Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0487

 

Шийтгэлийн хуудас хүчингүй болгох

хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч О.Оюунгэрэл би, Б******* ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ад холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Б******* ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: НМХГ-ын АЧХХ-ийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* миний бие Б******* ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд явуулж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан бөгөөд тус нэхэмжлэлд дурдсан асуудлуудад дараах тайлбарыг өгч байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/21 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах 80 айлын орон сууцны халаалтын уурын зуухны ашиглалтад хяналт шалгалт хийхэд Б******* ХХК-ийн захирал гэх Д.П******* холбогдох тайлбар мэдүүлэг өгсөн. Ашиглаж буй ус халаах зуухандаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн тухай болон бусад баримт бичгийг авч ирж шалгуулах тухай хугацаатай мэдэгдэл өгсөн боловч заасан хугацаанд ирж шалгуулаагүй. Улмаар зөрчлийн хэрэг нээсэн тухай утсаар мэдэгдэхэд Хөвсгөл аймагт ажлаар явж байгаа тул ирэх боломжгүй

 

байна гэсэн хариу өгсөн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хоёр удаа сунгаж, тухай бүр утсаар мэдэгдэн холбогдох баримтаа шалгуулах боломжоор хангасан боловч ирээгүй болно. Иймээс Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 03 дугаар сарын 12-ны өдрийн 066/1518 дугаартай албан бичиг, Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02/237 дугаартай албан бичгийг тус тус үндэслэж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б******* ХХК-д шийтгэл ногдуулан шийтгэлийн хуудсыг шуудангаар хүргүүлсэн.

Хэрэг бүртгэх ажиллагаа дууссанаас хойш Б******* ХХК-ийн инженер гэх М.Б******* байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн тухай тайланг авч ирж үзүүлснийг дахин нягтлуулахаар Нийслэлийн Байгаль орчны газарт хандахад Б******* ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байсныг хийлгээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн байна гэж 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 02/482 дугаартай албан бичгээр хариу тайлбар ирүүлсэн болно.

Иймд Б******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0066489 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар зөрчил үйлдсэн гэж үзэж  Б******* ХХК-ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 / гурван сая / төгрөгөөр торгожээ.

Б******* ХХК-иас гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа хүлээн зөвшөөрчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ...эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууь ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* Б******* ХХК-иас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 25-

 

ны өдрийн №0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Б******* ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ад холбогдуулан гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0066489 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Т*******аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ  О.ОЮУНГЭРЭЛ