Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03569

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27

181/ШШ2024/03569

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.............. давхарт байрлах,БИД ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага:Д.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохД.Н ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ЗээлдэгчД.Н нь 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 94-08 УАО улсын дугаартай, Toyota aqua маркийн авто машиныг барьцаалж тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 12.000.000 төгрөгийг нэг сарын 2,9 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/Ш32024/12817 тоот захирамж гарсан.

Иймд хариуцагчД.Н одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/12817 дугаар шүүгчийн захирамж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гараар бичсэн өргөдөл, 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 2-12/

Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

НэхэмжлэгчБИД ББСБ ХХК ньД.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Нэг талаасБИД ББСБ ХХК, нөгөө талаасД.Н нар харилцан тохирч 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг ... гэж тусгажээ.

4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2024/12817 дугаар шүүгчийн захирамжаарД.Н дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Шүүхээс захирамжид дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамж 4б тоот хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэдД.Н уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болохыг харьяалах хорооны Засаг даргаас тодорхойлж мэдэгдэх хуудсыг буцаан ирүүлжээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохД.Н ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Д.Н  /Регистрийн дугаар: ./-г эрэн сурвалжилсугай.

2.Д.Наранцэцэг /сүүлийн хаяг: .../-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ан. утас:99./ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ