Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 37

 

ТО Г Т О О Х НЬ:

1.Шүүгдэгч Н.Х-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.Х-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  

4.Шүүгдэгч Н.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Энэхүү шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                М.ЭНХМАНДАХ