| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/03353/И |
| Дугаар | 181/ШШ2024/03454 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2024/03454
| 2024 09 23 | 181/ШШ2024/03454 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,
Нэхэмжлэгч.............. байрлах,ГБ ХК /Регистрийн дугаар: 2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............тоотод оршин суух, Ц.Н /Регистрийн дугаар: ОЭ70032716/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.896.578 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Ц.Н д холбогдуулан гэрээний үүрэгт 4.896.578 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ц.Н нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөрГБ тай ЗГ2505116261 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөрГБ тай ЗГ2505116261-1 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийн зээлийг 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нийт 6,000,000 төгрөгийн зээл авсан.
Зээлдэгч нь ЗГ2505116261, ЗГ2505116261-1 тоот гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 80 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд 2024 оны 06-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3.015.523 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 133.841 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,211 төгрөг, нийт 3,151,576 төгрөг төлөөгүй байна.
Мөн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөрГБ тай ЗГ2505115258 тоот Зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
3ээлдэгч нь ЗГ2505115258 тоот гэрээний хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 217 хоног хугацаа хэтрүүлж 2024 оны 06-р сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,404,981 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 283,350 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 56,670 төгрөг, нийт 1,745,002 төгрөг төлөөгүй байна. Иймд зээлдэгчээсГБ тай байгуулсан гэрээний үүрэгт нийт 4,896,578 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.Н ГБ ны 4.896.578 төгрөгийг 9 сарын хугацаанд зээлээ төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Сар бүрийн 05-ны өдөр 544.064 төгрөг төлнө.
1.2024 оны 9 дүгээр сарын 05-нд 544.064 төгрөг,
2.2024 оны 10 дугаар сарын 05-нд 544.064 төгрөг,
3.2024 оны 11 дүгээр сарын 05-нд 544.064 төгрөг,
4.2024 оны 12 дугаар сарын 05-нд 544.064 төгрөг,
5.2025 оны 1 дүгээр сарын 05-нд 544.064 төгрөг,
6.2025 оны 2 дугаар сарын 05-нд 544.064 төгрөг,
7.2025 оны 3 дугаар сарын 05-нд 544.064 төгрөг,
8.2025 оны 4 дүгээр сарын 05-нд 544.064 төгрөг төлнө. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуваарийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчГБ ХК нь Ц.Н д холбогдуулан гэрээний үүрэгт 4.896.578 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад зохигчид хэлэлцэн тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.896.578 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сарын хооронд, сар бүрийн 05-ны өдрийн дотор 544.064 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.
Дээрх эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ГБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Н д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4.896.578 /дөрвөн сая найман зуун ерэн зургаан мянга таван зуун далан найм/ төгрөгийг 2024 оны 9 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сарын хооронд, сар бүрийн 05-ны өдрийн дотор 544.064 төгрөгөөр төлөх, төлүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93.296 төгрөгийн тавин хувь болох 46.648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46.648 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 46.648 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ