| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03705/И |
| Дугаар | 181/ШШ2024/03420 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/03420
| 2024 09 19 | 181/ШШ2024/03420 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч:... тоотод байрлах, А ББСБ ХХК /Регистрийн дугаар:5982987/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 22 дугаар байр 12 тоотод бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 79 дүгээр гудамж, 107 тоотод оршин суух, Ц.Т /Регистрийн дугаар:./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 4.164.048 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ц.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.164.048 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Зээлдэгч Ц.Т нь Notebook Dell компьютер худалдан авах зорилгоор А ББСБ ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ0200230350 тоот Зээлийн гэрээ-ээр 3.213.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байдаг. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 1-ны өдөр дуусгавар болно. Зээлдэгч гэрээ байгуулагдсанаас хойш зээл төлөх үүргээ зөрчин гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөд ямар нэг үр дүн гарахгүй байна. Зээлдэгч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөрт 3.213.000 төгрөг, үндсэн хүүнд 951.048 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 4.164.048 төгрөгийн өр төлбөртэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Ц.Т зээлийн гэрээний үүргийн 4.164.048 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилсэн 4.164.068 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд:
-2024 оны 9 дүгээр сарын 28-нд 2.082.024 төгрөг,
-2024 оны 10 дугаар сарын 08-нд 2.082.024 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь Ц.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.164.048 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.164.048 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 28-нд 2.082.024 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-нд 2.082.024 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр эвлэрчээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Т т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.164.048 /дөрвөн сая нэг зуун жаран дөрвөн мянга дөчин найм/ төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 2.082.024 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор 2.082.024 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81.575 төгрөгийн тавин хувь болох 40.788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.787 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 40.788 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ