| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04836/И |
| Дугаар | 181/ШШ2024/03559 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03559
| 2024 09 27 | 181/ШШ2024/03559 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..........тоотод байрлах, Та ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Х.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ан. оролцов. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохХ.Н ийг эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч Та" ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сайн Интернэшнл ХХК-тай 23/115 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу хариуцагчХ.Н нь UE50GU загварын зурагтыг худалдан авах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үндсэн зээл 2.179.127 төгрөг, зээлийн хүү 284.206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24.462 төгрөг нийт 2.487.794 төгрөгийн үлдэгдэлтэй тул шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 184/Ш32024/11958 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхзд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх, Бараа хүлээлгэн өгсөн акт, зээл хүсэгчийн анкет, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32024/11958 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Та ХХК ньХ.Н ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2.Нэг талаас Та ХХК, нөгөө талаасХ.Н нар харилцан тохиролцож, 2023 оны 8 дугаар сарын 04-ний гэрээ байгуулсан байх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
3.Дээрх гэрээнд түүний оршин суух хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, шинэ цэргийн хотхон, 7 дугаар байр 58 тоот гэж тусгажээ.
4.Нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32024/11958 дугаар шүүгчийн захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, шинэ цэргийн хотхон, 7 дугаар байр 58 тоот хаягтХ.Н бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохХ.Н ийг ийн оршин суугаа газар тодорхойгүй болсон байх тул хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Оточ овогт Х.Н л /Регистрийн дугаар: ПЮ./-ийг эрэн сурвалжилсугай.
2.Х.Н /сүүлийн хаяг: .тоот/-г эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У_, А.Ананд, холбоо барих утас:8006_86, 99.6/ талд мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ