Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03567

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27

181/ШШ2024/03567

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:........... тоотод оршин суух, Ц.Г  /Регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ч.Х. эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анх. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Х г эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Ц.Г  нь Ч.Х 1143 бүртгэлийн дугаартай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулж 1 жил хамтран амьдарсан. Үүнээс хойш 14 жил тус тусдаа амьдарч байна. Хариуцагчийн хаяг нь тодорхойгүй холбоо барих боломжгүй байгаа тул 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/11387 хүлээж авахаас татгалзсан тухай захирамж гарсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс баримтаар: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2024/11387 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ.

Шүүхийн журмаар: иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Г нь Ч.Х г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2.Хэргийн баримтаар Ц.Г , Ч.Х нар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг бүртгэсэн байх тул гэр бүлийн маргаанд түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

3.Шүүхийн журмаар бүртгэх байгууллагын хур системээс түүний оршин суугаа хаягийг тодруулахад 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Чин овогт Чинзоригийн Хажидсүрэнг Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, үйлдвэрийн бүс гудамж, 53/6 байр, 67 тоот-од оршин суудаг болохыг тодорхойлжээ.

Иймд Ч.Х гийн оршин суух хаяг тодорхой болсон тул одоогоор эрэн сурвалжлах шаардлага үүсээгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэв түүний хаяг дахин тодорхой бус болсон тохиолдолд жич хүсэлтээ гаргах эрхтэйг дурдав.

4.Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Х г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ