогсоол дууссаны дараа гэрээ зөрчиж өөр машин тавиулсан байсан. Би өвөл зогсоолгүй болох байсан бол 5 сарын 13-наас 9 сар хүртэл дулааны улиралд би зогсоол түрээслэх шаардлагагүй байсан. Гэрээнд түрээсийн гэрээг цуцлахыг хүсвэл цуцлах тухай саналаа түрээслэгчид 3 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн заалтаа зөрчиж ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй. Зар тавиад бүх зогсоолоо түрээсэлсэн байсан. Мөн улсын тэмдэгтийн хураамж гарсан бичиг хэргийн зардалыг нөхөн төлүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэл гаргасан байгууллагатай тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ***** нэхэмжлэлтэй, ************** холбогдох гэрээний биелэлтийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь Миний бие нэхэмжлэл гаргасан байгууллагатай тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтээр тогтоогдож байна.

2. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ****** 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********* олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ********* нэхэмжлэлтэй, хариуцагч ******** холбогдох гэрээний биелэлтийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ********** 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *********** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН