| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04672/И |
| Дугаар | 181/ШШ2024/03565 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03565
| 2024 09 27 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... давхарт байрлах, ИИК л ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Б.Б...гтийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан.оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Би. эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Б.Б нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөрИХК ББСБ ГХОХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 1.499.900 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 35,3 хувийн хүүтэй зээлсэн билээ. Зээлдэгч зээлээ төлөхгүй байсан тул манай байгууллагын зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32024/01936, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32024/15514 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Б нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32024/01936 тоот шүүгчийн захирамж, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/15514 тоот шүүгчийн захирамж, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Б.Би. хур систем дэх хаягийн мэдээлэл зэргийг ирүүлжээ. /хх 4-14/
Шүүхийн журмаар: хаяг шалгасан мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
НэхэмжлэгчИХК ББСБ ГХОХХК нь Б.Б ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаасИХК ББСБ ГХОХХК, нөгөө талаас Б.Б нар харилцан тохиролцож 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэрээг байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээ болон иргэний үнэмлэх дэх оршин суух хаяг Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 23 дугаар байр 46 тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/Ш32024/01936 дугаар шүүгчийн захирамжаар Б.Б дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар овогт Барнууд овогт Б.Б /Регистрийн дугаар: ../-ийг эрэн сурвалжилсугай.
2.Б.Б /сүүлийн хаяг: С.тоот/-ийг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О. утас: 80.97/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ