Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03456

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23

181/ШШ2024/03456

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч:............... өөрийн байранд байрлах, ХБ ХК /Регистрийн дугаар:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:........ тоотод оршин суух, С.Д /Бүртгэлийн дугаар:111974130652/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5.547.251 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь С.Д д холбогдуулан гэрээний үүрэгт 5.547.251 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Иргэн С.Д нь ХасБанктай 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1330089310 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,931,101 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч С.Д ий Хасбанк дахь 5002563265 тоот дансанд 2,545,000 төгрөгийг шилжүүлж, өмнө авсан 1330088300 тоот зээлийн төлбөрт 10,386,101 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч үндсэн зээлд 8.001.290 төгрөг, зээлийн хүүнд 1.283.121 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,015 төгрөгийг төлсөн. Гэтэл ззэлдэгч нь Банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж удаа дараа төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 218 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1330089310 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 4,929,810 төгрөг, 2024 оны 06-р сарын 20-ны өдрийн байдлаарх хүү 579,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,964 төгрөг, нийт 5,547,251 төгрөгийг хариуцагч Сумъяасүрэн Дэлгэрбуянгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилсэн 5.547.251 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна.

-2024 оны 8 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2024 оны 9 дүгээр сарын 25-нд 462.270 төгрөг,

-2024 оны 10 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2024 оны 11 дүгээр сарын 25-нд 462.270 төгрөг,

-2024 оны 12 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 1 дүгээр сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 2 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 3 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 4 дүгээр сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 5 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 6 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг,

-2025 оны 7 дугаар сарын 25-нд 462.270 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуваарийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь С.Д д холбогдуулан гэрээний үүрэгт 5.547.251 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5.547.251 төгрөгийг 2024 оны 8 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарын хооронд, сар бүрийн 25-ны өдрийн дотор 462.270 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.ХБ ХК-ийн нэхэмжлэлтэй С.Д д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5.547.251 /таван сая таван зуун дөчин долоон мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг 2024 оны 8 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарын хооронд, сар бүрийн 25-ны өдрийн дотор 462.270 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.706 төгрөгийн тавин хувь болох 51.853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51.853 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51.853 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ